Бичлэгийн тоо 3,329
Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 

Бүсгүйчүүд биднийг гоо сайхан, нүүр будгийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өдөр тутмын амьдралдаа нүүрээ будаж, үсээ янзлан, хумсаа будах нь энгийн л нэг үзэгдэл.

 

Тэгвэл үзэсгэлэнт бүсгүй танд байнгын хэрэглэдэг  бүтээгдэхүүн болон гоо сайхандаа тун хялбараар анхаарал тавих хэдэн аргыг санал болгож байна. Туршаад үзээрэй.

 

1.Дэрвэгэр сормуус ба халбага

 

Сормуус будах үед нүдний дээд зовхи "давхар будагдах" тохиолдол их гардаг. Үүнээс зайлсхийхийн тулд будах үедээ  зовхин дээрээ халбага нааж барьж байгаад үзээрэй. Үр дүн нь цэвэрхэн зовхи, дэрвэгэр сормуус.

 

 

2. Гялалзсан саатай хумс

 

Хумсандаа маникюр хийлгэсэн мэт гэрийн нөхцөлд гялалзсан саатай, гоёмсог хумстай болохын тулд танд өнгөгүй лак, саа байхад л хангалттай. Эхлээд өнгөгүй лакаар хумсаа будна. Дараагаар нь өөрийн хүссэн өнгийн саагаа цацаж өгнө.

 

 

3. Хуурайшсан уруулаа эмчилье

 

Хатаж хуурайшсан урууланд маш энгийн аргаар чийгшил өгөх нэгэн арга байдаг байна. Энэ бол нэг пакет байхуу цайг халуун бүлээн усанд дүрж байгаад уруулаа шавших.

 

 

4. Толигор, эрүүл хумстай болъё

 

Гадны нөлөөнөөс болоод хумс амархан өнгөө алдаж, хугарч гэмтэх нь ихэсдэг. Энэ үед та бүлээн усанд нэг цайны халбага нимбэгийн шүүс хийн хумсаа дүрж иллэг хийгээрэй. Мөн таны гарын арьсанд ч сайнаар нөлөөлнө.

 

 

5. Тараг ба толбо

 

Таны нүүрэнд гарсан нөсөө толбо зэрэгт өтгөн тараг гойд нөлөө үзүүлдэг гэнэ. Тарганд агуулагдах амин хүчлүүд нь таны арьсыг тэтгэж, элдэв толбыг багасгана.

 

 

6. Хумсны будаг хатчихлаа?

 

Хэрэглэж эхлээд удаагүй байхдаа л дутуу тагласнаас болоод  ч юм уу гадны нөлөөллөөр дурлаж авсан хумсны будаг маань хатах тохиолдол гарч л байдаг. Нэгэнтээ будаж болохоосоо өнгөрсөн гээд хаях гэж байна уу? Түр хүлээгээрэй. Хаях гэж буй будгаа буцалж буй усанд хоёр минут хийгээд аваарай. Үүний дараагаар таны будаг шинэ мэт л болно.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

WWW.ZONE.MN

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8096538/e2a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1989 Стрессээр хэрхэн ангижрах вэ? 2014-05-22 3527
1988 О.Дөлгөөн гуравхан сарын дотор гоолиг биеэ олж авчээ 2014-05-22 4153
1987 Эрүүл мэндэд тань тустай хамгийн чухал таван зөвлөгөө 2014-05-20 3964
1986 “Малайзын онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоц сөнөөсөн” гэв 2014-05-20 3876
1985 Ганц бие эрчүүд эрт хөгширч, богино насалдаг 2014-05-13 4166
1984 Хамрын харшил (Allergic rhinitis) 2014-05-13 4798
1983 Цэцэрлэгийн багш гурван настай хүүгийн төмсгийг асаагуураар түлж тамлажээ 2014-05-13 4523
1982 Австрийн “сахалт бүсгүй” “Eurovision” дууны тэмцээний ялагч болжээ 2014-05-12 4466
1981 Орон сууцны зээл 7 хувийн хүүтэй болов 2014-05-12 4365
1980 Хятадын өмнө зүгийн үерт сая гаруй хүн өртжээ 2014-05-12 3724
» Мэдэхэд илүүдэхгүй шүү, бүсгүйчүүдээ 2014-05-11 4118
1978 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл 594 хүн байр авах эрхээ баталгаажууллаа 2014-05-11 4404
1977 Хараа сайжруулдаг компьютерын программ зохиожээ 2014-05-11 3853
1976 Дөрвөн настай хүү хотын захирагч болжээ 2014-05-10 4003
1975 Дэлхийн нэгэн гайхамшиг Фижи арлыг та мэдэх үү? 2014-05-10 4281
1974 Хоолны шингэцийг сайжруулах 6 алхам 2014-05-07 4344
1973 Зургаан жилд 212 хүүхэд хүчирхийлсэн депутат байна 2014-05-07 4463
1972 “Sewol” хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоолоо 2014-05-07 4709
1971 Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэнэ 2014-05-06 4428
1970 “Sewol” хөлгийн аврах ажиллагаа явуулж байсан шумбагч амиа алджээ 2014-05-06 4746
배너신청
자생병원

배너신청