Монголбанк арилжааны банкуудтай хамтран картын үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор үндэсний брэнд “¥” карт гаргаснаа өчигдөр танилцууллаа. Манай улсад өдгөө бусад орны нэр лого бүхий виза, мастер карт ашиглаж байгааг халж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийг бэлгэдэн нэрлэсэн “¥” хэмээх төлбөрийн картыг дотооддоо хэрэглэж эхлэхээр болжээ. Энэхүү картыг орон даяар бэлэн бус төлбөр төлбөр тооцооны гүйлгээ хийхээс эхлээд бүх төрлийн үйлчилгээнд ашиглах зорилгоор нэвтрүүлж буй аж.
Ингэснээр иргэдийн үйлчлүүлсэн төлбөр тооцоо, мөнгөний урсгалыг хянах, банкуудын гадаадаас карт авах гэж төлдөг хөрөнгийг дотооддоо хадгалах зэргээр эдийн засгийн хувьд ихээхэн үр дүнтэй үйл ажиллагаа болно гэж тэд үзэж байгаа юм. “Өмнө нь Монголын арилжааны банкууд виза, мастер зэрэг олон улсын брэнд карт гаргадаг байгууллагаас зөвшөөрөл авдаг байсан. Тэгвэл Монголбанкнаас “¥” картыг гар гах зөвшөөрөл авснаар дотооддоо цаг хугацаа, тодорхой хэмжээний зардал хэмнэн, иргэдэд үйлчилгээгээ хүргэх боломжтой болж байна. Цаашид гадаадад уг картыг хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан” хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал өгүүллээ.
Энэ
ажилтай уялдуулан Монголбанкны төлбөр тооцооны төвийг “Үндэсний цахим
гүйлгээний төв” болгон өөрчилж, мобайл, интернэт банкны үйлчилгээг
төлбөрийн картны нэгдсэн сүлжээнд холбох ажил хийх гэнэ. Ирэх сарын
15-наас хэрэглэгчдийн гарт очих “¥” картыг бүх АТМ уншина. Харин энэхүү
үндэсний төлбөрийн картыг хэвлүүлсэн анхны байгууллага нь Худалдаа
хөгжлийн банк бөгөөд картыг шинээр захиалах, солиход хуучин үнээрээ
үйлчлэх гэнэ.
Б.БЯМБАСҮРЭН