Número de documentos 3,329
Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр болсон. Дэлхий нийтээрээ тэмдэглэдэг энэхүү өдрийг тохиолдуулан дөрөв дэх жилдээ манай улсад зохион байгуулж буй “Цөлжилт миний нүдээр” гэрэл зургийн уралдааны дүн өчигдөр гарч, манай сонины зурагчин Э.Харцагын “Удахгүй давах нь дээ” бүтээл хоёрдугаар байрын шагнал хүртэв.

Уралдааны тэргүүн байрыг гэрэл зураг сонирхогч Б.Инжинаашийн “Нутаг минь баяртай. Нүүхээс өөр арга алга даа”, гуравдугаар байрыг “Ардчилал” сонины зурагчин Ү.Одбаярын “Элсэн түймэр” бүтээл эзэлжээ.

Тусгай байранд Д.Хауленбекийн “Ирээдүйн заган ойг бид бүтээнэ”, Ш.Дуламсүрэнгийн “Миний тоглодог гол хаачив” бүтээл шалгарсан байна. Тусгай байрт шалгарсан бүтээлийн эзэд орон нутгаас ирж оролцжээ.

Цөлжилт бол дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй байгаль орчны томоохон асуудлуудын нэг. Тиймээс энэ жилийн Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг “Эрүүл хөрс амьдралыг тэтгэнэ: Хөрсний доройтлыг бууруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ. Түүнчлэн “Рио 20”-ын уулзалтаар цөлжилттэй тэмцэх асуудлыг онцгойлон хэлэл цэхээр төлөвлөөд байгаа.

Манай орон цөлжилтөд эрчимтэй өртөж буй орнуудын тоонд зүй ёсоор багтаж байна. Ялангуяа, Увс болон Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дорноговийн газар нутаг цөлжилтөд хүчтэй өртөж байна гэсэн судалгаа бий. Монгол оронд явагдаж буй цөлжилт гэрэл зурагчдын дуранд хэрхэн буусныг та бүхэн энэ долоо хоногийн турш Улаанбаатар хотын музейд үзэх боломжтой.

List of Articles
Título Fecha Leídos
1289 Олимпийн наадамд оролцох багийн ахлагч чөлөөтийнхөнтэй уулзлаа Jun 26, 2012 8469
1288 Монгол Улс ногоон хөгжлийг цогцлоох үүрэг авчээ Jun 26, 2012 8239
1287 208 метр өндөр “Морин хуур” Монголын нэрийн хуудас болно Jun 26, 2012 8370
1286 ДӨРӨВ ДЭХ ОНЫ БАЛДОРЖ ШАГНАЛТАН ТОДРОХОД ГАНЦХАН ДАВАА ҮЛДЛЭЭ Jun 25, 2012 9161
1285 “ЛОНДОН-2012” ОЛИМПОД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ТӨРИЙН ДАЛБАА ГАРДУУЛАВ Jun 25, 2012 8589
1284 ДБЭТ-ын уран бүтээлчид Ази, Номхон далайн орнуудын наадамд оролцоно Jun 25, 2012 9390
1283 “SouthGobi Resources” авто зам барьж эхлэв Jun 22, 2012 8424
1282 Экопренерүүдийн нэгээр Монголын “UB Bike” баг шалгарлаа Jun 22, 2012 9129
1281 УРАН НУГАРАЛТАА ЮНЕСКО-Д БҮРТГҮҮЛНЭ Jun 21, 2012 8197
1280 “БИ МОНГОЛ ХҮН” КИНО ОЛОН УЛСЫН НААДМААС ШАГНАЛ ХҮРТЛЭЭ Jun 21, 2012 8636
1279 Хакүхо кинонд тоглоно Jun 20, 2012 7881
1278 Элсний сагсчид хүрэл медаль хүртлээ Jun 20, 2012 9397
1277 Монголын баг “Шилдэг маркетингтай стэнд”-ийн эзэн болов Jun 19, 2012 9539
1276 Зураач бүсгүйчүүд хилийн чанадыг зорино Jun 19, 2012 8863
1275 “ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН” НААДМЫНХАН АЯЛАЛДАА ГАРЛАА Jun 19, 2012 9579
» “НУТАГ МИНЬ БАЯРТАЙ. НҮҮХЭЭС ӨӨР АРГА АЛГА ДАА” Jun 18, 2012 8512
1273 “ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛТЭЙ-НОГООН ХОТ”-ЫН ЭХЛЭЛ ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭХНИЙ ЭЭЛЖИЙГ НЭЭЛЭЭ Jun 18, 2012 8381
1272 МОНГОЛ ДУУЛААЧ ДЭЛХИЙН ДУУРИЙН ТАВЦАНД ХОЁРОНТОО ЦАХИУР ХАГАЛАВ Jun 15, 2012 8087
1271 Манай нийслэл хамгийн таатай хотоор шалгарлаа Jun 15, 2012 8097
1270 ХОТОО ХАЙРЛАХ ҮЗЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ЗАЛУУС АВТО ПАРАД ХИЙВ Jun 15, 2012 8445
배너신청
자생병원

배너신청