Бичлэгийн тоо 39


Үйлдвэрлэлийн ослын  нөхөн төлбөр авах тухай

                                         (Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль)

 

 

Ажил хийж байгаад бэртэж гэмтэх, өвчлөх эсвэл золгүйгээр амь насаа алдсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үздэг. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчин хүнийг онцгойлон хамгаалах энэ системийг үйлдвэрлэлийн ослын даатгал гэдэг. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан нь засгийн газрын хөрөнгө, ажил олгогчдын төлөх хураамжаас бүрддэг.

 

 

Солонгосын үйлдвэрлэлийн ослын даатгалын онцлог

- Үйлдвэрлэлийн ослын даатгалын хураамжийг бүхэлд нь ажил олгогч хариуцдаг.   

  (Ажилчин хураамжийг төлөхгүй).

- Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг тухайн ажилчны дундаж цалинд үндэслэн тооцож олгоно.

- Тухайн ажилчны өөрийнх нь хариуцлагагүйгээс үүдсэн ч гэсэн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

- Тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулаагүй, эсвэл даатгалын хураамжийг төлөөгүй байсан ч ослын даатгалын нөхөн төлбөрийг ажилчин бүхэлд нь авна. 

- Нэгээс дээш ажилчинтай бүх аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн ослын даатгалын систем үйлчилнэ.

 

 

※ Үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарагдахгүй аж ахуйн нэгж

-          Доорхи ажил үйлчилгээнд үйлдвэрлэлийн ослын даатгал үл хамаарна.

-       Хөдөө аж ахуй, ойн аж ахуй(мод бэлтгэлийн салбараас бусад), загасны аж ахуй, ан агнуурын салбарын хувиараа аж ахуй эрхлэгчдийн хувьд тогтмол ажиллагсдын тоо нь 5 хүрэхгүй бол     

-       Гэр, ахуйн үйлчилгээний туслах ажилтан бол

-       Хувийн байшин барих, барилга барих ажил үйлчилгээ эрхлэх, цахилгааны засвар үйлчилгээ эрхлэх, цахилгаан холбоо, харилцааны засвар үйлчилгээ эрхлэх, гал сөнөөгч болон урлагийн бүтээл нөхөн засварлах үйлчилгээ эрхлэгч биш боловч нийт ажил үйлчилгээ нь 20 сая воноос бага өртөгтэй ажил үйлчилгээ явуулж байгаа ба нийт талбайн хэмжээ нь 330 м.куб (100 пён)-ээс бага барилга байгууламж, шугам сүлжээний ажил үйлчилгээ бол

-       Тогтмол ажилчдын тоо нь 1-ээс илүүгүй аж ахуйн нэгж бол

 

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн халамжийн газар хариуцдаг тул осолд өртсөн ажилчин тус газарт хандвал зохино.

 

 

 

Үйлдвэрлэлийн ослын даатгалын ашиг тус

Хөдөлмөр нийгмийн халамжийн газраас үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоовол эмчилгээний зардал даатгалаас гарна. Гэхдээ үйлдвэрлэлийн ослын даатгалд бүртгэлтэй эмнэлгээр үйлчлүүлэх нь илүү тохиромжтой. Учир нь ийм бүртгэлгүй эмнэлэгт эмчлүүлбэл эмчилгээний төлбөрийг тухайн ажилчин эхлээд хувиасаа төлж дараа нь эгүүлэн авах бэрхшээл гардаг.

 

Эмчилгээний хугацаанд үндсэн цалингийн тань 70 хувь мөн даатгалаас олгогдоно. Үүнийг үйлдвэрлэлийн осолд өртөх өдрөөс өмнөх 3 сарын хугацаанд хэдий хэмжээний цалин авч байсанд үндэслэн тооцох бөгөөд Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт цалингийн хүснэгт, дансны дэвтэрийн хуулбарыг өгөх ёстой.

 

Түүнчлэн эмчилгээ дууссаны дараа эмчийн зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдагдсаны нөхөн төлбөр мөн олгогдоно. Үйлдвэрлэлийн ослын 14 төрлийн зэрэглэл байдаг бөгөөд зэрэглэл тус бүрээр ангилсан нөхөн төлбөрийг олгодог. Үүнд эмнэлэгийн онош, дүгнэлт чухал үүрэгтэй.  

 

Үүнээс гадна үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн олговор олгогддог. Үүний хэмжээг тухайн ажилчны нэг өдрийн ажлын хөлсийг 1300 өдрөөр дундчилан тооцож тогтоодог. Энэ нөхөн олговроос гадна бас 120 өдрийн цалинг оршуулгын зардалд зориулж олгоно. Энэхүү зардлыг оршуулгын зардал гаргасан тэрхүү хуулийн этгээдэд гол төлөв олгоно.  

 

Дээрх нөхөн олговроос гадна эмнэлэгийн сахиур, учирсан гэмтэл бэртлээс хамааран суга таяг, тахир дутуу хүний тэрэг зэргийн зардлыг ч мөн адил гаргуулан авч болно.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569656/649/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсанsort
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15179
38 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18204
37 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 19063
36 шатрын тэмцээн file Levi`s 19673
35 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23721
34 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 25006
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25942
32 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28480
31 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30147
30 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30707
29 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32462
28 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33185
27 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34647
26 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37499
25 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38764
» Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38939
23 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41183
22 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41493
21 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42911
20 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43141
19 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44629
18 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45153
17 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45376
16 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47780
15 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47905
14 АВТОМАШИН admin 48881
13 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51616
12 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51864
11 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52067
10 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53712
9 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54089
8 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56520
7 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59280
6 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59340
5 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59376
4 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63089
3 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68151
2 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73680
1 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74082
배너신청
자생병원

배너신청