Бичлэгийн тоо 3,329

 Монголын олимпийн боксын холбооны бэлтгэлийн танхим Спортын төв ордонд байрладаг. Тус танхим олон жилийн ашиглалтын элэгдэлд орж, зайлшгүй завсарлах шаардлагатай болсон тул холбооны удирдлагууд Эрүүл мэндийн сайдад хандаж, засварын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Энэ оны эхээр Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нөөц хөрөнгөнөөсөө 100 сая орчим төгрөг гаргаж өгснөөр засварын ажил эхэлжээ. Шинэчлэн засварласан боксын бэлтгэлийн танхимаа боксын холбоо, тамирчид, багш дасгалжуулагчид уржигдар хүлээн авсан юм. Энэхүү ёслол Астанагаас олимпийн эрх хүртсэн Н.Төгсцогт, Б.Түвшинбат нарыг хүлээн авахтай давхцсан юм.

Бэлтгэлийн танхимын нээлтийн дараа БТСГ-ын дарга Ч.Наранбаатар олимпийн эрх хүртсэн боксчид болон МОБХ-ны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Энэ үеэр Ч.Наранбаатар дарга Лондоны олимпод манай улсын тамирчид хэрхэн оролцохыг аравнайлсан дөрвөн шагайгаараа мэргэлж суужээ. “Нэг орхисон чинь дөрвөн бэрх буусан шүү” гээд Н.Төгсцогт гавъяатаар шагайг орхиуллаа. Хоёр морь, нэг тэмээ, нэг хонь буухад “Манай Төгсцогт хийморьтой байх нь дээ” гээд боксынхонд амжилт хүсээд, гарын бэлгээ гардуулсан юм. Энэ үеэр бид ОУХМ Б.Түвшинбат, дасгалжуулагч Д.Ганзориг нарын сэтгэгдлийг сонирхлоо.

ОУХМ Б.ТҮВШИНБАТ: ӨМНӨХ АЛДААГАА ДАВТАХГҮЙГ ХИЧЭЭСЭН

Бээжингийн олимпийн эрхийн тэмцээнд амжилт муутай оролцсон. Бараг л эрх авчих шахсан. Оноогоор илүү тоглож байгаад гэнэт хүчтэй цохилтод орчихсон юм. Энэ удаа Астанагийн рингэнд өмнөх алдаагаа давтахгүй хичээж тоглолоо. Олимпийн эрхийн төлөө БНСУ-ын шилдэг боксчинтой тоглосон. Хэн хожсон нь Лондонг зорих байсан тул ёстой нэг үзсэн дээ. Бүх хүчээ шавхан тоглож, ялсны эцэст би үүргээ биелүүлж, өрсөлдөгч солонгос маань нэлээд хэцүү байдалтай үлдсэн дээ. Миний хувьд мөр бага зэрэг зовиуртай байсан тул аваргын төлөөх тоглолтод хүчлэн оролцоогүй. Эхний үед дасгалжуулагчийн шийдвэрээр тоглолтоо зогсоосон.

14 жил бокс тоглосны эцэст олимпод оролцох хүслээ биелүүлсэндээ баяртай байна. Миний боксын багш гэвэл М.Мөнхжаргал агсан. Тэр хүн миний амжилтыг тэнгэрээс харж баярлаж суугаа. Миний жинд Казахстан, БНХАУ, Украин зэрэг шилдэг өрсөлдөгчид бийй. Гол өрсөлдөгчид бүгд эрхээ авчихсан. Дэлхийн хошой аварга, Казахстаны Серик Сапиевтай 3-4 удаа тоглож байлаа. Одоо би хурд, хүчний бэлтгэлээ сайтар хангах нь чухал байна. Манай жингийхэн нуруулаг, хүчтэй тамирчид байдаг. Эрхээ авсан тамирчдаас хамгийн жижиг нь бараг би байх шүү. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Д.ГАНЗОРИГ: РИНГНИЙ ШҮҮГЧЭЭС БОЛЖ ОТГОНДАЛАЙ ХОЖИГДСОН

Астанаг долуулаа зорьж, Лондоны олимпийн хоёр эрх хүртээд ирлээ. Өмнөх олимпийн адил дөрвөн боксчин өрсөлдөнө. Астанагийн тэмцээн туйлын өрсөлдөөнтэй, хүндхэн болсон. Олимпийн эрх олгох тэмцээний нэгийг хассан тул Астанад Азийн улс орнууд бүгд оролцсон гэж болно. Манайхны сугалаа хатуу таарсан. Хятад, Энэтхэгийн хүчтэй боксчидтой нэг хэсэгт орсон Н.Төгсцогт маань хүнд тулаан олныг хийсэн. Олимпийн аварга Э.Бадар-Ууган маань оролцсон бол олимпийн эрх хүртчих байсан. Харамсалтай нь түүний гэмтэл нь сэдрээд болж өгсөнгүй. ОУХМ Д.Отгондайгийн хувьд боломжоо ашиглан сайн тоглосон. Түүнийг нэг их буруутгамааргүй байна. Рингний шүүгчээс болж манай боксчин хожигдсон. Та бүхэн Д.Отгондалайгийн тоглолтын бичлэгийг харсан байх. Хэрвээ шүүгч торгоогүй бол олимпийн эрх хүртчих боломжтой байлаа.

Нэгэнт шүүгч шийдвэрээ гаргачихсан тул бид эсэргүүцээгүй. З.Энхзоригийн өрсөлдсөн 60 кг бол манай боксчин олимпийн наадмаас медаль авчирсан гол жин. Сая Энхзориг эхний тойрогтоо БНХАУын боксчинтой тоглож, ялагдсан. Өнгөрсөн оны ДАШТ-ээс жинд Азийн боксчид олон эрх хүртсэн болохоор үлдсэн ганц эрхийн төлөө Азийнхан тулалдсан юм. З.Энхзориг маань азгүй байлаа. Уг нь тэнцүүхэн тоглосон. Одоо бид олимп эхлэхээс хэд хоногийн өмнө Лондонд очиж, газар орон, цаг ууртай нь дасан зохицно. Эрх хүртсэн дөрвөн боксчин маань олимпийн наадам хүртэл тэмцээнд бараг орохгүй болов уу. Холбооны зүгээс хилийн чанадад хамтарсан бэлтгэл хийлгэх талаар ярьж байгаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6070272/157/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1189 Дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг өмнөд хөршид дэлгэнэ 2012-04-27 10367
1188 Аархусын конвенцод Монгол Улс нэгдэнэ 2012-04-27 8579
1187 “Aspire Mining Limited Mongolia” компанийнхан санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ 2012-04-27 9831
1186 Western Union үйлчилгээгээр Голомт банк тэргүүлжээ 2012-04-25 9241
1185 Монгол Улс БНХАУ-ын гол нийлүүлэгч хэвээр байна гэв 2012-04-25 8919
1184 ЭНЭ ОНЫ АНХНЫ IPO-Г “Э-ТРАНС ЛОЖИСТИКС” КОМПАНИ ХИЙВ 2012-04-25 9744
1183 Жүдочид тивийн аваргыг зорилоо 2012-04-24 9532
1182 “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй” зохион бичлэгийн уралдаан зарлалаа 2012-04-24 10477
1181 ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТҮҮХЭН КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2012-04-24 9956
1180 Ц.Батчулуун: Морин хуурын олон улсын наадамд найман орны төлөөлөгч ирнэ 2012-04-23 9552
1179 Азийн хүүхдүүд “Шилжин суурьшигсад” сэдвээр мэтгэлцэнэ 2012-04-23 9163
1178 Ирэх долоо хоногоос “Millennium IT” системд шилжинэ 2012-04-23 9851
» БЭЛТГЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТАНХИМАА ОЛИМПИЙН ЭРХЭЭР МЯЛААЛАА 2012-04-20 10041
1176 Хоккейчид хоёр дараалан хожигдов 2012-04-19 10647
1175 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпид оролцох тамирчидтай уулзлаа 2012-04-19 9571
1174 Террорист гэмт этгээдийг баривчилсан З.Буяннэмэхэд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ 2012-04-19 7424
1173 Хятадын банк Монголын уул уурхайн компаниудад санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ 2012-04-17 11070
1172 Үйлчилгээний газруудыг уртасгасан цагаар ажиллуулахыг хүсэв 2012-04-17 10073
1171 “SouthGobi Sands”-ийн бүх лицензийг түдгэлзүүлжээ 2012-04-17 10011
1170 ДАШТ-ИЙ БЭЛТГЭЛЭЭ БЭЭЖИНД ШАЛГАВ 2012-04-16 11139
배너신청
자생병원

배너신청