Бичлэгийн тоо 3,329
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд БОАЖЯнаас “Цахилгаан тээвэр” компанийнханд 1.5 тэр бум төгрөгийн санхүүжилт олгож, есөн дуобус угсарч, үйлдвэрлэхээр болсон. “JEA-800F” шинэ загварын хосолмол хөдөлгүүртэй 36 суудал, 110 хүний багтаамжтай эхний хоёр дуобусыг үйлчилгээнд гаргах нээлтийн арга хэмжээ өчигдөр тус компанийн байранд болов.

Дуобусуудыг гуравдугаар шугам буюу III, IV хорооллын эцсээс Үйлдвэр комбинатын троллейбусны эцсийн буудлын чиглэлд явуулна. 2011-2012 онд Улсын төсвийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Цахилгаан тээвэр” компани 23 тээврийн хэрэгсэл угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал, Нийтийн тээврийн газраас хоёр троллейбус, ЗТБХБЯ-наас 12 дуобус, БОАЖЯ-ны “Цэвэр агаар” сангийн санхүүжилтээр есөн дуобус угсрах юм. Нэг дуобусыг 166 сая төгрөгөөр угсарч байгаа аж.

Дуобус нь агаарын бохирдлыг бууруулж, 100 км-т зарцуулах шатахуун, ашиглалтын зардал дөрөв дахин бага зэрэг олон давуу талтай. “Дизель, генератор бүхий хосолмол хөдөлгүүртэй дуобус эрчим хүчний хязгаарлалтад орохгүй, маршрутыг хүссэнээрээ сонгох боломжтой. Ботаникийн эцэс хүртэл цахилгааны хөдөлгүүрээрээ явж, цааш Улиастай хүртэл дизель хөдөлгүүрээ залгаж явах боломжтой. Цаашид долоо хоногт хоёр дуобус үйлдвэрээс гарснаар Долоон буудлаас Вокзал, III, IV хорооллын эцсээс Сансар, Ханын материалын комбинатын буудлаас Офицеруудын ордон хүртэлх хуучин чиглэлүүдээ сэргээнэ” гэж тус компанийн ерөнхий инженер О.Баатархүү ярилаа.

“Цахилгаан тээвэр” компани нь 1987 онд “Троллейбусны комбинат” нэртэйгээр 187 троллейбустай, найман маршрутад үйлчлэхээр байгуулагдаж байсан бол өдгөө 50 троллейбустай нийтийн тээврийн гурван чиглэлд үйл ажиллагаагаа явуулж буй аж. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2006 онд анхны “JEA-800” маркийн троллейбус, дараа онд аккумляторын системтэй шинэ загварын “Электробус”, “Монбус” зэрэг нийт 41 троллейбус, дуобус угсарчээ. Мөн 2009 онд Казахстан улсын захиалгаар “JEA-800F” маркийн хоёр дуобус угсарч экспортод гаргаж байсан аж.

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр хүчин чадал нь гурав дахин өсөж, жилд 80-100 троллейбус, дуобус угсарч үйлдвэрлэх техник, технологийн хүчин чадалтай болсон байна. Ингэснээр тус компанийнхан анх байгуулагдаж байсан түвшиндээ хүрэх зорилт тавьжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6252306/e39/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ДУОБУС ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРЛАА 2012-06-14 8914
1268 Ч.ЭНХТАЙВАН Н.А.Обуховагийн нэрэмжит уралдааны дэд байрт шалгарав 2012-06-14 10401
1267 МОНГОЛ УЛС ЭКО БОДЛОГООРОО ДЭЛХИЙД МАНЛАЙЛАВ [1] 2012-06-14 9498
1266 СИЙЛБЭРЧ Д.ЛХАГВАДОРЖ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ДЭД БАЙРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2012-06-13 9335
1265 О.ДӨЛГӨӨНТАМИР: Арилжааны үед сэтгэл хөдлөл хамгийн аюултай 2012-06-13 9147
1264 Хоногт 200 тонн хог боловсруулах үйлдвэр барина 2012-06-12 8428
1263 П.ДОМИНГО: Э.АМАРТҮВШИН, ТАНЫ ӨМНӨ ДЭЛХИЙ НЭЭЛТТЭЙ БАЙНА 2012-06-12 8534
1262 ЛИМБЭНИЙ БИТҮҮ АМЬСГАА БАТЛАМЖАА АВЛАА 2012-06-12 9332
1261 Лимбэний битүү амьсгааг бүртгэсэн ЮНЕСКО-гийн батламж ирлээ 2012-06-11 10487
1260 Э.Амартүвшин тэргүүн байрын эзнээр тодорлоо 2012-06-11 8858
1259 Парист монгол дээл шагшигдаж байна 2012-06-11 8311
1258 Б.ДУЛАМХОРЛОО: ЭХ ХЭЛ, ЁС ЗАНШЛАА ХАД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ ИХ ЗҮЙЛ ХИЙНЭ 2012-06-08 9228
1257 “НОГООН ДАРЬ ЭХИЙН ДОМОГ” олон улсын наадмаас шагнал хүртэв 2012-06-08 9683
1256 BBC РАДИО Г.МЭНД-ООЁОГИЙН “ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ”-ЫГ СОНГОВ 2012-06-08 9668
1255 ШИНЭ ҮСГИЙН “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫН ДЭЭЖИЙГ ОЮУТНЫ НОМЫН САНД ЗАЛАВ 2012-06-07 10479
1254 Манай хөгжимчид БНСУ-ын Үндэсний театрт ажиллахаар боллоо 2012-06-07 10302
1253 “Тиранозаурус Батаар” Монголынх гэдгийг баталлаа 2012-06-07 9315
1252 Монгол зураачдын бүтээл францчуудын нүдийг хужирлаж байна 2012-06-06 9506
1251 Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах тендерийг олон улсад нээлттэй зарлажээ 2012-06-06 9969
1250 Монгол залуу “Форекс”-ийн олимпиадад шалгарчээ 2012-06-06 9515
배너신청
자생병원

배너신청