Нийслэл хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан Зэвсэгт хүчний 011, 013, 014 дүгээр ангийн хамт олон өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гардацгаав. “Монгол цэргийн өдөр”- өөр эрийн цээнд хүрсэн долоон залуу цэргийн үүрэгтний үнэмлэхээ гардав. Мөн энэ өдөр “Монгол цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд эхний гурван байр эзэлсэн П.Тэнгис, Т.Эрболд, М.Номин-Эрдэнэ нар өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Ирээдүйд Монголын армийг бүрдүүлэх ерөнхий боловсролын сурагчид, одоо ажиллаж байгаа болон тэтгэвэртээ суусан ахмадуудад нийс лэлийн “Улаанбаатар” чуулгынхан тоглолтоо сонирхууллаа.
“Монгол
цэргүүд эх орондоо болоод гадаад улс орнуудад ч байгуулсан гавьяатай.
Афганистанд үүрэг гүйцэтгэх VI ээлжийн цэргүүд энэ өдөр эх орноосоо
мордлоо. Сүүлийн 10 жилд Монголын зэвсэгт хүчнээс 6000 орчим хүн олон
улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсон. “Монгол
цэргийн өдөр” арга хэмжээг тэмдэглэж эхэлсэн цагаас НЗДТГ-ынхан дэмжсээр
ирсэнд талархаж байна” хэмээн Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа
Ж.Болдбаатар хэлэв.