
Ёкозүна Хакүхо сүүлийн үед “Шикорояма” дэвжээний монгол бөх Сэйро хэмээх А.Өнөболдтой бэлтгэл их хийж байгаа гэнэ. Сэйро Д.Амгаа зааны хүү бөгөөд энэ тэмцээнд макүшитагийн 2 дээр эрэмблэгдэн цол авахад ойрхон байгаа. Хакүхо “Цолтой болоход ганцхан алхам л үлдээд байгаа залуу. Энэ боломжийг ашиглаад жюүрёод дэвшиж чадвал хамт бэлтгэл хийсний ач тус гарлаа гэсэн үг. Биднийг макүшитад байх үед ёкозүнатай хамт бэлтгэл хийнэ гэж толгойд ч орж ирдэггүй байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
ГАНЦХАН ШИНЭ БӨХ
Энэ
сарын 11-нд эхлэх Кюүшюү башёогийн шинэ бөхчүүдийн шалгалт 1-нд болсон ч
гайхалтай нь ганцхан хүү элсэхээр ирсэн байна. 1999 оны арваннэгдүгээр
сард хоёрхон шинэ бөх орж байсан бөгөөд 2007 оны Нагоя башёод ганц ч хүн
ирээгүй аж. Мэргэжлийн сүмогийн холбооноос шинэ бөхчүүдийг зиндаа
тогтоох барилдаан хийлгэдэг ч энэ удаад барилдах өрсөлдөгч гарахгүй нь.
2012 онд нийтдээ 55 залуу сүмогийн эгнээнд орсон нь өнгөрсөн жилийн
60-ыг давсан анти рекорд боллоо. Холбооноос энэ жилийн тавдугаар сараас
эхлэн сүмо бөхийн шалгалтын хэмжүүрийг 173 см өндөртэй, 75 кг-аас хүнд
байсныг 167 см, 67 кг болгож буулгасан ч үр дүнд хүрэхгүй л байна. Энэ
жил 51 бөх зодог тайлснаас харахад удахгүй гарах бөхийн тоо орох бөхийн
тооноосоо илүү болох шинжтэй.
mmmmmmm