Бичлэгийн тоо 3,329
Нэрт зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит нийтийн номын сан Баянгол дүүрэгт үүдээ нээсэн нь иргэдийн талархлыг хүлээсэн сайхан үйл явдал боллоо. Өмнө нь тус дүүрэг нэг ч номын сангүй байсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын санаачилгаар энэхүү номын санг Төмөр замын дээд сургуулийн урд цэцэрлэгт барьжээ. Үйл ажиллагаагаа эхлээд хоёр хонож буй тус номын сангийн эрхлэгч Ц.Намжилмаагаас дараах тодруулгыг авсан юм.

-Юуны өмнө ийм сайхан номын сантай болсонд баяр хүргэе. Ажил хэр жигдэрч байна вэ?

-Номоо бүртгэлжүүлэх, зарим нэг дутуу зүйлээ гүйцээх гээд ажил хараахан цэгцрээгүй л сууна. Манайх номын фонддоо нийт 250 нэр төрлийн 2700-гаад номтой. Дүүрэгт 20.000 ном бий. Тэндээс бага багаар номоо татах юм.

-Дандаа шинэ ном харагдаж байна. Бүгдийг нь худалдаж авсан уу?

-Тийм ээ. Ихэнхийг нь дүүргээс бидэнд худалдаж авч өгсөн. Зарим нэг ном хандиваар ирсэн. Дүүргийн төсвөөс санхүүжиж байгаа ч бид ирэх улирлаас бичиг хэрэг, номын худалдаа, интернэт ажиллуулах зэргээр өөрсдөө санхүүгийнхээ асуудлыг шийдэх зорилготой ажиллаж байна.

-Яагаад С.Буяннэмэхийн нэрэмжит болгосон бэ?

-Засаг дарга Л.Амгалангийн санаачилгаар ингэж нэрлэсэн. Д.Нацагдоржийг орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэдэг боловч С.Буяннэмэх ч бас ялгаагүй үндэслэгчийн нэг шүү дээ.

-Бусад номын сангаас ялгарах онцлог юу вэ?

-VIP өрөө буюу кофе ууж тухлан мэдээллээ авах боломжтой танхим нээсэн. Энэ өрөөнд зургаан хүн үйлчлүүлэх боломжтой. Мөн номын санд интернэт үнэгүй ашиглах боломжтой. Манай номын сангийн ойролцоо Төмөр замын дээд сургууль, Барилгын коллеж байдаг болохоор оюутнуудад зориулж номын сандаа инженер техникийн талын ном түлхүү авч төрөлжүүлэх бодолтой байгаа
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5974803/f15/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1149 ЭРТНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН УРЛАЖ БАЙНА 2012-04-04 9360
1148 “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ 2012-04-04 9510
1147 АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЧЭЭ 2012-04-03 9713
1146 Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав 2012-04-03 10071
1145 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
1144 Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа 2012-03-30 10189
1143 Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ 2012-03-30 8088
1142 Зургаан настай монгол охин Денверийн уран гулгалтын аварга болжээ [2] 2012-03-30 7483
» VIP ӨРӨӨТЭЙ ШИНЭ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 2012-03-28 7973
1140 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана 2012-03-28 8045
1139 Монгол Улс “ОРГАНИК ТЭМДЭГ”-тэй болно 2012-03-27 9646
1138 Монголчууд өөрийн гэсэн КАРТТАЙ БОЛЛОО 2012-03-27 7501
1137 НАТО Монгол Улстай түншлэхээр боллоо 2012-03-27 8398
1136 НУТГИЙН ДЭВЖЭЭ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАЖ, ТИВИЙН АВАРГА ХОСООРОО МЭНДЭЛЛЭЭ 2012-03-26 8752
1135 Олимпийн аварга жүдочийг 1 сая “ногоон”-оор шагнана 2012-03-26 7963
1134 Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна 2012-03-26 8700
1133 Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ 2012-03-23 8389
1132 ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА 2012-03-23 9421
1131 Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно 2012-03-23 7817
1130 Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай 2012-03-22 9800
배너신청
자생병원

배너신청