Бичлэгийн тоо 3,329

Малайзын онгоцны сураг гарлаа

Малайзын Боинг 777 онгоц сураггүй алга болоод бараг хоёр сар орчмын хугацаа өнгөрчээ. Тэгвэл Австралийн “GeoResonance” хэмээх судалгааны компани Энэтхэгийн далайд сүйрсэн Малайзын онгоцны сэгийг олсон хэмээн зарлалаа. Харин Малайзын эрх баригчид онгоц олдсон талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа аж. Онгоц олсон газар нь одоогийн хайгуул явуулж буй Энэтхэгийн далайн өмнөд хэсгээс 4,960 километрийн цаана буюу Бенгалын буланд гэнэ.

Судлаачид далайн ёроолд 1,9 сая км квадрат талбайд хайгуул явуулж, Боинг 777 онгоцыг хийдэг химийн элемент, материалуудыг тусгай багажаар таниулах замаар байршил тогтоосон байна. Хиймэл дагуулаар авсан зургийг багажаар томосгож харьцуулахад алга болсон Боинг онгоцны загвартай яг тохирч байгаа гэнэ.

“GeoResonance” нь далайн ёроол болон газар доорх цөмийн зэвсэг, биологи, химийн зэвсгүүдийг хайдаг тусгай технологийг боловсруулсан юм. Тиймээс онгоц алга болсоноос хойш дөрөв дэхь өдрөөс эхлэн хайгуулаа үргэлжлүүлсэн байна.

“Boing B777-200” онгоц 227 зорчигч, нисэх багийн 12 гишүүнтэйгээр Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураг тасраад байсан юм. Уг онгоцонд 14 улсын иргэд болох Хятад болон Тайваны 152, Малайзын 38, Индонезийн 7 иргэн байсан бол ОХУ, Итали, Недарланд, Австри улсаас нэг иргэн байжээ.

Эх сурвалж: www.new.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8078094/461/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1969 Барби залуу болох гэж 150 мянган доллар зарцуулжээ 2014-05-06 3784
1968 ”Хүн аалз” үзүүлэхгүй гэснээс болоод 19 давхраас үсэрчээ 2014-05-06 4492
1967 Хүүхэд насандаа дэлхийг өөрчилсөн хүмүүс 2014-05-05 5016
1966 Эрүүл мэндийн салбарынханд орон сууцыг үнэгүй хувьчилна 2014-05-04 4267
1965 дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгчийн аж амьдралтай танилцаарай 2014-05-04 4295
1964 Хятадын баян ээж охиндоо уул түрээсэлж өгчээ 2014-05-03 4066
1963 Хүний арьснаас эр бэлгийн эс гарган авах бололцоотой 2014-05-03 4761
1962 Нигерид буутай залуус ахлах сургуулийн 230 орчим охиныг барьцаалжээ 2014-05-02 4228
1961 Дэлхийн хамгийн тачаангуй бүсгүйгээр Женнифер Лауренс тодорлоо 2014-05-02 4371
1960 Японы од гоо сайхны хагалгааны гайгаар аймшгийн баатар болжээ 2014-05-02 4655
1959 Солонгосын хамгийн хөөрхөн 10 жүжигчин бүсгүй 2014-05-01 6066
1958 Хацрын улааныг хэрхэн арилгадаг вэ? 2014-05-01 9080
1957 Р.Анхням холливудын нэрт найруулагчийн хүсэлтээр нүцгэн зургаа авахуулжээ 2014-05-01 5357
» Малайзын онгоцны сураг гарлаа 2014-04-30 4026
1955 Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гён хи ард түмнээсээ уучлал гуйлаа 2014-04-30 4213
1954 15 монгол охиныг АНУ-руу хүний наймааны золиос болгох гэж байгаад баригджээ 2014-04-30 4468
1953 Гурав хүрэхгүй сая хүн амтай монгол улсад гэр бүл салалтаас болж цус ойртох аюул харанга дэлдэж байна 2014-04-29 4909
1952 Хойд Солонгос их буугаар туршилт хийж эхэлжээ 2014-04-29 4090
1951 Манай улсын 23 тамирчин медаль хүртжээ 2014-04-28 4581
1950 Живсэн онгоцонд дараагийн асуудал тулгарчээ 2014-04-28 4765
배너신청
자생병원

배너신청