Бичлэгийн тоо 3,329
Эдүгээгээс 31 жилийн тэртээ 1981 оны гуравдугаар сарын 22-нд малчин ардын хүү анх удаа сансарт нисч, Монголын  түүхэнд алтан үсгээр бичигдэх үйл явдал тохион хүн бүр баяр бахдал, урам зоригоор дүүрэн байсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр энэхүү түүхэн өдрийг эргэн дурсаж,эрдэмтэн, судлаачид сансар судлалын асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд “Орчин үеийн сансар судлал-Монгол Улс” эрдэм шинжилгээний хуралд оролцож хэлсэн үгэндээ “Манай улс дэлхийн олон орноос сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс орон болж чадсан нь манай орны сансар судлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болсон төдийгүй хамтарсан нислэг нь ОХУ, Монгол Улсын сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны салшгүй нэг хэсэг юм ” гэлээ.

Мөн цаашид сансар судлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах, төр, засгаас ямар хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудал тодорхойгүй байгаад дүгнэлт хийх цаг болсныг онцлоод,энэ салбарыг төр, засгийн бодлогын төвд байлгах үүднээс “Сансар судлалын үндэсний зөвлөл”-ийг Ерөнхий сайдын дэргэд байгуулан ажиллах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. 

Түүнчлэн энэ чиглэлээр холбогдох яамд, Шинжлэх ухааны академи, мэргэжлийн байгууллагууд идэвх санаачилгатай ажиллаж тодорхой санал, зөвлөмжийг энэ хурлаас гаргана гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5955827/eaf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1149 ЭРТНИЙ ХӨГЖМИЙН ЗЭМСГИЙГ СЭРГЭЭН УРЛАЖ БАЙНА 2012-04-04 9360
1148 “ЖАЙКА” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ВАКЦИН ХАДГАЛАХ 270 ХӨРГӨГЧ ХАНДИВЛАВ 2012-04-04 9510
1147 АЗИЙН НААДАМД ОРОЛЦОХ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОДОРЧЭЭ 2012-04-03 9713
1146 Д.Баясгалан Болгарын тайзнаа “Чио Чио Сан”дуурийн гол дүрийг амилуулав 2012-04-03 10071
1145 Архангайд мах, сүүний үйлдвэр байгуулна 2012-04-03 10676
1144 Монголын хоолны урлаг дэлхийд гуравдугаарт жагслаа 2012-03-30 10189
1143 Стивен Спилберг өвөрмонголчуудтай хамтарч Чингисийн тухай кино бүтээнэ 2012-03-30 8088
1142 Зургаан настай монгол охин Денверийн уран гулгалтын аварга болжээ [2] 2012-03-30 7483
1141 VIP ӨРӨӨТЭЙ ШИНЭ НОМЫН САН НЭЭГДЛЭЭ 2012-03-28 7973
1140 “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт Эрхүүгийн компаниуд хамтран ажиллана 2012-03-28 8045
1139 Монгол Улс “ОРГАНИК ТЭМДЭГ”-тэй болно 2012-03-27 9646
1138 Монголчууд өөрийн гэсэн КАРТТАЙ БОЛЛОО 2012-03-27 7501
1137 НАТО Монгол Улстай түншлэхээр боллоо 2012-03-27 8398
1136 НУТГИЙН ДЭВЖЭЭ ИВЭЭЛЭЭ ХАЙРЛАЖ, ТИВИЙН АВАРГА ХОСООРОО МЭНДЭЛЛЭЭ 2012-03-26 8752
1135 Олимпийн аварга жүдочийг 1 сая “ногоон”-оор шагнана 2012-03-26 7963
1134 Бага орлоготой өрхийн 15 оюутныг Малайзад тэтгэлгээр суралцуулна 2012-03-26 8700
1133 Нэг секундэд 6.5 их наяд үйлдэл гүйцэтгэх хүчин чадалтай супер компьютер ашиглаж эхэллээ 2012-03-23 8389
» ЕРӨНХИЙ САЙДЫН ДЭРГЭД “САНСАР СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛНА 2012-03-23 9421
1131 Монгол, Хятад улсууд арван тэрбум юань, хоёр их наяд төгрөг солилцоно 2012-03-23 7817
1130 Нийгэм, санхүүгийн боловсролыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай 2012-03-22 9800
배너신청
자생병원

배너신청