Бичлэгийн тоо 3,329
Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагддаг “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” 10 дахь удаагаа Төрийн ордонд боллоо. 2004 оноос уламжлан тогтсон энэ ёслол өмнөх жилүүдэд улс тунхагласны баярын өдөр болдог байсан бол энэ жил Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж байна.  Ёслолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг биечлэн оролцож, 16 настнуудаа төлөөлөн анги, сургуулиасаа шалгаран төрийн их ордонд цугларсан 850 сурагчид баяр хүргээд тэднийг “хамгийн азтай сурагчид” хэмээн тодотгосон юм. “Их хаанаа хүндэтгэж, эх түүхээ дээдэлсэн үндэсний бахархлын өдрүүдээр амьдралд ганц тохиох нэр төртэй мөчөө хүндэтгэл дүүрэн өнгөрөөж байгаагаараа та нар азтай” гэж Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Мөн залуу үеийнхнийхээ амжилтаар бахархаж байгаа илэрхийлж, түүхэн амжилтуудын хамгийн сүүлийн жишээгээр сагсан бөмбөгийн залуу алдартнуудаа нэрлэв. “Манай улс нэг хүнд ногдох олимпийн медалийн тоогоороо дэлхийн орнуудаас долдугаарт эрэмбэлэгдэж байгаад бяд тамир ихтэй залуу үеийнхний гавъяа их бий. Олимпийн алдартнуудаа нэг удаа урамшуулаад өнгөрөх биш насан туршид нь төрийн хайр халамж хүртээж байхаар тогтсон шийдвэр залуу үеийнхэнд маань илүү өндөр тэмүүлэл бий болгосонд баяртай явдаг” гэлээ.  Үнэмлэхээ гардан авч, эх орныхоо иргэн болохоор ирсэн шилдэг сурагчдад Ерөнхий сайд хэд хэдэн чухал санааг байнга санаж явахыг захисан. Нэн тэргүүнд “Монгол хэл соёл, ёс уламжлал, өв түүхээ хайрлаж, бахархаж, хөгжүүлж авч явах хариуцлага энэ өдрөөс иргэн таны үүрэг болж байгаа юм шүү” хэмээн сануулаад чухам энэ бахархлыг өдөөж дэвжээхээр Төрийн ордныг, тэр дундааэнд байрлах Төрийн түүхийн музейг түмэн олондоо нээлттэй болгосноо дурьдлаа.

Цаг л гарвал Монгол эх орноороо аялахыг мөн хүслээ. Учир нь төрөлх нутгаа бие сэтгэлээрээ мэдэрсэн хүн хүрз бариад сүйтгэдэггүй юм гэж тэрбээр онцолсон. Эцэст нь, монгол хэмээх нэг айл эвийн хүчтэй байх нь эрхэм учир иргэн бүр бие биеэ дэмжин түшиж, нэг баг болж залуус та нар минь хамтран ажиллаарай гэж захилаа. Түүнчлэн, Залуучуудыг дэмжих лобби бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Төрөхдөө л Монгол Улсын иргэн болсон хэдий ч яг өнөөдөр л өөрийн алдаа оноо, амжилт бахархлыг биечлэн хариуцах иргэн болж байгаагаа залуу үе та нар минь ямагт санаж яваарай” гэсэн. 

16 настнууддаа ийнхүү баяр хүргэсний дараа Монголын түүхэн дэх 37 их хааныг бэлгэдэж, нийслэлийн тэргүүний 37 сурагчид 37 алдартан иргэний үнэмлэхийг нь гардуулж, цугласан сурагчид хамтаараа Монгол Улсын иргэний андгай өргөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6757250/229/trackback

Global dentel clinic

2012.11.13 11:12:15
*.253.179.6

mmmmmmm

Global dentel clinic

2012.11.15 14:17:01
*.62.172.83

mmmmmmmmmmmmmmmmmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
1408 ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
» 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
1405 ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
1403 ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
1399 Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
1397 ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
1390 ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청