-

Гадаадын орнуудын төрийн тэргүүнийг хараад байхад улс төрөөс гажвал хүүхэн шуухан, нууц амрагийн асуудалд ороогдоод ард түмнээсээ уучлал гуйсан сураг дуулдах. Харин манайд төрийн тэргүүнүүд аюулын тэлээ чангатай, хормой хотоо хумьж явдаг сайн талтай юм. Харамсалтай нь хөршүүддээ айлчлаад ирэхдээ ашигт малтмалын ордоо л болж өгвөл тавьж туучихаад байдаг гэмтэй болчихоод байна. Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болдог тэр өвөл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины урилгаар айлчлаад ирэхдээ Асгатыг бэлэглээд ирсэн хэрэгт сэрдэгдэж байсан бол энэ удаа С.Баяр эмхэлж цэгцлээгүй хуультай байж Солонгосуудад “найр тавилаа” хэмээн зэмлүүлэх хэрэг тарьчихаад ирэх нь. Энэ сарын 15-нд БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сын Сүгийн урилгаар тус улсад айлчилсан тэрбээр Монголын ашигт малтмалын томоохон нөөц бүхий орд газруудыг ашиглах хөтөлбөрт Солонгосын компаниудыг оролцуулах асуудлыг идэвхтэй судалж үзэхээ илэрхийлжээ. Тэдэнд Монголын Гүйцэтгэх засаглалын тэргүүний зөвхөн “судалж үзье” гэх энэ л үг хангалттай. Монголын говь тал нутагт 1967 оноос хойш өнөөг хүртэл 5 598 280 тонн нүүрс олборлон дэлхийн шуналыг татаад байгаа Тавантолгойн уурхайд “нэвтрэх виз” л гэсэн үг. Тавантолгойн коксждог нүүрс нь нөөцөөрөө дэлхийн топ 10-т багтдаг. Нүүрсний баяжмалын гарц нь 66.9 хувьтай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлүүлдэг нүүрснээс коксжих чанараараа давуу байдаг. Тус компани 2007 онд анх удаа нэг сая тонн нүүрс, харин энэ жил хоёр сая тонн олборлох зорилт тавиад байгаа гэнэ. Энэ асар том эрх ашигт хошуу дүрэх үүднээс Солонгосын томоохон компаниуд нэгдэн консорциум байгуулж Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулах санал илэрхийлэхэд нь манай Ерөнхий сайд “сайшаасан” гэнэ. Тэгэхдээ “Бид хуулиа өөрчлөхгүй бол болохгүй байгаа, тиймээс эрх зүйн орчингоо шинэчилчихээд тав тухтай судалж, дахин санал солилцъё” гэх анзааны юм хэлж. Тэгээд ч зогсохгүй “Манай Тавантолгойд зэснээс гадна алт, мөнгө, вольфром ч бий” гэж гайхуулсан ч түншүүд төдийлөн сонирхсонгүй аж. Солонгост манай олон иргэд сайнаар ярьвал ажиллаж амьдарч, үнэндээ бол морь нохой мэт зүтгэн аль хортой хүнд ажлыг хийж яваа. Амь насаа алдсан нь ч бий. Тэнд ажиллаж байгаад ирсэн монголчууд тэднийг хятадуудаас дор гэж үздэг юм билээ. Айлчлалын хэд хоног, хэдхэн цагт сайхан тухлаад ирдэг дээдсүүд нарийндаа түншүүдээ тэдэн шиг мэдэхгүй. Ямартай ч “за гэвэл ёогүй” гэгчээр Тавантолгойд Солонгосууд хөрөнгө оруулж, ямар нэг хэмжээгээр нөлөөлөхийг оролдож байна. Харин энэ нөхцөл байдалд Монгол Улс бэлэн үү? Стратегийн ач холбогдол гэх томдсон малгай шиг нэрний цаана олборлох баялгийнх нь үнэ ханш дэлхийн зах зээл дээр өдөр ирэх тусам унаж улстөрчдийн зүрхээр хатгуулж, нойргүй хонох нь олшроод байгаа. Гэвч сонгуулиар амласан том амлалтдаа хүрэхийн тулд гаднаа гэмгүй царайлж “Унаж, өсч л байдаг ханш шүү дээ. Битгий муу ёрлоод бай” хэмээн ундууцна. Гэвч иргэд тэнэг биш ээ. Мэдээллийн зуунд амьдарч байгаагийнх аль ч сайт руу ороод зэсийн үнэ хэд байна. Цаашид өсөх нь үү, буурах нь уу, эдийн засагчид, эрдэмтэн судлаачид ямар дүгнэлт гаргасныг харж болж байгаа. Одоогоор Лондонгийн бирж дээр 5555, Блүүмберг дээр 5295 ам.долларын ханштай байгаа зэсийг ирэх дөрвөн жилд 3500 ам.доллар хүртэл унана гэсэн муу мэдээ дуулдах боллоо. Гэтэл гэнэн Монгол энэ оны төсвийн тодотголдоо зэсийн үнийг 6800 ам.доллар байхаар тооцоолчихсон байдаг. Ирэх онд зэсийг 10 000 ам.доллар хүртлээ өснө хэмээн баталж байсан судлаачид яагаад ч ийм үнэ хүрч чадахгүйг хүлээн зөвшөөрч эхэллээ. Яахаа мэдэхээ больсон улстөрчид дахиад хуулиа задлахаар болов. Азгүй хуульдаа тав дахь удаагаа “задлан хийх” ажлын хэсгээ ч томиллоо. Манайх шиг жил бүр шахам хуулиа задалдаг эрсдэлтэй улс орноос хөрөнгө оруулагчид хулжихаас ч яах вэ. Энэ бүхнийг бодолцоод Ерөнхий сайд “үгүй” гэж эрслэн хэлэхээс татгалзаж, судалж үзье гэсэн байх. Ямартай ч “охиныг нь сонирхсонд” талархаад найр тавиад ирсэн аж. Хожмын өдөр зэсийн үнэ өсч монголчууд сая ч юм уу, сая таван зуун төгрөг хүртэж, хүүхдүүд зуу, хүүхнүүд жирэмсний тэтгэмжээ авсаар байна гэдэгт иргэд, эдийн засагчид итгэл муутай байгаа ч том улстөрчдийн хувьд “дараагийн сонгууль даанч хол” байгаа болохоор тайван  ажиглаж байна.

У.Оргилмаа
ww.sonin.mn  
ene orchuulj bgaa orchuulgch ni hen be? 
zov orchuulsanuu.. 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

引用 :
http://www.mglclub.com/818160/8f5/trackback
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
276 Mongol zoogiIn gazar zarna [2] jgaa 2008-11-03 1203
275 Одоо бол жинхэнэ дамын наймаа явж байгаа Munkh-munkh 2008-11-03 1620
274 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд [1] Tsetsegekh 2008-11-02 1430
273 Solongos ruu yavah humuust!!! [1] R.Agii 2008-11-01 6262
272 ПУМ, САПУД энэ хямралын үер хямдарвал та бүхэн дотроо бодоорой. [3] Munkh-munkh 2008-10-30 2582
271 Монгол Улс 2008 онд 6 сая Ам.долл зарцуулсан байна. Munkh-munkh 2008-10-30 1294
270 Монголын арилжааны банкууд 500-600 сая ам. долларын алдагдал хүлээнэ [2] jooyo 2008-10-30 1671
269 мянган монголчууддаа хүргэх үг [1] jooyo 2008-10-30 1593
268 er em ajil bna [1] nu 2008-10-30 1443
267 Ази, Европ, Америк бүхэлдээ хямарлаа [2] Munkh-munkh 2008-10-29 2221
266 Эх оронч эдийн засагч нартаа [3] Munkh-munkh 2008-10-29 1409
265 3 сая төгрөгөөр ажлын байр бий болгое. [4] aaznag 2008-10-29 1180
264 Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон Munkh-munkh 2008-10-29 1430
263 Мөнгөний төлөө хүнтэй унтах нь [1] ....Badr Hari..... 2008-10-29 1919
262 Меламин өндгөнд илэрчээ [1] jooyo 2008-10-28 1039
261 Bolgoomjil humuusee!!!!!!!!!!!! [1] R.Agii 2008-10-28 988
260 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1474
259 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDAD DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILNA [1] surguuli_d 2008-10-28 922
258 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1475
257 "IVEEL"MAXNII DELGUUR [2] GER BUL 2008-10-26 951
256 3 SAR UNEGUI INTERNET ...skylife tv suuriluulna.... BATALGAATAI COMPYUTER....CAMERA [1] MGL гишүүн**** 2008-10-26 1667
255 Монголчуудыг бөхөлзүүлж, хятадуудыг давруулсан монголын нефть oron_zai 2008-10-26 1876
254 hyatad hunii sanaa, shunal hoyor [2] jooyo 2008-10-25 2028
253 TANIIG MONGOL HUN GEDGIIG UL ZOWSHOORNO. [1] sungirl 2008-10-25 1024
252 Ерөнхий сайд С.Баярын бичсэн "Та нар маань", "Та нар маань"гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа. [4] Munkh-munkh 2008-10-25 2384
251 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2124
250 Компьютерээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ? [1] jooyo 2008-10-24 1905
249 БИ ЭХ OРOНДOO БАЙНА. 11 [1] Munkh-munkh 2008-10-24 2267
248 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 10 [2] Munkh-munkh 2008-10-24 2694
247 medej bval helj ogoorei [2] stimorol 2008-10-23 1345
246 meddeg hvn baival helj ogooch [1] oyunaa03 2008-10-23 1074
245 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1484
244 huh mongoliin ur sad [1] sarmisxan555 2008-10-22 1373
243 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1449
242 Сайн хүн санаж мэдэж, муу хүн үзэж мэдэхийн учир Мичидмаа 2008-10-20 2600
241 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. KORSCO 2008-10-20 1979
» Солонгосчуудад найр тавьсан Ерөнхий сайд буруутай юу- Levi`s 2008-10-20 2322
239 mongol hun bilee bi [2] oneboy 2008-10-20 1603
238 !!! eh orondoo TAX tulj oroh gej uu?!!!! [2] hjoe 2008-10-19 1338
237 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг”2008 이주&#48 2008-10-18 1417
236 ajil bna [2] selii 2008-10-16 1408
235 Газрын тосны үнэ хоёр ам.доллараар нэмэгдлээ [2] ....Badr Hari..... 2008-10-15 1898
234 Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1] ....Badr Hari..... 2008-10-15 2418
233 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1475
232 Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ Munkh-munkh 2008-10-14 1496
배너신청
자생병원

배너신청