Бичлэгийн тоо 91


Та ийм анхааруулга хадсан газар тамхи татаж байсан уу? Харин одоо ийм тэмдэгтэй газар тамхи татах ахул та 50 мянган төг­рөгөөр торгуулна. Там­хины хянал­­­тын тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэг­жиж эхэлсэн билээ. Энэ хууль хэрэгжиж эхэлс­нээр нийслэлийн өнгө төрхийг төдийгүй тэнд алхаж яваа хам­гийн хээнцэр залуусыг ч гутааж чаддаг энд тэндгүй хөглөрөх тамхины хайрцаг, иш, хаа сайгүй хаясан шүлс, нус цэр гээд муухай бүхэн цэгцрэх учиртай. Энэ хууль маш их маргаан шүүмж­лэл дагуулсан ч ямар ч гэсэн гудамж талбайд тамхи татагсад цөөрч л байна, нийтийн тээврийн автобусны жолооч нь хүртэл цонхоороо цээжээ гарга­чихаад тамхи татаж явдаг байсныг бодвол... 

Ингээд тамхигүй өдрүүдийг тоймлоё.


-Гар утас худалдааны Теди гэх мэт төвүүдэд энгийн хувцас­тай “эргүүл” тамхи татагсдыг “ил­­рүүлж”, тор­гох сануулга өгч байна. 

-Баар цэнгээний газруудад хууль хэрэгжиж эхэлсэн эх­ний өдрүүдэд ямар ч гэсэн үйлч­лүү­­лэгч­­дээ тамхи татахгүй байхыг сануулж байна. Гэхдээ удах­гүй Засгийн газрын журам гарч, зохих шаардлага хангасан газруудад тамхи татах тусгай зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлт­­тэй байгаа бөгөөд нийслэлийн за­хир­гаанд эхнээсээ тамхи татуу­лах зөвшөөрөл хүссэн өргөдөл өгч эхлээд байна. 

-Гудамж талбайд тамхи шир­­хэг­лэн зарагсад “алга бол­жээ”. Гэхдээ зарим нэг ТҮЦ-үүд нууцаар тамхи ширхэглэн зарж байна гэсэн мэдээлэл байна. Харин ширхэгийн тамхиных нь үнэ 100 төгрөгөөр өсчээ. 

-Тамхи татаж болохгүй газ­руудад зохих, анхааруулга, тэмдэг­лэгээг байршуулж эхлээд байна. Тухайлбал, бүх нийтийн тээврийн хэрэг­сэлд хориглох анхааруулга тавьжээ. 

-Одоогоор тамхи татаж болохыг зөвшөөрөх тусгай цэг гар­гаа­­гүй байна. 

Тамхи татаж болох­­­гүй газруудыг дахиад нэг сануулья.


-Бүх төрлийн нийтийн тээв­рийн хэрэгсэл;

-Олон нийтийн үзвэр, үйлчил­гээний газар;

-Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэл­бэрэх бодис, материалын үйлд­вэр, түү­ний нөөцийн агуулах;

-Зорчигч тээврийн буу­дал, зочид буудлын ний­тийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

-Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

-Аж ахуйн нэгж, байгуул­ла­гын ажлын байрны дотоод орчин;

-Агаарын хөлөг, зорчигч тээв­рийн галт тэрэг;

-Цэцэрлэг, бүх шатны сур­гууль, сургуулийн дотуур байр, тэдгээ­рийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшин­гийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Б.БИЛЭГ

news.mn ees

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7088040/a0a/trackback

nyamaa1

2013.09.17 20:24:31
*.140.105.80

bugd uhamsaraaraa huulia sain heregjuultsgeey manaihaan!

지민이

2015.04.15 00:57:28
*.138.75.9

tusgaa tamhi tatah gazar neegdeegui n ih haramsaltai yum

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63549
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49505

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгууллаа file [2]

  • Levi`s
  • 2013-06-27
  • Уншсан 4122

Эх үрсийн баярын мэнд хүргэе! file [1]

  • Levi`s
  • 2013-06-01
  • Уншсан 8930

Орчин цагийн хошуу ноёд ба шинэ цагийн Жа Ламууд [1]

  • Levi`s
  • 2013-04-15
  • Уншсан 2918

Иргэд хүнсний тухай хуулийн талаар мэдлэггүй байна [2]

  • Levi`s
  • 2013-03-04
  • Уншсан 2998

“Тамхи татахыг хориглоно” [2]

  • Levi`s
  • 2013-03-04
  • Уншсан 3201

МАН-ын гишүүд Х.Баттулгад “сануулга” өгөв

  • Levi`s
  • 2013-01-29
  • Уншсан 2834

Хятадууд монгол руу, өнөөдрөөс монголчууд Солонгос руу [5]

  • Levi`s
  • 2012-06-11
  • Уншсан 8726

한국이주여성인권센터에서 [4]

Хакухо хуримлалаа [9]

  • Levi`s
  • 2010-02-23
  • Уншсан 17963

Бүртгэлтэй интернэт хэрэглэгчийн тоо 450,000-д хүрчээ

  • Levi`s
  • 2010-01-22
  • Уншсан 10224

Ховд аймагт 80 мянга гаруй толгой мал хорогджээ

  • Levi`s
  • 2010-01-07
  • Уншсан 8328

Сайн байна уу 2010 он, сааталгүй морил Монгол эх нутагт минь file

  • Levi`s
  • 2010-01-01
  • Уншсан 9804

МОНГОЛ УЛСЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЭНХБАЯР ӨМНӨД СОЛОНГОСЫН “ФИНАНСИАЛ ТАЙМС” СОНИНД ӨГСӨН ЯРИЛЦЛАГА /2009.12.24-ний дугаар/

  • Levi`s
  • 2009-12-30
  • Уншсан 12854

Эх орны хишиг ба Цагаан сарын төсөв

  • Levi`s
  • 2009-12-29
  • Уншсан 8531

Ц.Элбэгдорж: Үзэг сэлэмнээс хүчтэй болсон цагт, сайн цаг оршино гэж би итгэдэг [6]

  • Levi`s
  • 2009-12-28
  • Уншсан 8643

Мөнгөний томуу Монголыг нөмөрлөө [2]

  • Levi`s
  • 2009-12-21
  • Уншсан 9240

2010 он намуудын их задралын жил болно

  • Levi`s
  • 2009-12-18
  • Уншсан 8844

РДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 20 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА file [4]

  • Levi`s
  • 2009-12-10
  • Уншсан 13798

Хотын агаарын бохидлыг бууруулах цогц бодлого боловсруулна [1]

  • Levi`s
  • 2009-12-09
  • Уншсан 8958

Хотынхон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй file [2]

  • Levi`s
  • 2009-12-08
  • Уншсан 13385

Гарцаар гараагүй явган зорчигчийг 30-50 мянган төгрөгөөр торгоно file [4]

  • Levi`s
  • 2009-12-04
  • Уншсан 9930

Эдийн засгийн хямрал бидэнд сургамж боллоо

  • Levi`s
  • 2009-12-04
  • Уншсан 10693

МОНГОЛ ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ _ДЭШЛЭГ file [4]

Ерөнхий сайд С.Баяр ажлаа өгөх болсноо мэдэгдлээ file [1]

  • Levi`s
  • 2009-10-27
  • Уншсан 14345

Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ file [4]

  • Levi`s
  • 2009-10-06
  • Уншсан 16720

Монголчууд дэлхийн урлагийн олимпоос дөрвөн алт хvртлээ [2]

  • Levi`s
  • 2009-09-15
  • Уншсан 16636

Өнгийн цэцгээр чимж, хонхон дуугаар хөг нэмсэн есөн сарын нэгэн

  • Levi`s
  • 2009-09-01
  • Уншсан 15828

ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведев: Бид түүхээ мартаж, бас өөрчилж болохгүй file

  • Levi`s
  • 2009-08-27
  • Уншсан 15742

Д.Медведев: Их өрийн 98 хувийг тэглэсэн [1]

  • Levi`s
  • 2009-08-26
  • Уншсан 16603

ҮЕРИЙН АЮУЛ ДАХИН ЗАНАЛХИЙЛЛЭЭ

  • Levi`s
  • 2009-07-22
  • Уншсан 18624

Үер бууж, олон хүний амь эрсдлээ /фото сурвалжлага/

  • Levi`s
  • 2009-07-18
  • Уншсан 20793

Питер Морроу: Зээл олгохоо эрчимжүүлж, банкны зээл сэргэв

  • Levi`s
  • 2009-07-06
  • Уншсан 18598

Өнөөдөр-Долоон сарын нэгэн file

  • Levi`s
  • 2009-07-01
  • Уншсан 18098

Б.Дамчаа агсан дуулсан дуугаараа үдүүлэн тэнгэрийн орноо заларлаа file

  • Levi`s
  • 2009-06-29
  • Уншсан 22579

Тэр сэтгэл амар тэнгэрийн оронд заларлаа [1]

  • Levi`s
  • 2009-06-26
  • Уншсан 18387

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улсын нийт иргэдэд хандан хэлсэн үг / видео/ file [4]

  • Levi`s
  • 2009-06-18
  • Уншсан 21907

Хуртай зэрэгцсэн их дүйчин өдөр file [1]

Цахим Өртөөний нэрэмжит Оюутны тэтгэлгийн ялагчид тодорлоо

  • admin
  • 2009-06-01
  • Уншсан 19919

АРДЧИЛСАН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРЛОО file [2]

  • Levi`s
  • 2009-05-25
  • Уншсан 30999

ХАНА БАНК МОНГОЛЧУУДАД ВОНЫ ДАНС НЭЭЖ, CHECK КАРТ ОЛГОНО file [1]

  • Levi`s
  • 2009-05-15
  • Уншсан 21672

Гадаад харилцааны Сайд С. Батболд иргэдтэй уулзалт хийнэ. file

  • Levi`s
  • 2009-04-13
  • Уншсан 20598

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорхой боллоо [9]

  • admin
  • 2009-04-06
  • Уншсан 21100

Зээл төлөх график

  • Levi`s
  • 2009-03-20
  • Уншсан 22776
배너신청
자생병원

배너신청