Бичлэгийн тоо 3,329
Мексикийн баруун эргээс 37 настай Хосе Сальвадор Альваренга гэгч 2012 оны арванхоёрдугаар сард махчин загас агнахаар хэдэн мянган км-ийн алсыг зорьжээ. Гэвч тэрбээр бүтэн жил нэг сарын  хугацаанд далайн усанд амьдарч загас, шувууны түүхий махаар хооллоно гэж огт санаагүй аж. Далайд хаягдсан эр өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Маршаллын арлуудын Эбон хэмээх жижигхэн арлын эрэгт хүрч амь гарсан маш ховор тохиолдол гарав. Маршаллын арал дахь АНУ-ын консул азтай эрийг хүлээн авч уулзан Махуро дахь эмнэлэгт хүргүүлсэн байна. Консул Том Армбрастер “Хүн 13 сарын турш задгай далайд амьдарна гэж хэзээ ч төсөөлж байсангүй” хэмээн Махурогийн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ онцолжээ.

Хосе Сальвадор Альваренга нь Эл Сальвадорын иргэн боловч Мексикт амьдраад 15 жил болж буй гэнэ. Тэрбээр махчин загас агнаж, фунт бүрийг нь 25 песогоор худалдаж, аж төрдөг байсан юм байна. Загасчин эр 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Азейкел хэмээх хүүгийн хамт далайд гарав. Тэд Чипас мужийн Тонолагаас хөдөлсөн бөгөөд эх газраас бараг 10 мянга гаруй км-ийн алсад загас агнах ажлаа эхлүүлжээ. Гэвч далайн шуурганы улмаас завь нь сүйрч хоёр загасчин задгай тэнгист хаягдсан байна. Альваренгагийн мэдээлснээр хамт явсан Азейкел нь далайд хаягдсанаас сарын дараа амиа алдсан гэнэ. Гэхдээ тэрбээр Азейкелийн талаар нэрнээс нь өөрийг мэдэхгүй. Нас нь 15-18 орчимд байсан гэж Т.Армрастерт ярьсан юм. Ингээд ганцаар үлдсэн загасчин далайн загас, шувуудыг барьж идэн хөвсөөр Маршаллын арлуудад хүрсэн нь тэр аж.

Гэхдээ энэ явдалд эргэлзэх үндэслэл байгааг зарим албаныхан мэдээлээд байна. Тухайлбал Тоналатай ойр орших Коста Азулын завины эзэн Виллермо Родригез Солис гэгч Алваренга болон түүний хамтрагчийг 2012 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр алга болсон гэж мэдээлжээ. Ингэхээр асар хүнд аялалаас амьд гарсан этгээд 14.5 сарын хугацаанд сураггүй болсон гэсэн үг. Мөн найз нөхөд, танилууд нь сураггүй болсон Альваренгаг дөрөв хоногийн турш далайгаар эрэн хайсан боловч олоогүй гэнэ. Мөн Альваренгагийн гарал үүсэл ч эргэлзээтэй байгаа аж. Учир нь Коста Азул болон Тоналагийн оршин суургчид түүний жинхэнэ нэрийг огт мэддэггүй. Зөвхөн Вилли эсвэл Ла Чанча гэдэг хоч нэрээр нь таних аж.

Далайд 13 сар амьдарсан этгээд ердөө загас, шувууны түүхий махаар хооллож байсан. Мөн живэхгүйн тулд өдөр шөнөгүй хөвж, дөрвөн мөчөөрөө ус самардсаар Маршаллд хүрсэн гэж үзье. Гэтэл тийм хүн арьс яс болтлоо турж эцэн хатингаршиж, хөл дээрээ ч босох тэнхэлгүй байх ёстой. Тэгсэн байтал үс сахландаа баригдсан Альваренга харин ч хаван гүйсэн мэт махлаг байжээ. Түүгээр ч зогсохгүй дөрвөн мөч нь асар их өвдөж байна гэсэн ч чөлөөтэй босч сууж, явж зогсож чадаж байгаа нь эргэлзээ төрүүлсэн гэж Филиппин дэхь Мексикийн элчин сайд Хулио Камарена мэдээлсэн байна. Тиймээс холбогдох албаныхан нь далайд 13 сар хөвж амь гарсан этгээдийг эмнэлэгт хүргэж бүх биеийн шинжилгээ сорилт хийж, байдлыг тодруулж, үнэн зөв мэдээлэл олохоор ажиллаж байна.

Далайд хаягдсан ч амьд гарсан хүмүүсийн сургамжит явдалтай харьцуулахад Альваренгад амьд гарах боломж бага боловч байсан нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн тухайд одоогийн байгаа байдал тун эргэлзээтэй юм. Мөн зам туулсан хугацаа нь ч эргэлзээтэй. Сидней төвтэй Шинэ Өмнөд Уэйлсийн Их сургуулийн далай судлаач Эрик Ван Себиллийн мэдээлж буйгаар Мексикийн баруун эргээс Маршаллын арал хүртэл 18 сар аялна. Гэхдээ үүнд салхи, шуурганы нөлөө их чухал. Магадгүй жилийн туршид салхи шуургатай байснаар Алваренгагийн аялал 13 сар үргэлжлэх боломжтой гэв.

Номхон далайд хэдэн сарын турш хөвсөн тохиолдлоос дурдахад 2006 онд Мексикийн махчин загас агнагч гурван этгээд мөн л далайд хаягдаж, есөн сарын дараа Маршаллын аралд хүрчээ. Харин 1989 онд Шинэ Зеландын ойролцоо загас агнаж явсан дөрвөн этгээд шуурганы улмаас олон давхаргат онгоцоо алдаж, далайд хаягдав. Тэд дөрвөн сарын турш задгай тэнгист хөвсөөр амь гарч байсан аж.

Тобби

Мэдээний линк: http://world.time.mn/content/41182.shtml
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7901281/70c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1729 Идээг зассан үйлчилгээний гурван ажилтанг халжээ [1] 2014-02-06 4736
1728 Валютын ханш өсжээ 2014-02-06 5899
1727 Онгоц хөөрж буухад утсаа унтраах шаардлагагүй боллоо 2014-02-06 6803
1726 Европчууд шинэ төрсөн нярайд микрочип суулгаж эхэлнэ 2014-02-05 5218
1725 Дэлхий дээрх цорын ганц мөнх настай амьтан [1] 2014-02-05 5009
1724 Золиос шаардагдсан урлагийн бүтээл 2014-02-05 7265
» 13 сарын турш далайд завьгүй хөвсөн эр амьд гарчээ 2014-02-04 6418
1722 Өвөрмөц авъяастай адуу [1] 2014-02-04 7125
1721 Өнөөдөр Facebook-ын төрсөн өдөр [1] 2014-02-04 5031
1720 musun talbain hatan haan yuna kim 2014-02-03 8581
1719 margaash tsochir huitrel 2014-02-03 7476
1718 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17322
1717 АЗИЙН ОРНУУДЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НӨӨЦ МОНГОЛД БИЙ 2013-05-27 13801
1716 МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ УРЛАГИЙН ГАЛЕРЕЙ НЭЭГДЛЭЭ 2013-05-27 13749
1715 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12770
1714 ЭХ ОРНЫХОО ХИЛИЙГ ТЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ МАНАДАГ [1] 2013-05-27 11456
1713 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12083
1712 “Амьдрал бол тэр чигтээ урлаг” [4] 2013-05-27 10476
1711 МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГИЙН БУУРАЛ ААВ [3] 2013-05-24 10846
1710 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13144
배너신청
자생병원

배너신청