Бичлэгийн тоо 372
-Хадгаламж банкийг Төрийн банкинд нэгтгэж,
100 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ-

Хувь эзэмшигч нь гадны компаниас ихээхэн хэмжээний зээл авч, түүнийгээ төлж чадаагүйн улмаас санхүүгийн хүндрэлд орсон Хадгаламж банкны талаарх дуулианд Монголбанк тайлбар хийлээ.  Хоёр жилийн өмнөөс буюу 2011 оноос эхлэн  санхүүгийн байдалд нь хүндэрсэн Хадгаламж банкинд үүссэн асуудлыг төв банкны зүгээс мэдэж байсан бөгөөд өдгөө тодорхой актив, пассив хөрөнгийг Төрийн банктай нэгтгэхээс өөр зөв гарц байхгүй байгаагаа Монголбанкны удирдлагууд учирлалаа. Хадгаламж банкны цорын ганц хувь эзэмшигч буюу “Жаст”-ын гэдгээрээ олны танил болсон Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавин байж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан ч үүнийгээ төлж чадаагүйн улмаас банкиа дампууруулахад хүрчээ. Төв банкны зүгээс Хадгаламж банкинд үүсээд байгаа асуудлыг хоёр жилийн өмнөөс гадарлаж,  санхүүгийн чадварыг нь дэмжих үүднээс  тэтгэвэр тэтгэмж болон төрийн  зарим үйлчилгээг тус банкаар дамжуулж байсан аж. Гэсэн ч Монголын урдаа барьдаг таван банкны нэг болох Хадгаламжийн санхүүгийн асуудал хүндэрсээр байсан тул ийнхүү Төрийн банкинд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрөөс эхлэн Хадгаламж банкны зарим салбар нэгж, актив хөрөнгийг Төрийн банкинд нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн гэдгийг төв банкны удирдлагууд дуулгасан. 

Хадгаламж банк нь нийтдээ 980 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд үүний 800 тэрбум нь  харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгө юм байна. Хоёр банкны актив хөрөнгийг нийлүүлснээр Хадгаламж банкны 1,7 сая харилцагч, хадгаламж эзэмшигчийн мөнгийг хамгаалах, эрсдлээс хамгаалах үйлдэл болсон гэдэг тайлбарыг ч төв банкныхан өглөө. Хадгаламж банкны харилцагч болон хадгаламж эзэмшигчийн хөрөнгө шууд автоматаар Төрийн банкинд шилжиж байгаа бол мөн Хадгаламж банкны ажилтнууд ч мөн Төрийн банкинд шууд харьяалагдах болно гэдгийг дуулгасан.  Яагаад өөрийн хөрөнгөөсөө давсан зээл авч байхад төв банк хяналт тавиагүй вэ гэдэг асуултад Монголбанкны удирдлагуудын зүгээс “Хоёр жилийн өмнөөс энэ асуудлыг мэдэж байсан. Төрөөс чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлсэн ч  болоогүй” гэдэг тайлбар хийсэн. Төрийн банкинд шилжүүлэх болсон шалтгаан нь гэвэл сүүлийн гурван жил Төрийн банкны үйл ажиллагаа сайн явж байгаа, тиймээс Хадгаламж банкийг нэгтгэж, актив хөрөнгийг нь томсгосны дараа хоёр гурван жилийн дараа хувьчлах зорилготой нь холбоотой бололтой. Төрөөс уг хоёр банкийг нэгтгэсний дараа 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм байна. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт болохоос хохирогчдын мөнгийг төлсөн “Зоос”, “Анод”-ын асуудлаас тэс өөр зүйл, өөр арга зарчим гэдгийг төв банкныхан анхааруулна лээ. “Анод”, “Зоос” банкныханд өр төлбөрийн асуудал үүссэн. Харин энэ удаад өр төлбөрийн асуудал үүсэхээс өмнө Төрийн банкинд нэгтгэж, урьдчилсан арга хэмжээ авч байгаагаараа өөр гэв.

Хадгаламж банкны хувьд харилцагчийн хадгаламжийг буцаан өгөх чадвартай байгаа ч зээлийн чанар нь илт муудсан гэнэ. Хадгаламж банк нь  Монгол Улсын бүх аймаг, сумдад 503 салбар нэгжээрээ дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ үзүүлдэг төрийн санхүүгийн үйлчилгээний 55 гаруй хувийг хариуцдаг байжээ.  Нийт 3268 ажилчинтай, Монголын топ таван банкны нэг байв. Тус банк өмнө нь төрийн мэдэлд байсан бөгөөд Д.Сугарыг Төрийн өмчийн хорооны дарга байх үед оросуудад хувьчлагдаж,  тухайн үедээ мөн л бөөн хэл ам таталж байсан. Учир нь тус банкны ерөнхий нягтлан бодогч Ч.Чимэдцэрэн 14 тэрбумыг зувчуулсан хэрэг илэрч, үүний хохирол төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр шийдвэрлэж байсан. Ч.Чимэдцэрэнгийн хувьд гурван жил шоронд ял эдэлсэн бөгөөд хохирлоо өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байгаа билээ.  Ямар ч байсан цорын ганц хувьцаа эзэмшигч Ш.Батхүүгээс болж Хадгаламж банкны 1,7 сая харилцагчийн эрх ашгийг хамгаалахаар Монголбанк арга хэмжээ аваад байгаагаа зарлалаа. Харин “Жаст”-аар овоглосон Ш.Батхүүгийн асуудлыг хууль хяналтынхан шийдвэрлэх бололтой.

Ж.ЭРХЭС

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7456615/0ce/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21613

Хятад нүүрсний импортоо сэргээсэн нь Монголын эдийн засагт хэрхэн тусах бол

  • Levi`s
  • 2014-10-14
  • Уншсан 10663

Германд шуургатайд буусан МИАТ-ын онгоцны газардаж буй бичлэг шуугиан дэгдээж байна

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 13648

Шумуул үргээх 5 гайхалтай арга

  • Newstogs
  • 2014-08-05
  • Уншсан 10962

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ БНСУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

  • Levi`s
  • 2014-05-23
  • Уншсан 8684

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

  • Levi`s
  • 2014-05-16
  • Уншсан 5694

“Давхар дээлт”-нүүдээс дутахгүй Төрийн нарийнууд

  • Levi`s
  • 2014-05-07
  • Уншсан 5218

Бүх Төрлийн шинжилгээ (Зөвхөн Монгол хүмүүсд) file [1]

  • Levi`s
  • 2014-04-18
  • Уншсан 6217

Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийг уулзуулаад мөнгө авсан уу

  • Levi`s
  • 2014-03-26
  • Уншсан 5775

Умард Солонгос одоо дунд тусгалын пуужин харваж эхэллээ

  • Levi`s
  • 2014-03-26
  • Уншсан 5299

Малайзын онгоц сүйрсэн гэдгийг албан ёсоор зарлалаа

  • Levi`s
  • 2014-03-26
  • Уншсан 5757

Хоёр Солонгос зөвшилцөлд хүрэв

Монгол Улс хөрөнгө оруулалтын ийм хуультай болжээ

  • Levi`s
  • 2014-02-13
  • Уншсан 5693

Конго улс замын хөдөлгөөний асуудлаа ингэж шийджээ

Хоёр Солонгос дээд хэмжээний хэлэлцээрийг харилцан зөвшөөрөв

Ядуу солонгос эрчүүд гадаад эмэгтэйтэй гэрлэж чадахааргүй болжээ [1]

Дайны үеэр салсан гэр бүлийнхнийг уулзуулах тухай хоёр Солонгос ярьж эхэллээ

  • Levi`s
  • 2014-02-06
  • Уншсан 5169

Өмнөд Солонгос кимчигээ дэлхий даяар экспортлоно

  • Levi`s
  • 2014-02-06
  • Уншсан 5947

Хоёр Солонгос эвтэй байхаар боллоо

  • Levi`s
  • 2014-02-06
  • Уншсан 5226

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

  • Levi`s
  • 2014-01-31
  • Уншсан 5282

Далай лам Монгол дахь Солонгос номлогчдод сануулга өглөө

  • Levi`s
  • 2014-01-14
  • Уншсан 6320

Android Kitkat (4.4) with Mongolian Language

  • Levi`s
  • 2013-12-09
  • Уншсан 7219

Америкт ирээд өөрийгөө голсон минь: Гадаадад дээд боловсрол эзэмшихийн давуу тал [4]

  • Levi`s
  • 2013-11-15
  • Уншсан 8262

ХТГ-ын Н.Адъяа: Жирэмсэн эмэгтэй Хятад руу гараад, тэндээ төрөөд хүүхдээ зарчихаад ороод ирсэн

  • Levi`s
  • 2013-10-24
  • Уншсан 8807

Монгол генетикч Солонгос, Монгол өөр угсаатай гэдгийг баталлаа

  • Levi`s
  • 2013-09-02
  • Уншсан 10014

Е-9 визтэй ажилчдад үнэ төлбөргүй file [2]

  • Levi`s
  • 2013-08-02
  • Уншсан 11278

Орон сууц хөтөлбөрийг гацаасан Үүл баатрын захирамж юу өгүүлнэ [1]

  • Levi`s
  • 2013-08-01
  • Уншсан 7989

Солонгос охид шиг "Pink Lynx" хэмээх шинэ хамтлаг мэндэлжээ [3]

  • Levi`s
  • 2013-07-31
  • Уншсан 9402

Байрны үнэ “тэнгэрт гарч” орон байр мөрөөдөгчид “газарт” үлдлээ

  • Levi`s
  • 2013-07-26
  • Уншсан 8059

Б:Баттулга: Би сургуулиа төгсөөд “Google”-д ажиллая гэж шийдсэн [1]

  • Levi`s
  • 2013-07-26
  • Уншсан 6240

ОХИДЫН МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮ АРВАН НАСААР ДҮҮ БҮСГҮЙГ ХАНИАРАА СОНГОЛОО!

  • Levi`s
  • 2013-07-23
  • Уншсан 8467

Хадгаламж банкны санхүү хоёр жилийн өмнөөс хүндэрчээ

  • Levi`s
  • 2013-07-22
  • Уншсан 6264

Үүдээ нээгээч Ерөнхийлөгч өө !!! [2]

  • Levi`s
  • 2013-07-09
  • Уншсан 6924

"Asiana Airlines "Ослоор хоёр Хятад эмэгтэй нас баржээ

  • Levi`s
  • 2013-07-08
  • Уншсан 6295

Samsung улирлын дээд хэмжээний орлогоо зарлав

  • Levi`s
  • 2013-07-07
  • Уншсан 6053

Сөүл дэх сонгогчид идэвхитэй байна [1]

  • Levi`s
  • 2013-06-15
  • Уншсан 6495

Дэлхий дээрхи цорын ганц төрлөхийн хамаргүй Монгол хүүд EBS телевиз гар сунгажээ

  • Levi`s
  • 2013-06-10
  • Уншсан 7993

Хойд Солонгос анх удаа “Кэсон” бүсийн үйл ажиллагааг сэргээх асуудлаар санал тавив

  • Levi`s
  • 2013-05-30
  • Уншсан 7420

Хатуу дэг жаяг нь Солонгосын оддыг амиа хорлоход хүргэдэг

  • Levi`s
  • 2013-05-27
  • Уншсан 8417

"Алуурчин шавьж" Кангванду аймаг Солонгос улс

  • Levi`s
  • 2013-05-22
  • Уншсан 7685

ХОЙД СОЛОНГОСТ МОНГОЛЧУУД ХҮНСНИЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

  • Levi`s
  • 2013-05-15
  • Уншсан 7896

Монгол эрдэмтэн Нобелийн шагнал хүртэх нь тодорхой болжээ

  • Levi`s
  • 2013-05-15
  • Уншсан 6856

БНСУ-ын виз олгох нөхцөлийг хөнгөвчиллөө [1]

  • Levi`s
  • 2013-05-06
  • Уншсан 9427

Ерөнхийлөгчийг мэтгэлцээнд дууджээ

  • Levi`s
  • 2013-05-06
  • Уншсан 6921

Би зэр зэвсгийн наймаатай ямар ч холбоогүй

  • Levi`s
  • 2013-05-06
  • Уншсан 6218

Өмнөд Солонгосоос авчирсан алтыг илрүүлжээ [1]

  • Levi`s
  • 2013-05-06
  • Уншсан 5779
배너신청
자생병원

배너신청