Бичлэгийн тоо 3,329
Монгол Улсын Засгийн газар лхагва гаригт 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд арилжсан тухай “The Wall Street Journal” мэдээлэв. Таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын бондыг 4.125, арван жилийн хугацаатай нэг тэрбум бондыг 5.125 хувийн хүүтэй арилжжээ. Дээрх бондыг хаанахын зах зээлд арилжсан талаар мэдээлээгүй ч хөрөнгө оруулагчдад Монголын бондыг худалдан авах сонирхол их байсан гэдгийг тус цахим хуудас онцолсон байв.

Хэдийгээр Монгол Улсын гадаад валютын нөөц багасаж, инфляц хоёр оронтой тоонд хүрч, хөрөнгийн зах зээлийн арилжаа энэ онд 30 хувиар буурч, Засгийн газар бизнесийн салбартай холбоотой зарим нэг шийдвэр гаргасан ч бондын арилжаанд төдийлэн муугаар нөлөөлөөгүй бололтой. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг худалдан авахаар 10 дахин их хэмжээний саналыг хөрөнгө оруулагчид ирүүлж байсан гэжээ. Бондын арилжаагаар босгосон мөнгийг авто зам, уул уурхайн хөрөнгө оруулалт, эрчим хүчний салбарт зориулах аж.

Олон улсын үнэлгээний “Standard & Poor's” агентлаг Монголын бондын зэрэглэлийг BB- гэж тогтоосон нь Бангладеш, Гүржийнхтэй адил түвшин бол “Moody's” агентлаг B1 хэмээн үнэлээд буй юм. Дашрамд дурдахад, 2013 оноос Оюутолгойн ордын үйлдвэрлэл эхлэх үеэс Монгол Улс зэсийн экспортоор Чилийн дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгдэх магадлалтай бөгөөд энэ нь бондын эргэн төлөлтөд чухал ач холбогдолтой хэмээн зарим шинжээч үзэж байгаа аж. Гэхдээ ОУВС-гийн тооцоолсноор манай улсын эдийн засгийн өсөлт энэ онд саарч, 12.7 хувьд хүрэх гэнэ.

Мөн Засгийн газрын өр 650 орчим сая ам.долларт хүрэхээр байгаа нь ДНБ-ий долоон хувьтай дүйх үзүүлэлт юм байна. Түүнчлэн төгрөгийн ханш сул байгаа нь бондын эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Өмнөх онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.6 ам.доллар байсан бол энэ онд гурван тэрбум болж буурах тооцоо гарчээ. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр 1.5 тэрбум ам.долларын бондыг Америк, Сингапурын хөрөнгийн зах зээлд арилжсан бололтой.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6817249/e88/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1429 Монголд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 40 хүн байна 2012-12-03 9044
1428 Ц.Бавуудорж:Бидний алаг мах, алтан ясанд тэнгэрээс заяасан МОНГОЛ гэсэн өгөгдөл байдаг 2012-11-30 9891
1427 “Болор цом”- ын бүртгэл ирэх сарын 3-нд эхэлнэ 2012-11-30 10682
» Монгол Улс 1.5 тэрбум ам.долларын бонд арилжээ 2012-11-30 9668
1425 Дээд шүүх цагдаагийн дарга нарыг буруутай гэж үзэв 2012-11-29 9962
1424 Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг АСАШЁОРЮҮГ тулаанд дахин дуудна 2012-11-29 9073
1423 “Монгол динозавр” үзэсгэлэн Японд нээгдлээ 2012-11-29 10422
1422 "Монголын хип хоп" олон улсын кино наадамд оролцжээ 2012-11-28 10197
1421 Б.Отгонтүвдэн гурван улсад үзэсгэлэнгээ гаргалаа 2012-11-28 11037
1420 Нарны зайн дэлгэцийг Японд нийлүүлж эхэллээ 2012-11-28 10352
1419 Монголын дөрвөн тахь Токио хотын "Тама" амьтны хүрээлэнд амьдарна 2012-11-27 10805
1418 ОЮУНБОЛД ОЮУНЫ ОЛИМПИЙН АВАРГА БОЛЖ, ДЭЛХИЙН РЕКОРД ТОГТООЛОО 2012-11-27 10257
1417 Ц.Бавуудорж: Авьяас мэдрэмжээ монгол оюун санааны дархлааг сахин хамгаалахад зориулна 2012-11-27 11589
1416 Ерөнхий сайд Зүүн өмнөд Азийн Төв банкуудын ерөнхийлөгч нарын 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцлоо [1] 2012-11-22 8416
1415 ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ОУОХ-НЫ ШАГНАЛ ХҮРТЭВ [1] 2012-11-22 8631
1414 Холливудын найруулагч Монголоос эмэгтэй жүжигчин шалгаруулж байна [2] 2012-11-22 8369
1413 В.Сайтиевийн тэмцээнээс М.Даваабаньд мөнгөн медаль хүртэв 2012-11-20 10046
1412 Б.Баярын кино ОХУ-ын 162 жилийн түүхтэй театрт нээлтээ хийнэ 2012-11-20 10197
1411 Бизнес эрхлэх боломжоороо Монгол 64 дүгээр байр эзэллээ 2012-11-20 9996
1410 Бид хоцроогүйн баталгаа [1] 2012-11-19 8882
배너신청
자생병원

배너신청