Бичлэгийн тоо 33
Го.ЭНХТӨР

Ноён Ошима Такэо тэргүүтэй сүмочид Төрийн тэргүүнд бараалхсаныхаа дараа Монгол, Японы сэтгүүлчдийн цугласан танхимд түр саатав. Монголоос төрсөн хоёр их аваргаар магнайлуулсан сүмочид хоёр хэсэг болон Асашёорюү Д.Дагвадоржоор ахлуулсан баг уржигдар орой Буянт-Ухаад буусан  бол өчигдөр үдээс өмнө Хакухо М.Даваажаргалын тэргүүлсэн сүмочид ирж амжаагүй байв. “Цаг агаарын байдлаас болж тэд БНСУ-ын нийслэл Сөүлд түр саатаад байгаа” тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт хэвлэлийнхэнд  дуулгаж товч мэдээлэл хийлээ.

Түүний дараа О.Такэо сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр Монголд хөл тавьж буйдаа  туйлын баяртай байна гээд монголчуудын халуун сэтгэлийг ирсэн даруйдаа мэдэрлээ хэмээсэн юм. Орчуулагч эмэгтэй ноён О.Такэогийн хэлснийг “Монголчуудын халуун сэтгэлийг яс, махаараа мэдэрлээ” хэмээн хэлснээс үзвэл  түүнд хоёр их аваргын нутгийн ард түмэн  тун аятайхан сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Сүмогийн ертөнцөд Монголын Батбаяр, Цэвэгням нар орж ирснээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Хэдий их ажилтай байсан ч гэлээ Кёкүтэнхо, Монголын парламентын гишүүн болсон  Кёкшүюзан  хэмээх хоёр шавийнхаа нутагт зочлох болсондоо сэтгэл хөдөлж байна гэв. Монгол, Японы сэтгүүлчид тус бүр хоёр асуулт тавих болзолтойгоор асуулт, хариултын цаг эхлэв.

-Өмнө нь олон оронд тойргийн  барилдаан болж байсан. “Монгол башё” тэдгээрээс  ямар онцлогтой байх бол.
-Мэргэжлийн сүмогийн баруун, зүүн жигүүрийг Монголын харьяат хоёр Ёкүзано тэргүүлж буй. Үүнд бид маш их ач холбогдол өгч байгаа.

-Кайо, Котоошюү хоёроос асууя.  Монголд ирээд хамгийн түрүүнд юу хийж үзмээр санагдсан бэ. Та хоёрт хувийн хөтөлбөр байгаа юу?
Кайо: Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй. Монголын үндэсний хоолыг идэж үзнэ.  Танай орны онцлог, сайхан гэсэн бүхнийг үзэх бодолтой
.

Котоошюү: Байгалийн сайхантай нь танилцана гэж бодож байгаа.
-Озэки Кайод монголчууд сайнаар ханддаг. Жинхэнэ монгол эр хүний зан чанар таниас харагддаг гэх нь бий. Ялангуяа монголын эмэгтэйчүүд таныг хүндэлдэг?
-Тэр тухай би сайн мэдэхгүй.  Олон монгол хүн намайг нэрээр минь дуудаж байгаад баяртай байгаа гэв. 

Сүмогийн баруун, зүүн жигүүрийг Монголын хоёр их аварга тэргүүлдэг ч гэсэн “Монгол башё-2008”-д өөрсдийнхөө барилдааныг үзүүлнэ гэдгээ  Кайо, Котоошюү нар амлаж байна лээ. Тойргийн барилдааны үеэр сүмогийн бүхий л дэг жаягыг бид мэдэж, мэдрэх бололцоотой аж. Монголд цас орсон тухай тэд дуулсан бололтой. Наймдугаар сар гэхэд их хүйтэн байна шүү гэж озэки Кайо хэлнэ билээ. 2008оны 8сарын 27ны  12 цагаас “Монгол башё-2008” АСА циркийн байранд эхлэх юм.

profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/673528/ebd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
배너신청
자생병원

배너신청