Бичлэгийн тоо 3,329
 Хүлэг баатруудаараа хамгаалуулсан эзэн Чингис хааны хөшөө өнөөдөр урьд урьдынхаасаа илүү сүрлэг харагдана. “Монголын нууц товчоо” судрын хэсэг, өөрийнх нь хэлсэн мэргэн үгсийг чанга яригчаар уянгалуулан уншихыг сонсож, хаантайгаа хамт зургаа татуулахаар бужигнаж байгаа олныг хараад чухам юу бодож байгаа бол. Найман зууны тэртээд төвхнүүлсэн Монгол Улсынхаа, монголчуудынхаа өнөөдрийн төрх, байдлыг хараад бодож, тунгаасан, хэлэхийг хүссэн захиас үг мундахгүй л байгаа болов уу. “Тэнгэрлэг эзэн Чингис хаан” үзэсгэлэн өчигдөр Монголын төрийн түүхийн музейд нээлтээ хийж, Төрийн ордон руу орохдоо хаандаа хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслох зуур ийнхүү бодлоо.

1221 онд Бухар, Газна хотод цутгасан “Чингис хаан. Аугаа их. Эрхмийн дээд” гэсэн бичигтэй Чингис хааны алтан зоосноос эхлээд Шахрух хааны үеийн 1447 оны мөнгөн зоос хүртэл Монголын үе үеийн хаадын оршин тогтнож байсныг гэрчлэх эд өлгийн зүйлсийг дэлгэсэн эл үзэсгэлэнг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монгол гэдэг нэр, монгол дархлаа, монгол цус хэзээ, хаанаас эхэлснийг хойч үеийнхэндээ хэлж, мэдрүүлэх нь энэ удмын хүн бүрийн үүрэг байх ёстой. Чингис хаан зөвхөн дайтаж, тулалдаж яваагүй. Тэр хүн даяаршлыг үндэслэгч юм” хэмээсэн.

Тэрбээр хэдэн зууны тэртээд их хааныхаа удирдлага дор монгол хүн морьтойгоо ямар их хурдтай, хүчтэй байсныг онцлоод, тэр үеийн их хурдыг өнөө үед эргүүлэн сэргээвэл бид улам өсөж дэвжинэ гэлээ. Төрийн ордон дахь Монгол төрийн түүхийн музейд морилсон “Тэнгэрлэг эзэн Чингис хаан” өдөр бүр ард иргэдээ үнэ төлбөргүй хүлээн авч, дэлхийн талыг эзэлж явсан их түүхээрээ аялуулах юм билээ.

Ирэх арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой тохиох бөгөөд энэ үеэр Монголын бусад музейнүүдэд хадгалж буй их хааны түүхтэй холбоотой эд өлгийн зүйлсээр мөн үзэсгэлэн гаргах юм байна.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6699166/72d/trackback

Global dentel clinic

2012.10.25 18:07:48
*.152.174.161

mmmmmmmm

Global dentel clinic

2012.10.26 15:19:42
*.152.8.127

mmmmmm

Global dentel clinic

2012.10.29 14:41:09
*.152.171.55

mmmmm

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1409 Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарна 2012-11-19 10018
1408 ХАКҮХО ТЭРГҮҮЛЖ, ХАРҮМАФҮЖИ НЭХСЭЭР 2012-11-19 8923
1407 Чинбаагийн охид цээж нүцгэлэв [1] 2012-11-12 10252
1406 16 настнуудыг төлөөлж шилдэг 850 сурагч андгай өргөн иргэний үнэмлэхээ гардлаа [2] 2012-11-12 8047
1405 ХАКҮХО 63, ХАРҮМАФҮЖИ 61 ДАВААТАЙ [3] 2012-11-12 7676
1404 К.Номинжин жүжигт тоглоно [4] 2012-11-08 7674
1403 ХАКҮХО ХӨШӨӨ БАРИНА [2] 2012-11-08 8090
1402 Зураач До.Болд олон улсын шилдэг 100 мэргэжилтний нэгээр тодров [2] 2012-11-08 9378
1401 ОЮУТАН-САГСЧИД ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ [3] 2012-11-05 7409
1400 "ХАНГАРЬД" КЛУБИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ҮЗҮҮРЛЭВ [1] 2012-11-05 8749
1399 Монгол ахлагчтай олон улсын уулчдын хамтарсан баг 6812 метр өндөр Ама Дабламын оргилд амжилттай авирч гарлаа 2012-11-05 10104
1398 Ачааны хоёр галт тэрэг шинээр аялуулж эхэлээ 2012-10-31 9948
1397 ИРЭХ сард монголчууд балетийн оддоор “бялуурна” [1] 2012-10-31 8681
1396 Арваннэгдүгээр сарын банцүкэ гарлаа [1] 2012-10-31 7304
1395 “SWEETYMOTION” АНХ УДАА ТӨРСӨН ӨДРӨӨ ТЭМДЭГЛЭНЭ 2012-10-30 9047
1394 Эрхтэн шилжүүлэн суулгах тасагтай боллоо [1] 2012-10-30 9576
1393 “Мисс Экспат”-д монгол бүсгүй шалгарлаа 2012-10-30 10160
1392 Монголын говьд 300 мВт-ын хүчин чадалтай салхин станц барина [3] 2012-10-25 7920
1391 ХОНКОНГИЙН ЛИГТ ТОГЛОЖ БУЙ МОНГОЛ ЛЕГИОНЕРУУД 2012-10-25 9149
» ТЭНГЭРЛЭГ ЭЗЭН ЧИНГИС ХААН ТӨРИЙН ОРДОНДОО МОРИЛЛОО [3] 2012-10-25 8129
배너신청
자생병원

배너신청