Энэ сарын 29-31-ний хооронд эрдэс баялаг, геологи хайгуулын салбарынхан чуулна. “Монголын геологи хайгуул-2012” чуулганы үеэр өнгөрсөн жилийн ололт, амжилтаа дүгнэж, улмаар шинэ төлөвлөгөө, туршлагын талаар ярилцах юм байна. Энэ талаар “Монголын Үйлдвэрлэлийн геологичид” холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-
Зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд салбарын яам, Мэргэжлийн хяналтын
ерөнхий газар, “Монголын Үйлдвэрлэлийн геологичид” холбоо, ШУТИС, ШУА-ын
Геологи Эрдэс баялгийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн гээд төрийн
болон төрийн бус байгууллагууд оржээ. Чуулганаар ямар асуудлаар ярилцах
бол?
-Энэ
чуулга эдийн засаг, улстөртэй холбоогүй. Салбарынхан цэвэр шинжлэх
ухааны зорилготой, мэдээлэл солилцох, шинэ туршлага судлах, алдаа оноог
дүгнэнэ. Мөн геологийн ажил явуулах хууль эрхзүйн орчны талаар ярилцана.
Учир нь манай улс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн
шийдвэрээр ашигт малтмалын лиценз шинээр олгоогүй. Энэ нь геологийн
салбарт нөлөөлж, бид ажлын хомсдолд ороод байгаа. Хэрвээ энэ шийдвэр
гурав дахь жилдээ үргэжлэх юм бол асуудал хаа хаанаа нэлээд хүндрэх
болчихоод байгаа болохоор үүн дээр нэлээд төвлөрч ярих болов уу гэж
бодож байгаа. Чуулганаас гарсан дүгнэлтээ эрх мэдэл бүхий төрийн
байгууллагуудад хүргүүлнэ.
- Гадаадын геологичид оролцох уу?
- Мэдээж
манай улсад эрдэс баялаг, ашигт малтмалын салбарт гаднын олон компани
ажиллаж байгаа учир тэд ч энэ чуулганд оролцох сонирхолтой байдаг.
Салбарын чуулган дөрөв дэх удаагаа болох гэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд
санхүү, зохион байгуулалтын асуудлаа шийдэж чадаагүй учир гаднын
байгууллагуудыг оролцуулаагүй. Харин энэ жилийн чуулганд Орос, Хятад,
Канад, Австрали, Америк, Солонгос, Япон гээд олон орны төлөөлөл оролцох
юм.
- Гурван өдөр үргэлжилэх юм байна, ямар ямар арга хэмжээ болох вэ?
Үүнээс гадна “Эрдэс чулуулгын цуглуулга, дээжис” нэртэй хамгийн сонирхолтой, үзүүштэй эрдсийн талст, хүдэр, чулуулгын үзэсгэлэн гарна, мөн геологичдын авсан сонирхолтой гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргах юм.