
“Foxconn”-ы илгээмж
Сүржин том үйлдвэр угтах тухайд би анхнаасаа л бодоогүй юм. Учир нь өнөө цагт үйлдвэрлэлийн салбар хөгжиж, нүсэр томоос зайлсхийж буй. Жишээ нь, “Apple”, “Dell” зэрэг компьютер үйлдвэрлэгчид техник хэрэгслүүдээ өөр өөр компанид захиалан хийлгэж, яг өөрсдийн үйлдвэрт бол угсрах үйл ажиллагаа л явуулдаг юм. “Могул” брэндийн үйлдвэрлэл ч үүнээс хоцроогүй. Тайванийн “Foxconn” компанид компьютерийн эд анги, тоног төх өөрөмжийг захиалан хийлгэдэг юм байна. “Foxconn” бол мундаг том газар.
Бидний мэдэхээр “iPad”, “iPhone”, “Playstation”-ий төхөөрөмжүүдийг энд үйлдвэрлэдэг. “Могул” компьютерийн үйлдвэрийн агуулахад “Foxconn”-оос “илгээмж” ирсэн байв. Бөөрөн тус газар нь “Mogul” хэмээн бичсэн процессорын хавтаснаас эхлүүлээд эх хавтан, гар, хулгана тэргүүтэн бүгд эдний захиалгын дагуу хийгдсэн аж. Үйлдвэрлэлийн эхний дамжлага лабораториос эхэлнэ.
Эд анги захиалсантай нь таарч байна уу, эвдрэл гэмтэл бий эсэхийг энд нягтална. Хэрэв боллоо гэж үзвэл дараачийн дамжлага руу илгээнэ. Яг л шинэ хүн хүлээн авч байгаа мэтээр компьютерийн эд анги бүрт дахин давтагдашг үй, тусгай серийн дугаар хийнэ. Үүнийг “p-track” нэртэй автомат төхөөр өмж гүйцэтгэн, тохируулна. Эд ангиуд бүртгүүлчихлээ. Одоо хаачих вэ?
Хяналт, шалгалт, бас дахин хяналт
Компьютерийн
эд ангиудыг нэгтгэн боох хэсэгт очно. “Могул” таван төрлийн компьютер
үйлдвэрлэдэг бөгөөд эдгээрийн орц нь тус бүрдээ өөр. Бид “Mogul
Workmate” загварын компьютерийн үйлдвэрлэлийн явцтай танилцлаа. Энэ нь
эх хавтан, DVD болон карт уншуулагч, сэнс, холбогч утас зэргээс бүтнэ.
Эд ангиудыг нэгтгэн боох хэсгийн мэргэжилтэн эдгээрийг зориулалтын дагуу
холбож, дараачийн дамжлага руу илгээнэ.
Тэр ердөө нэг минут гаруйн дотор 10 боолт боож амжив. Үйлдвэрийн ажилчид том чихэвчтэй, мөн гараас нэг утас холбоотой байсан нь сонирхол татаж байлаа. Учрыг асуутал чихэвч нь дуу үйлдвэрлэлийн явц дахь дуу чимээнээс хамгаалдаг гэнэ. Харин мөнөөх утас нь цахилгаанжилтыг сааруулдаг байна.
Үйлдвэрийн ажилчид үргэлж л төмөр болон цахилгаантай харьцдаг учраас тогонд цохиулахаас сэргийлэх учиртай эд аж. Эд ангиуд хоорондоо утсаар холбогдсон байгаа. Дараачийн дамжлагын ажилтан эдгээрийг эмхлэх үүрэг хүлээнэ. Процессорын доторх сэнсэнд ямар нэг утас тээглэх ёсгүй шүү дээ. Шалгаж дууслаа. Энэ зуур процессороо тэврээд гүйгээд байхгүй, автомат дамжлагаар эргэж буйг онцлох нь зүйтэй болов уу. Дахиад л хяналт. Эд анги бүрийг нэгтгэн боох, холбох үед процессорын дотор сул боолт үлдсэн эсэх, мөн боолтууд нь ховилдоо бүрэн орсон байна уу гэдгийг шалгана. Шалгалтад тэнцсэн компьютер үйлдвэрлэлийн хамгийн гол хэсэг рүү очих эрхтэй болно. Энэ хэсэг хамгийн сонирхолтой нь.
Шидэт үг
“Могул”
компьютерийн процессор бэлэн боллоо. Гэхдээ зөвхөн харагдах хэлбэрийн
хувьд шүү. Одоо үүнийг амь оруулах ёстой. Холбоотой төмрүүдийг
амилуулахын тулд “шидэт үгс” буюу үйлдлийн системийг суулгах хэрэгтэй.
Нэг дор 40 процессорыг амь оруулах хүчин чадалтай хэсэгт бид ирэв.
Автомат дамжуулагч нүд ирмэхийн зуурт бүгдэд нь үйлдлийн систем
суурилуулж амжив. Үүний дараа хамгийн чухал дамжлага үлдлээ.
Дахиад л шалгалт. Компьютер он удаан жил хэрэглэгдэх эд учраас хяналт, шалгалтыг дамжлага бүрт хийж буйг та анзаарсан байх. Одоо технологич нь яг л энгийн хэрэглэгч мэтээр шалгалт явуулна. Дуу тоглуулагч нь ажиллаж байна уу, дүрсэнд ямар нэг асуудал байгаа юм биш биз, флэш уншихад саад бий юү гэх зэргээр тун ч гярхай байдлаар шалгаж үзнэ. Боллоо. Монгол хүний гараар бүтсэн “Могул” брэндийн компьютер хэрэглэгчийн гарт хүрэхэд ямар ч асуудалгүй болов. Эднийх бүтээгдэхүүндээ гурван жилийн баталгаа өгдөг юм билээ.
Хөгжлийн хурд
Эднийх өдөрт 100-120 компьютер үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн. Чанар нь ямар вэ гэж үү? “Dell”-ээс дутахгүй гээд л ойлгочих. Учир нь эд анги, үйлдлийн систем цөмийг нь дэлхийн шилдэг компанид захиалгаар үйлдвэрлэсэн. Хэрэв та анзаарвал “Могул” компьютерийн эх биен дээр “Microsoft”-ийн серийн дугаар бий. Энэ нь “Windows 7” үйлдлийн системийг “Могул” брэнд албан ёсоор авсан гэдгийг гэрчилж байгаа юм. Компьютерийн үйлдвэрлэл өдрөөр биш цагаар хувьсаж, өөрчлөгдөж байна.
Илүү авсаархан, илүү их хүчин чадалтай таблет гэх төхөөрөмж уг зах зээлд хувьсгал хийж байна. Нэгэнт л дэлхийн жишгээр үйлдвэрлэлээ явуулж буй “Могул” үйлдвэрийнхэн өөрсдийн нэрийн таблет, ухаалаг гар утас үйлдвэрлэхээр судалгаа явуулж эхэлсэн гэлээ. Ердөө 20 жилийн өмнө бидний ихэнх нь компьютер гэж юу вэ гэдгийг мэдэхгүй л явж байв. Монголчууд өөрсдөө компьютер үйлдвэрлэх тухай хэний ч санаанд орохгүй байсан даа. Хөгжлийн хурд гэж энэ ажээ.
mmmmmmm