Бичлэгийн тоо 3,329

Тухайн төлөвлөгөөнд хамрагдсан газарт суурьшсан айл, албан байгууллагад эхлээд нийгэм, байгаль орчин, инженер техникийн шийдэл, яагаад нүүх хэрэгтэйг нь тайлбарласан урьдчилсан үнэлгээ өгөх гэнэ. Дараа нь шат шатны байгууллагын шийдвэр гарна, улмаар иргэдтэй зөвшилцөж гэрээ байгуулаад газрыг чөлөөлүүлнэ. Энэ бүх шатанд иргэн, байгууллага зөвшилцөхөөс татгалзвал газрыг 22 хоногт багтаан албадан чөлөөлөх юм байна. Гэхдээ мэдээж үүний өмнө аль болох иргэдэд ойлгуулж, эд хөрөнгийг нь зах зээлийн үнэлгээтэй нийцүүлэн нөхөн олговор өгөх замаар түүнийг хохироохгүй талын арга хэмжээ авахаа төсөл санаачлагчид танилцуулав.
Хэлэлцүүлэгт иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл түлхүү оролцсон. Тэд төслийг түүхий байна, Үндсэн хуулиар олгосон өмчлөх эрхэд халдах нь, 22 хоног гэдэг хэтэрхий бага хугацаа байна гэх мэтээр шүүмжилсэн. Мэдэгдэл хүргүүлэхээс эхлээд албадан нүүлгэх хүртэл нийт 160 хоног болж буйг төсөл санаачлагч хэлэв. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Уг хуулийг баталснаар хотын төвлөрлийг сааруулна. Нөгөө талаар үүсээд буй газрын наймааны сүлжээг таслан зогсооход тустай” хэмээн онцолсон. Зам барихад ганцаараа нүүлгүй үлдчихээд зах зээлийн бодит үнэлгээнээс давсан мөнгө нэхээд байгаа хүмүүсийн ард үнэндээ газрын ченжүүд байдаг гэнэ. Тэд тухайн айлын газрыг аль хэдийнэ худалдаж авчихаад түүнээсээ давсан үнэ төрөөс нэхэх замаар ажилладаг учраас албадах хуультай байж л уг асуудлыг шийдэх аж.
mmmmmmmmm