Số bài viết: 3,329
 - ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн таамгийг хасаж, Европынхыг “хазав” -

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг бууруулж, шинэчлэн гаргаснаа танилцуулав. Тэд өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлт 3.5 хувьтай байхаар тооцож байсан бол өчигдөр дээрх үзүүлэлтийг 3.3 хувь болгон бууруулснаа мэдэгдлээ. Энэ нь 2009 оноос хойших дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн бага хувь болж буйг “Bloom berg” онцолжээ.

“Европын холбооны удирдлагууд өрийн хямралыг өнөө хэр гэтэлж чадахгүй байгаа нь, АНУ-ын Засгийн газар санхүүгийн байдлаа тогтворжуулах ямар ч алхам хийхгүй байгаа нь бидний санааг зовоож байна” хэмээн ОУВС-гийн ахлах эдийн засагч Оливиер Бланчард ярьсан байна. Тэрбээр ирэх онд АНУ дотоодын нийт бүтээгдэхүүнээ дөрвөн хувиар өсгөхгүй бол эдийн засгийн өсөл т дээшлэхгүй гэдгийг сануулав. Мөн Европын холбооны улсуудын эдийн засгийн өсөлт 0.4 хувь байгаа бөгөөд ирэх онд 0.2 хувь болж буурах төлөвтэйг ч мэдэгдлээ. Үүгээр зогсохгүй Дэлхийн банк БНХАУ-ын энэ оны эдийн засгийн өсөлтийг 7.7 хувь байхаар тооцсон нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болж байна. Өнгөрсөн жил гэхэд л дээрх үзүүлэлт 9.3 хувь байлаа. Үүнтэй зэрэгцэн Дэлхийн банк Зүүн Азийн 14 орны (Японоос бусад) эдийн засгийн өсөлтийн таамгийг гаргаснаа танилцуулав.

Өнгөрсөн тавдугаар сард Азийн эдийн засгийн өсөлт энэ онд 7.6 хувь байна хэмээсэн таамаглалаа тэд бууруулан, 7.2 хувь болгожээ. Европын эдийн засгийн хямралаас шалтгаалан дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад, улмаар Азийн бусад орны экспорт, импортын хэмжээ огцом багасаж, эдийн засгийн өөрчлөлт ажиглагдаж байна гэж Дэлхийн банк дүгнэж байна. Энэ онд БНХАУ-ын эдийн засаг 7.7, Индонез 6.1 Малайз 4.8, Тай ланд 4.5, Вьетнам 5.2, Монголынх 11.8 хувиар өсөх таамаглал гаргажээ. Уг таамгаас үзвэл, Монголын эдийн засгийн өсөлт дэлхийн бусад орноос хамгийн өндөр байх нь. Гэвч Олон улсын валютын сан манай улсын эдийн засгийн өсөлт ойрын дөрвөн жилд 14 хувьтай байх тооцоо гаргаж байсантай харьцуулбал энэ чамлахаар үзүүлэлт юм.

Хятадын эдийн засаг ирэх оноос сэргэж, Зүүн Өмнөд Азийн орнуудад дотоодын хэрэглээ нэмэгдэх үед эдийн засгийн хөгжлийн хурдац 7.6 хувьд хүрнэ гэж Дэлхийн банк таамаглаж байгаа ч Европын хямрал гүнзгийрсэн тохиолдолд эдийн засгийн байдал муудах эрсдэлтэй байна гэдгийг онцолжээ. ОУВС, Дэлхийн банк хоёул дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх онд 3.6 хувьд хүрнэ хэмээн тэмдэглэжээ. Гэвч энэ нь өнгөрсөн зургаадугаар сард 3.9 хувь байх таамаг гаргаж байснаас доошилсон үзүүлэлт юм.
List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
» МОНГОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА 10-10-2012 9952
1368 Акита их сургууль Монгол дахь төлөөлөгчийн газраа нээлээ [2] [2] 09-10-2012 9016
1367 Цэргүүд мэргэжилтэй, хадгаламжтай, ажилтай болж харина [1] 09-10-2012 8927
1366 ЯПОНЫ ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ШАГНАЛЫГ Д.ТӨМӨРБААТАР ХҮРТЛЭЭ 09-10-2012 10575
1365 ОРОН НУТАГТ БАЙГААГҮЙ ЭРГЭДЭГ ТАЙЗТАЙ ТЕАТР [3] 05-10-2012 8550
1364 Акита их сургууль Монголд үүдээ нээнэ 05-10-2012 9451
1363 Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хуралдааныг монгол эмэгтэй даргалж байна 05-10-2012 9737
1362 МОНГОЛ ЭМЧ ДЭЛХИЙН ШИЛДЭГ СУДЛААЧДЫН НЭГЭЭР ШАЛГАРЛАА [1] 02-10-2012 8372
1361 ХАРҮМАФҮЖИ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛНО [3] 02-10-2012 7623
1360 Т.Мөнхтуяа ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ [2] 28-09-2012 7751
1359 FTSE Монголын хөрөнгийн зах зээлийг үнэлэв 28-09-2012 9232
1358 Б.МӨНГӨНТУУЛ БОЛГАР, ЭНЭТЭХГИЙН ШАТАРЧИДТАЙ ТЭНЦЭВ [2] 27-09-2012 8067
1357 ХАРҮМАФҮЖИД ЁКОЗҮНА ЦОЛЫГ НЬ ОЛГОЛОО [1] [1] 27-09-2012 8497
1356 Зураач Г.Цацаа Том Хэнкстэй кинонд тогложээ [1] 27-09-2012 8919
1355 Гавьяат тамирчин Б.Наранбаатар дарга болов 26-09-2012 9395
1354 Англи судлаач Монголын уран зохиолын доктор болжээ [1] 26-09-2012 9538
1353 ЧИНГИС ХААНЫ ДҮР ДЭЛХИЙН КИНО УРЛАГТ [1] 25-09-2012 10173
1352 Монгол “Playboy”-ын анхны дугаар гарлаа [4] 25-09-2012 8095
1351 Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө нэгдэнэ [1] 24-09-2012 11209
1350 О.БУРМАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ [1] 24-09-2012 10745
배너신청
자생병원

배너신청