Бичлэгийн тоо 3,329
Утаатай, шороо тоостой хэмээн адлуулдаг Улаанбаатар маань мөдхөн томоос том цэцэрлэгт хүрээлэнтэй болно. 1280 га талбайг хамрах цэцэрлэгт хүрээлэнгийн 100 га-д нь энэ жил мод тарьж, бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд “сэтгүүлчдийн” гэх тодотголтой цагаан хусан төгөл өнгө нэмэх нь. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран “100 сэтгүүлч-100 мод” арга хэмжээг өнгөрсөн бямба гаригт зохион байгуулж, сэтгүүлчид төгөлдөө мод суулгав.

МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор М.Зулкафиль, соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Д.Амбасэлмаа тэргүүтэй үе үеийн үзэг нэгт нөхөд маань “ногоон хот”-той болох үйлсэд хувь нэмрээ оруулахаар тэнд цугласан юм. Хус 100-120 насалдаг. Сэтгүүлчдийн тарьсан нь 10-12 настай нялх мод боловч тийм ч их арчилгаа шаарддаггүй гэдгийг бидэнд зааварчилж байсан цэцэрлэгч хэлсэн. Гэхдээ хус тарихад холимог хөрс буюу хар шороо, бууц, бордоо, үртсийг заавал бэлтгэсэн байх ёстой аж. Ёслолын ажиллагааны үеэр хотын мээр Г.Мөнхбаяр “Энэ ажилд оролцсон сэтгүүлч та бүхэнд баярлалаа. “Хот ба сэтгүүлч” уулзалтын үеэр нийслэлийн ногоон байгууламжид хувь нэмэр оруулж, мод тарих үйлсэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахаар болсон маань ийнхүү биеллээ оллоо. Өөрийн нэр, байгууллагаараа нэрлэсэн модоо жилээс жилд өсгөн бойжуулж, улам олон болгохын төлөө ажиллана гэдэгт итгэж байна.

Мод тарихдаа гол нь биш, жилийн дөрвөн улиралд арчилж хамгаалах нь чухал. Энэ жил Үндэсний цэ цэрлэгт хүрээлэнг дугуйн зам, усан оргилууртай болгох ажил дуусна” гэлээ. Дэлхийн туршлагаас үзэхэд, хотын ногоон байгууламж нийт талбайн 50-70 хувийг эзэлдэг бол Улаанбаатарын хувьд дөнгөж 3-5 хувьтай байна. Туул голын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийнхний чөлөөт цагаа тав тухтай өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өдгөө 94 мянга орчим мод тарьжээ. “Монголд орчин цагийн сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой ирэх жил болно. Ойн хүрээнд Монголын сэтгүүлчдийн эвлэлээс жилийн бүтээлч ажил зарласны нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран сэтгүүлчдийн төгөл байгуулах төсөл. Төглөө харж хамгаалах, хэрхэн тохижуулах талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээн МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлэв.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6102460/abd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1209 Монголчууд Малайзад визтэй зорчдог болно [1] 2012-05-08 7609
1208 Якутск хотод болсон тэмцээнд Э.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ 2012-05-08 8951
1207 Ажиа Ринбүүчи Монголд ирлээ 2012-05-07 9753
1206 Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 46 оюутан хүртэв 2012-05-07 10487
1205 ОЛИМПИЙН ЭРХЭЭ ХОЁРООР НЭМЛЭЭ 2012-05-07 9840
1204 Монгол Улс махны экспортоор тэргүүлэх боломжтой 2012-05-04 8943
1203 Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаанзагалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо 2012-05-04 9214
1202 “Mongolian Airlines” японы нислэгийн стандартыг нэвтрүүлнэ 2012-05-04 8597
1201 Номхон далайн орнуудын зуслангуудын бүлгийн удирдагчид Монголд чуулна 2012-05-03 10342
1200 XXI зууны шилдэг 20 сэтгэгчдийн нэгээр монгол хүн тодорлоо 2012-05-03 8432
1199 Манай уулчид Эверестийн “Кемп-2” баазад хүрээд байна 2012-05-03 9406
1198 1.17 сая тонн хүлэмжийн хий худалдаалах гэрээ хийлээ 2012-05-02 10076
1197 МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК, АНУ-ЫН ЭКСИМ БАНК ХАМТРАН АЖИЛЛАНА 2012-05-02 9385
1196 Олон улсын хүүхэлдэйн их наадамд “Ногоон дарь эхийн домог”-ийг сойно 2012-05-02 9569
1195 125 хүн мэдээллийн технологийн инженерийн шалгалт өгчээ 2012-05-01 9326
1194 Дэлхийд танигдах хүсэлтэй хүүхдүүд ханын сонингоор өрсөлдлөө 2012-05-01 9842
1193 “Хөгсүү” чуулгынхан Дундад Азид зочилж байна 2012-05-01 9432
» СЭТГҮҮЛЧИД ЦАГААН ХУСАН ТӨГӨЛТЭЙ БОЛНО 2012-04-30 9542
1191 Морин хуурын олон улсын наадам эхэллээ 2012-04-30 10204
1190 ЧӨЛӨӨТИЙНХӨН ДӨРВӨН ЭРХ НЭМЖ АВЛАА 2012-04-30 8669
배너신청
자생병원

배너신청