Số bài viết: 3,329

 Аки башёгийн аваргын төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай гэгдэж буй манай хоёр бөх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Харүмафүжи Д.Бямбадорж нар дөрвөн бөхийн хамтаар 4-0 амжилтаар намрын тэмцээнийг тэргүүлж байна.

Тавдугаар сарын тэмцээнд түрүүлж, өнгөрсөн башёд ихэвчлэн саньякү цолтнуудтай тулж, маэгаширагийн 11 хүртэл уруудсан Кёкүтэнхо Н.Цэвэгням тэдний эгнээнд явна. Арслангуудаас Котоошюү хоёр, Какүрюү нэг ялагдалтайгаар тэмцээнээ үргэлжлүүлж. М.Анандын хувьд анхны ялагдлаа өчигдөр Хоомашёогоос амссан. Харин Барүто, Котошёогикү нар гэмтлийн улмаас тэмцээнээ дундаас нь орхижээ.

27 настай Эстонийн бөх Барүтогийн башёгийн өмнөх бэлтгэл дээр авсан баруун хөлийн эрхий хурууны гэмтэл нь зовиурлаж барилдахад хүндрэлтэй болсон бол 28 настай Котошёогикү уржигдар Хоомашётой хүч үзэхдээ зүүн өвдөгнийхөө холбоосыг гэмтээсэн аж. Олны анхаарлын төвд байгаа Харүмафүжи тэмцээний дөрөв дэх өдөр комүсүби цолонд ойрхон ирээд буй 186 кг жинтэй бразил бөх Рикардо Сугано буюу Кайсэйтэй хүндхэн барилдаан хийж, зүүн гараараа мавашины барьц аваад уватэдашинагэ мэхээр өрсөлдөгчөө орхив.

Манай бөх түүнтэй өмнө нь хоёр барилдаж төдийчинээ хаяж байсан юм. Харин жюүрёод ялагдаагүй бөх гэж алга. Гурван өдрийн дараах байдлаар зуун хувийн амжилттай явсан Икиой, Котоюүки, Котоютака нар бүгд өчигдөр өвдөг шорооджээ. Манай бөх Тамавиши Б.Мөнх-Оргил лхагва гаригт гурав дахь даваагаа авснаар лидерүүдийн тоонд багтжээ. Макүшитагийн зүүн жигүүрийн тэргүүнд бичигдэж буй Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар одоогоор хоёр дараалан ялаад байна. Тэрбээр энэ тэмцээнд тавин хувиа хийхэд л сэкитори цолтнуудын эгнээнд орох юм.


Global dentel clinic

2012.09.17 15:51:21
*.152.231.199

mmmmmmmmm

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
1349 ХАРҮМАФҮЖИ Д.БЯМБАДОРЖ 70 ДАХЬ ЁКОЗҮНА 24-09-2012 9629
1348 Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой СУРГАЛТЫН СТУДИ байгууллаа [1] 20-09-2012 8431
1347 Мөнгөнтуул Гранприг хошуучлагчдын эгнээнд [1] 20-09-2012 9439
1346 МОНГОЛ АВТОБУС ирэх сараас үйлчилгээнд явна [5] 19-09-2012 7350
1345 МОНГОЛ ЭМЧ НАР ДҮЛИЙГ ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ШИНЭ АРГА НЭВТРҮҮЛЛЭЭ [2] 19-09-2012 8462
1344 МОНГОЛ, ХЯТАД ЗОХИОЛЧДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО [1] 19-09-2012 11362
1343 ЧИНГИС ХААНЫ дүртэй марк хэвлүүлнэ [2] 14-09-2012 7132
1342 Хоёр хүнд элэг шилжүүлэн суулгалаа 14-09-2012 8187
1341 “Чингис хаан” нисэх буудал дэлхийд танигдаж байна [2] 14-09-2012 7561
» МОНГОЛЫН ГУРВАН БӨХ БАШЁГ ӨНГӨЛЖ ЯВНА [1] 13-09-2012 8473
1339 У.МӨНХ-ЭРДЭНЭ: НАДАД МАШ ИХ БОЛОМЖ БАЙГАА УЧРААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГЛОХООР ШИЙДСЭН [1] 13-09-2012 8648
1338 Кирилл, монгол бичгийн цахим толь хэвлэнэ 13-09-2012 10428
1337 МЕДАЛИЙН ТООГООР МОНГОЛЧУУД, ЧАНАРААР СОЛОНГОСЧУУД [4] 10-09-2012 7263
1336 “Алтан ураг”-ийг дэмжээрэй [1] 10-09-2012 8329
1335 ХАРҮМАФҮЖИГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨХ ДАЙРАЛТ ЭХЭЛЛЭЭ [3] 10-09-2012 6780
1334 Оюутолгойн гэрээг өөрчлөхийг Ерөнхий сайдаас УИХ-ын 24 гишүүн шаардлаа [4] 06-09-2012 7146
1333 Монгол FTV дөрвөн метр өндөр өсгийт танилцуулна [3] 06-09-2012 7321
1332 ПАЙПЭР КЭМБЭЛЛ: НАМАЙГ АЖИЛЛАХ ХУГАЦААНД ВИЗ АВАХ ИРГЭДИЙН ТОО НЭМЭГДЭНЭ ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА [3] 06-09-2012 7516
1331 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 04-09-2012 18798
1330 Ш.МАРДААН: ТЭНГИС ШИГ ДОЛГИЛСОН ТАРИАН ДУНД ЗОГСОЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ [2] 04-09-2012 8871
배너신청
자생병원

배너신청