Бичлэгийн тоо 39


Үйлдвэрлэлийн ослын  нөхөн төлбөр авах тухай

                                         (Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн тухай хууль)

 

 

Ажил хийж байгаад бэртэж гэмтэх, өвчлөх эсвэл золгүйгээр амь насаа алдсан тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд өртсөн гэж үздэг. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилчин хүнийг онцгойлон хамгаалах энэ системийг үйлдвэрлэлийн ослын даатгал гэдэг. Үйлдвэрлэлийн ослын даатгалын сан нь засгийн газрын хөрөнгө, ажил олгогчдын төлөх хураамжаас бүрддэг.

 

 

Солонгосын үйлдвэрлэлийн ослын даатгалын онцлог

- Үйлдвэрлэлийн ослын даатгалын хураамжийг бүхэлд нь ажил олгогч хариуцдаг.   

  (Ажилчин хураамжийг төлөхгүй).

- Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг тухайн ажилчны дундаж цалинд үндэслэн тооцож олгоно.

- Тухайн ажилчны өөрийнх нь хариуцлагагүйгээс үүдсэн ч гэсэн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

- Тухайн аж ахуйн нэгж үйлдвэрлэлийн ослын даатгалд даатгуулаагүй, эсвэл даатгалын хураамжийг төлөөгүй байсан ч ослын даатгалын нөхөн төлбөрийг ажилчин бүхэлд нь авна. 

- Нэгээс дээш ажилчинтай бүх аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн ослын даатгалын систем үйлчилнэ.

 

 

※ Үйлдвэрлэлийн ослын даатгалд хамаарагдахгүй аж ахуйн нэгж

-          Доорхи ажил үйлчилгээнд үйлдвэрлэлийн ослын даатгал үл хамаарна.

-       Хөдөө аж ахуй, ойн аж ахуй(мод бэлтгэлийн салбараас бусад), загасны аж ахуй, ан агнуурын салбарын хувиараа аж ахуй эрхлэгчдийн хувьд тогтмол ажиллагсдын тоо нь 5 хүрэхгүй бол     

-       Гэр, ахуйн үйлчилгээний туслах ажилтан бол

-       Хувийн байшин барих, барилга барих ажил үйлчилгээ эрхлэх, цахилгааны засвар үйлчилгээ эрхлэх, цахилгаан холбоо, харилцааны засвар үйлчилгээ эрхлэх, гал сөнөөгч болон урлагийн бүтээл нөхөн засварлах үйлчилгээ эрхлэгч биш боловч нийт ажил үйлчилгээ нь 20 сая воноос бага өртөгтэй ажил үйлчилгээ явуулж байгаа ба нийт талбайн хэмжээ нь 330 м.куб (100 пён)-ээс бага барилга байгууламж, шугам сүлжээний ажил үйлчилгээ бол

-       Тогтмол ажилчдын тоо нь 1-ээс илүүгүй аж ахуйн нэгж бол

 

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн асуудлыг Хөдөлмөр нийгмийн халамжийн газар хариуцдаг тул осолд өртсөн ажилчин тус газарт хандвал зохино.

 

 

 

Үйлдвэрлэлийн ослын даатгалын ашиг тус

Хөдөлмөр нийгмийн халамжийн газраас үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоовол эмчилгээний зардал даатгалаас гарна. Гэхдээ үйлдвэрлэлийн ослын даатгалд бүртгэлтэй эмнэлгээр үйлчлүүлэх нь илүү тохиромжтой. Учир нь ийм бүртгэлгүй эмнэлэгт эмчлүүлбэл эмчилгээний төлбөрийг тухайн ажилчин эхлээд хувиасаа төлж дараа нь эгүүлэн авах бэрхшээл гардаг.

 

Эмчилгээний хугацаанд үндсэн цалингийн тань 70 хувь мөн даатгалаас олгогдоно. Үүнийг үйлдвэрлэлийн осолд өртөх өдрөөс өмнөх 3 сарын хугацаанд хэдий хэмжээний цалин авч байсанд үндэслэн тооцох бөгөөд Хөдөлмөр нийгмийн халамжийн газарт цалингийн хүснэгт, дансны дэвтэрийн хуулбарыг өгөх ёстой.

 

Түүнчлэн эмчилгээ дууссаны дараа эмчийн зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн хөдөлмөрийн чадвар алдагдсаны нөхөн төлбөр мөн олгогдоно. Үйлдвэрлэлийн ослын 14 төрлийн зэрэглэл байдаг бөгөөд зэрэглэл тус бүрээр ангилсан нөхөн төлбөрийг олгодог. Үүнд эмнэлэгийн онош, дүгнэлт чухал үүрэгтэй.  

 

Үүнээс гадна үйлдвэрлэлийн ослоор амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь нөхөн олговор олгогддог. Үүний хэмжээг тухайн ажилчны нэг өдрийн ажлын хөлсийг 1300 өдрөөр дундчилан тооцож тогтоодог. Энэ нөхөн олговроос гадна бас 120 өдрийн цалинг оршуулгын зардалд зориулж олгоно. Энэхүү зардлыг оршуулгын зардал гаргасан тэрхүү хуулийн этгээдэд гол төлөв олгоно.  

 

Дээрх нөхөн олговроос гадна эмнэлэгийн сахиур, учирсан гэмтэл бэртлээс хамааран суга таяг, тахир дутуу хүний тэрэг зэргийн зардлыг ч мөн адил гаргуулан авч болно.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/569656/ce3/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Уншсан
39 ЭСЯ-ны мэдээлэл ЭРЭЛ СУРАЛ Levi`s 15058
38 Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт Levi`s 30605
37 ЭЛЧИН САЙДЫН МЭДЭЭЛЭЛ Levi`s 28376
36 Олдсон баримт бичгийн жагсаалт file Levi`s 18972
35 АЖЛЫН БАЙР СОЛИХ ЖУРАМД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ Levi`s 18169
34 BNSU-d surch ajillaj amidarch bga Mongolchuudiin anhaarald file [5] Levi`s 32425
33 Сөүл глобал төвийн/Монгол Таун/ Солонгос хэлний сургалт [1] Korea News 25904
32 Гэрээт АЖИЛЧИН E-7 ОРШИН СУУХ ЭРХ АВЧ БОЛОХ ТУХАЙ [9] Дэлдэн 74034
31 Уг Хүмүүсийг БНСУ-д мэддэг болон харсан хүн байвал яаралтай Монгол Улсын ЭСЯ-нд мэдэгдэнэ үү. file Levi`s 68102
30 АЛГА БОЛСОН ЗАЛУУГ ХАЙЖ БАЙНА Эся. Levi`s 53676
29 НИЙТ ИРГЭДИЙН АНХААРАЛД!!! Levi`s 59299
28 шатрын тэмцээн file Levi`s 19642
27 Нутаг буцаж буй иргэдэд зориулсан сургалт явагдаж байна GAHIT_KOREA 30114
26 АЖЛЫН БАЙРАА СОЛЬЖ БУЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ БОЛНО file GAHIT_KOREA 23690
25 Хос соёлт гэр бүлийнхэнд чиглэсэн үйлчилгээ LABOR ATTACHE 45346
24 "Зөвлөгөө өгөх явуулын үнэ төлбөргүй үйлчилгээ" LABOR ATTACHE 47871
23 Сургалт зохион байгуулах тухай LABOR ATTACHE 43109
22 ИРГЭДИЙН АНХААРАЛД LABOR ATTACHE 56481
21 Иргэн ТАНАА- ЭЛЧИН САЙДАД хандсан Иргэн ТАНЫ захидалын хариу [7] LABOR ATTACHE 73646
20 ЭСЯ нь ОНЦ БАЙДАЛ ҮҮССЭН ҮЕД LABOR ATTACHE 63055
19 근로복지공단 Үйлдвэрлэлийн ослын даатгалын талаар LABOR ATTACHE 24973
18 НХХЯ-ны сайдтай хийх уулзалт ярилцлага LABOR ATTACHE 33150
17 ТА БҮХЭНД ОЙР ГЛОБАЛ ТӨВ LABOR ATTACHE 38732
16 АВТОМАШИН admin 48847
15 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох зарим өөрчлөлтийн талаар... [2] LABOR ATTACHE 59340
14 Хөдөлмөрийн яамны салбар газар биржийн байршлын тухай LABOR ATTACHE 37466
13 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2009 онд LABOR ATTACHE 51831
12 Хөдөлмөрийн хуулинд орж буй зарим өөрчлөлтийн тухай LABOR ATTACHE 44597
11 Оюутнуудын ажиллах эрх LABOR ATTACHE 47747
10 Барилгын салбарт хэрэглэгдэх ослын даатгалд өөрчлөлт орсон тухай LABOR ATTACHE 34610
9 Гадаад ажилчдыг авч ажиллуулах тухай хуулинд орох өөрчлөлтийн талаар LABOR ATTACHE 42879
8 Биеийн байцаалт аяны тухайд file [1] LABOR ATTACHE 51581
7 Гэрээт ажилчдын хугацааг сунгаж ажиллуулах тухай LABOR ATTACHE 54059
6 Эрүүл мэндийн даатгал ба гадаад ажилчид LABOR ATTACHE 41145
» Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр авах тухай LABOR ATTACHE 38903
4 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх (F-2)авах журам(солонгос эх хувь) file LABOR ATTACHE 45120
3 Гадаад ажилчин урт хугацаагаар оршин суух эрх авч болох тухай file [1] LABOR ATTACHE 59246
2 Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зөвлөж байна. LABOR ATTACHE 41461
1 Солонгосын Хөдөлмөрийн хуулинд хөдөлмөрийн хөлсний талаар LABOR ATTACHE 52031
배너신청
자생병원

배너신청