Бичлэгийн тоо 2,391

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6

Уншсан 4786 vote 0 2008.09.05 10:40:21

Би эх оронодоо ирээд замын хөдөлгөөний дүрэм манай улсад байдаг юм болов уу гүй юм болов уу гэж боддог байсан. Зүгээр л  боддог байсан. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд ийм зүйлсийг зүгээр бодож болохгүй юм байна гэдгийг ойлголоо. Би хүүхдээ хүргэж өгөх гээд Монгол Улсын төв авто замыг хөндлөн гарах хэрэгтэй болсон юм. Мэдээж өглөө бүр, өдөр бүр. Гэрлэн дохио байх юм. Тэгсэн мөртлөө л энэ машин нь тормосгүй юм уу? эсвэл тэр жолоч нь зогсоож чаддаггүй юм уу? Заавал ябган хүн зорчдог зам хөндлөн цагаан зураасыг давж зогсох юм. Зарим нь бол шууд л яваад өгнө. Дээр би хэлж байсан даа. 4x4 ангилалтай том ЖЕП ихтэй учир бага насны хүүхэд тулаад ирхэд жолоочид харагдах байдал эрс мууддаг юм байна. Урд хөндлөн огтолцож байгаа авто зам бөглөрөөд байхад л  заавал дайраад нөгөө явган хүний тэмдэглэлээ дайраад зогсчих юм. Тэр 2 метр зайг явган хүнд зориулсан хуультай. Тэр хуулийг мөрдөх ёстой жолооч, мөрдүүлэх ёстой замын цагдаа хоёр хуулийг гууль болгож. 40 000-н аптик гэж байсан 3 замын уулзвар дээр бол явган зорчигч хэзээ ч зам хөндлөн гарах эрхгүй. Ногоон гэрэл асаад явган хүний дүрстэй. Гэтэл Баруун гар эргэх машинд бас давхар эргэх эрх нээгддэг гэнэ. Ингээд л зам бөглөрвөл л бид зорчино.
 Солонгос дахь Монголчуудаа та бүхний үр хүүхэд энэ зам дээр ганцаараа яваа шүү. Тиймээс найз нөхөддөө хэлээч ээ. Ядахдаа чи дүрмээ бариаад яваарай.Миний амьнаас илүү хайртай хүмүүс тэр зам дээр чинь зүрхээ түг түг цохилуулан зогсоо гэж.
Замын цагдаа найз нөхддөө хэлээ ч ээ. Торгоод машиныг явуулхаар эд анги нь бүрэн болдоггүй юм аа. Харин засварт шууд явуулах эсвэл хажуудаа байлгаж байгаад бүрэн бүтэн болхоор нь явуулж бай. Тэгэхгүй бол миний аав, аx, нөхөр замын цагдаа гэж хэлхээсээ хүүхэд чинь, дүү чинь ичдэг болно  шүү.
Гадаадад байж байгаад ирсэн хүмүүс эхэндээ ийм л байдаг юм сүүлдээ адилхан болдог гэж хүмүүс хэлж байина. Би хэзээ ч ийм хууль бус зүйлстэй эвлэрэхгүй юм шиг байна. Та бүхэн ч ЭХ ОРОНДОО ИРЭЭД бүү эвлэр. Тэгвэл бид хэзээ ч Солонгос,Японоос илүү болж хөгжихгүй юм шиг байна.
 Улаанбаатар хот  1  200  000 хүн амтай болсон юм байна лээ.
Бидэнд давхар авто зам, метро, явган зорчигчийн нүхэн болон гүүрэн гарц  маш их хэрэгтэй . Гэхдээ энэ бүгдийг нэгэн өглөө хийчихгүй. Харин нэгэн өглөөнөөс энэ мөчөөс  л эхлээд ухамсартай байя!
Жолоочоо чи өнөөдөр дурэм зөрчөөд хүн айлгаад явхад чиний үр хүүхэд бас нэгэн чам чиг жолоочоос айгаад явж байгаа шүү.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/698028/41a/trackback

profile

Munkh-munkh

2008.09.06 19:19:52
*.254.121.43

аана чинь монгол болохыг хүсдэг америк залуу байна

Хэвлэх И-мэйл
 
   

- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

 - Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

 - Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

 - Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа.

Эхлэл...

Европын олон орноор аялж, Америкт нэлээд хугацаагаар амьдарсан ч Монголыг хамгийн сайхан гэж өгүүлэх энэ польш залууг Мацейк гэдэг. Англи, польш хэлний багш тэрээр эхнэрийнхээ хамт Монголд ирээд 10 сар болж байна. “Би өөрийнхөөрөө байх дуртай, Монгол ч өөрийнхөөрөө хөгжөөсэй” гэж хүсдэг гэснээр яриагаа эхэллээ.

  - Яагаад Монголд ажиллаж амьдрахаар шийдсэн бэ?

 - Эхнэр бид хоёр өнгөрсөн жил Польшийн их сургуулийг төгссөн. Тэгээд ямар ажил хийх талаар нэлээд зөвлөлд­сөн. Манай улсын засгийн газраас Азийн орнуудад хэрэгжүүлдэг боловс­ролын хөтөлбөр байдаг. Манай сур­гуулийн захирал бид хоёрыг энэ хөтөлбөрт хамрагдаж Киргиз, Казахс­тан, Монголын аль нэгэнд нь очиж багшлах санал тавьс­наар энд ирсэн дээ. Интернэтээс Монголын талаарх мэдээллүүдийг цуглуулж, зургийг нь үзсэн. Үнэхээр их таалагд­сан. Энд ирсэн­дээ ч харамс­даггүй. Хэдэн зууны тэртээ Чингис хаан дэлхийг эзлэх аян дайн хийж явахдаа Польшийг эзлэн хааныг маань егүүтгэсэн түүх байдаг шүү дээ.

 - Монголыг хэрхэн төсөөлж байв? Ирээд амьдрахад төсөөллөөс чинь зөрөх зүйл олон байсан уу?

 - Москвагаас наашаа ирж байхдаа онгоцны цонхоор хараад өөрийн эрхгүй дуу алдсан. Өргөн уудам тал, уул ус нь биширмээр сайхан санагд­сан. Европын газар нутгийн талтай тэн­цэх агуу өргөн уудам нутгаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. Ийм том газарт 2,6-хан сая хүн амьдардаг гээд бодохоор сэтгэлд багтахгүй л байлаа. Харин Улаанбаатар хотыг хангалттай суд­лаад ирсэн болохоор төсөөлөл минь нэг их зөрөөгүй. Төв Европын хотуудын амьжиргааны төвшин өндөр л дөө. Үүнийг би ялгаа гэж боддоггүй. Нүүдлийн соёлоос суурин иргэн­шилд шилжээд удаа­гүй байгаа гэхэд Улаанбаатар том хот. Европт 1000 жилийн түүхтэй хот олон байдаг. Үүн шиг Улаанбаатар ч бас жилээс жилд хөгжиж өргөжинө. Өглөө гэрээсээ гараад такси­даад ажил дээрээ ирнэ, хаа нэгтээ орж кофе ууна гээд л бусад хоттой ижил амьдралын хэмнэл энд байдаг. Том хотын зовлон бэрхшээл, сайн сайхан зүйлс бүгд л бий.

- Та манай орны талаар их өөдрөг бодолтой явдаг юм байна. Тэгвэл сэтгэл дундуур санагдах зүйл хэр тохиолдож байв?

 - Хүмүүстэй харь­цах харьцааны тал дээр бэрхшээл байгаа­гүй ээ. Харин нэг зүйлтэй би хэзээ ч санал нийл­дэггүй. Монгол­чууд өөрсдийнхөө түүх соёл, уламжлалаараа бахарх­даг. Гэсэн ч ихэнх залуус нь Америкийг мөрөөдлийн орон гэж бодож. “Гоё сайхан” гэж төсөөлдөг нь ажиглагдсан. Хүүхдүүд америкчуудын амьд­ралын хэв маяг, орчин нөхцөлийг таашааж, тэдэн шиг амьдрахсан гэж мөрөөддөг. Харин үүний оронд өөрсдийн­хөө давуу тал, түүх, амьдралын хэв маягийн сайхныг мэдрэх хэрэг­тэй гэж боддог юм. Монгол хэзээ ч Америк шиг болохгүй.

 - Яагаад, бид хөгжиж байгаа шүү дээ?

 - Яагаад заавал Америк шиг болох ёстой гэж. 300 том хот барих шаардлага Монголд байх­гүй. Гурван сая хүрэх­гүй хүнийх нь тал нь хөдөө амьдарч байгаа. Монгол хөгжөөд монгол шиг л болох ёстой. Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, бахарх­маар энэ байдлаа өөрсдөө мэдэрч, түүний­гээ товойлгож тодруу­лаад хөгжвөл Америкаас ч сайхан улс шүү дээ Монгол. Харин үүний­гээ монголчууд мэдрэхгүй байгаа нь харамсалтай. Саяхан би долоо хоногийн хугацаа­гаар Бээжин явсан. Галт тэргэнд Америкийн фермер залуу­тай танилцлаа. Монголд хоёр жил амь­дарч байгаад буцаж яваа тэр хүн монгол гэр авч яваагаа надад хэлсэн. Тэгээд тэр “Монгол хүн болохыг хүссэн Америк хүн байна” гэж хашгирахад тэнд байсан хүмүүс их гайхаж байсан шүү. Энэ л монгол гэсэн тодорхойлолт.

 - Нэг газраас нөгөөд ирэхэд дасаж өгөхгүй хэцүү байдаг уу?

 - Гадаад улсад амьд­рахаар ирж байгаа хүмүүст “Соёлын шок” гурван янзаар илэрдэг. Эхнийх нь ямар гоё юм бэ гэсэн сэтгэл хөдлөл, дараа нь бүхий л зүйлд гомдоллож өмнөхтэйгээ харьцуулж, харин эцэст нь дасдаг. Монголын зам авах юмгүй, дэлгүүрт нь идэхийг хүссэн зүйлүүд маань байдаггүй. Гэсэн ч би үүнд гомдоллоод байхыг хүсдэггүй. Хэдэн зууны өмнө эцэг өвгөдийн­хөө нутаглаж байсан уулсынхаа хор­мойд малаа хариулаад явж байсан хүмүүс хэдий завандаа зам, барилга, байшин барих юм бэ? Хот нь залуухан, нийгэм нь зах зээлд шил­жээд удаагүй.. Би Монголд дассан. Сайхан газар. Харин ийм сайхан газар төрж өсч амьдардаг гэдгээ зарим монголчууд мэдэрдэггүй, ойлгодог­гүй юм шиг.

 - Монголд амьдраад жил шахам болж байна. Залуучуудын тухайд ямар бодолтой явдаг вэ?

 - Дэлхий өмнөхөөсөө өөрчлөгдөж байгаа. Үүн­тэй адилаар хүмүүс ч өөр болсон. Настай хүмүүсийг хүндлэхээ больж, одоогийн хүүх­дүүд бидний үеийнхээс өөр гэхчлэн гомдоллох хүмүүс олон. Энэ бол газар сайгүй д байдаг үзэгдэл. Манай Польшид ч тэр. Монгол залуус гадагшаа гарч ажиллаж сурахыг их хүсдэг. Өндөр өртөг зардлаар тэгж явахыг би сайшаадаггүй. Нэг хүний гадаадад сурах зардлаар сайн багш нарыг урьж авч­раад ажиллуулах хэрэг­тэй. Тэгэх юм бол олон хүн эх орондоо чанартай боловсрол эзэмшинэ. Эцэст нь хэлэхэд Монгол бол Америк биш. Америкт ч асуудал бий. Монгол өөрийнхөөрөө явж өөрийн гэсэн өвөрмөц хөгжилд хүрэх ёстой.

М.Гэрэлтуяа
Эх сурвалж: Цаг төр сэтгүүл

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24459
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115741
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1950
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1662
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2700
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2245
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2466
226 “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2872
225 Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2492
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2608
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2252
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2963
221 Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2707
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3107
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2091
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17201
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2271
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7159
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3183
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1383
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2864
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1497
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1716
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2965
209 Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3332
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2430
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2653
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2397
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1710
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2281
203 iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2427
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2686
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 5000
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3751
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5080
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3690
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2347
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6997
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10138
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5799
193 Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6334
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8358
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2563
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5719
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5935
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5202
» БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4786
배너신청
자생병원

배너신청