
Дэлхийн 200 гаруй орны удирдагчдаас шалгаруулдаг энэ нэр хүндтэй шагналыг өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт М.С.Горбачёв, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Аль Гор, Мексикийн Ерөнхийлөгч Ф.Калдерон, Малдивийн Ерөнхийлөгч асан М.Нашийд, Монакогийн хунтайж II Альберт нарын удирдагчид хүртэж байжээ.
Энэ
удаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй байгаль орчны бодлого,
санаачилгуудыг үнэлж ийнхүү өргөмжилсөн байна. Ерөнхийлөгч Мод тарих
үндэсний өдөртэй болох тухай зарлиг гаргасны дагуу мод тарих хөдөлгөөн
хоёр дахь жилдээ үргэлжилж буй. Хэрэв түүний “Хүн бүр 10 мод тарья”
уриалга дэлхий даяар хэ рэгжвэл жилд дунджаар 70 тэрбум мод тарь даг
болох юм. Мөн Монгол орны газар нутгийн 46 хувийг уул уурхайн лицензтэй
талбай эзлээд байсан үед лиценз олголтыг зогсоох шийдвэр гаргасан нь
байгаль орчинд ээлтэй шийдвэр болсныг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөр
үнэлжээ.
Erunhiilugchduu amjilt husie.