Número de documentos 3,329

 Олимпийн хошой аварга, дэлхийн аварга Иван Сергеевич Ярыгиний нэрэмжит “Алтан гран-при” олон улсын тэмцээн энэ сарын 26-д Красноярск хотод эхэллээ. ЗЗ дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болж, манай төдий тооны бөхчүүд дэвжээнд гарснаас эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд “Хангарьд” клубийн залуу бөх Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Түүний жинд 12 бөх барилдсан бөгөөд манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын Любовь Оленковаг оноогоор хожиж, хэсгийн аваргын төлөө барилдаанд түүний нутаг нэгт А.Половневад дийлдсэн ч медалийн төлөөх барилдаанд ялалт байгуулжээ.

Т.Мөнхтуяа нь 1991 онд төрсөн, 2008 оноос эхлэн “Хангарьд” клубт Ч.Раднаабазарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. 2011 онд насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл, саяхан болсон “Mongolia Open” олон улсын тэмцээний мөнгөн медальтай тамирчин юм. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 55, 63, 72 кг-ийн жингүүдийн барилдаан болж, манай 10 бөх зодоглосноос 72 кг-ийн жинд О.Бурмаа мөнгөн медаль хүртлээ. ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин маань ОХУ-ын Виктория Фролова, дэлхийн аварга Ирис Смит (АНУ), дэлхийн залуучуудын гурван удаагийн аварга Наталья Воробьёва (ОХУ) нарыг дараалан ялаад алтан медалийн төлөө барилдаанд дэлхийн таван удаагийн аварга Болгарын Станка Златевад хожигдсон байна.

О.Бурмаагийн хувьд 2008 онд энэ тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Ийнхүү эмэгтэйчүүдийн барилдаан өндөрлөхөд Японы бөхчүүд дөрвөн жинд нь аваргалж, ОХУ, АНУ, Болгар тус бүр нэг түрүү хүртэв. Харин эрэгтэйчүүдийн дөрвөн жинд дэвжээний эзэн орны бөхчүүд гадны зочдод ганц ч медаль “илүүчилсэнгүй”, бүгдийг нь өөрсдөө хамсан юм. Гэмтлийн улмаас олон жил барилдаагүй Адам Сайтиев эргэн ирэлтээрээ финалд хүрч, дэлхий, Европын хошой аварга Денис Царгуштай түрүү булаацалдлаа.

Мөн 60 кг-д мөнхийн өрсөлдөгч Опан Сат, Расул Муртазалиев нар аваргын төлөө тунан үлдэж, гурав дараалан хожигдоод байсан Муртазалиев ялж, хариугаа авч чадлаа. Ням гаригт эрэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанаар үндсэн тэмцээн өндөрлөсөн ба 84 кг-д О.Үйтүмэн, Б.Номиндалай, 96 кг-д Н.Золбоо, 120 кг-д Ж.Чулуунбат нар барилдсан юм.

 Тэмцээний медальтнууд

Эрэгтэй

55 кг: 1.Жамал Отарсултанов 2.Нариман Исрапилов 3.Артас Санаа, Александр Богомоев (бүгд ОХУ)

74 кг: 1.Денис Царгуш 2.Адам Сайтиев 3.Даурен Куруглиев, Анидар Гедуев (бүгд ОХУ)

60 кг: 1.Расул Муртазалиев 2.Опан Сат 3.Ахмед Чакаев, Булат Батоев (бүгд ОХУ)

66 кг: 1.Алан Гогаев 2.Хетаг Цаболов 3.Сослан Рамонов, 3.Адам Батиров (бүгд ОХУ)

Эмэгтэй

48 кг: 1.Ирина Мерлени (Украин) 2.Юки Ириэ (Япон) 3.Марина Вильмова, Любовь Сальникова (ОХУ)

51 кг: 1.Рисако Каваи (Япон) 2.Алена Адашинская 3.Екатерина Краснова (хоёул ОХУ), Жессика Медина (АНУ)

55 кг: 1.Канако Мурата (Япон) 2.Валерия Жолобова (ОХУ) 3.Айым Абдильдина (Казахстан), Мария Гурова (ОХУ)

59 кг: 1.Анна Половнева (ОХУ) 2.Анастасия Григорьева (Латви) 3.Тунгалагийн Мөнхтуяа (Монгол), 3.Анна Василенко (Украин)

63 кг: 1.Каори Ичо (Япон) 2.Наталья Смирнова (ОХУ) 3.Эрин Кложу (АНУ), Любовь Волосова (ОХУ)

67 кг: 1.Сара Досе (Япон) 2.Юлия Бартновская 3.Наталья Куксина (хоёул ОХУ), Татьяна Захарова (Казахстан)

72 кг: 1.Станка Златева (Болгар) 2.Очирбатын Бурмаа (Монгол) 3.Наталья Воробьёва, Алёна Стародубцева (хоёул ОХУ)
List of Articles
Título Fecha Leídos
1069 Э.Халиунболд Америкт бэлтгэлээ базааж байна Feb 09, 2012 9071
1068 “МОНГОЛ БӨХ ГИННЕСТ” ном Feb 09, 2012 8313
1067 Чингис хаан судлаач эрдэмтэд Монголд Feb 08, 2012 8102
1066 МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН БОДЛОГЫН ИНДЕКСЭЭР АЗИД ХОЁРДУГААРТ ЖАГСЧЭЭ Feb 08, 2012 8128
1065 Уул уурхайн ажилчдыг ослоос хамгаалах хувцсыг Монголд борлуулж эхэллээ Feb 08, 2012 7962
1064 "Жонон” Feb 07, 2012 8426
1063 Б.Мөнгөнтуул XVI байрт Feb 07, 2012 8613
1062 Залуу уран бүтээлчийн уралдааны шагналын сан 33 мянган ам.доллар Feb 07, 2012 9116
1061 Фулбрайтын шагналтан МОНГОЛД АЖИЛЛАХААР ИРЛЭЭ Feb 03, 2012 7278
1060 АНУ манай бизнесийн дээд боловсролыг өндрөөр үнэллээ Feb 03, 2012 7455
1059 “Microsoft”-той хамтарсан сургалтын хөтөлбөр эхэллээ Feb 03, 2012 9175
1058 Олон улсын хуулийн фирм төлөөлөгчийн газраа Монголд нээлээ Feb 02, 2012 8009
1057 ЗАГАСЧЛАХАД ТОХИРОМЖТОЙ АРВАН ГАЗРЫН НЭГД ДЭЛГЭР МӨРӨН БАГТАВ Feb 02, 2012 8647
1056 Монгол Улс байгаль орчны салбарын хоёр протоколд нэгдлээ Feb 02, 2012 9115
1055 “ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв Feb 01, 2012 8950
1054 АНУ-ын Конгрессын номын санд Монголын тухай үзэсгэлэн нээв Feb 01, 2012 8354
1053 “Оюутолгой” төслийн 2/3 нь “Рио Тинто”- гийн мэдэлд шилжив Jan 30, 2012 7392
1052 Загасчлахад тохиромжтой газраар Монголыг нэрлэлээ Jan 30, 2012 7390
» Красноярскийн дэвжээнээс бүсгүйчүүд хоёр медальтай Jan 30, 2012 7807
1050 Германы шог зураач Монгол галерейг сонгожээ Jan 26, 2012 7424
배너신청
자생병원

배너신청