Бичлэгийн тоо 3,329

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж, Гадаад харилцааны яам шуудангийн марк гаргажээ. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар уг маркнаас түрүүлж хэвлэсэн хоёр ширхгийг дугтуйд нааж, тамгалаад гарын үсгээ зуран, Монгол Улсын маркийн музейд хадгалуулахаар өгсөн юм. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаан Монгол Улсын анхны таван яам бай гуулсны нэг нь Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам. Тэр цагаас манай улсын дипломат албаны орчин үеийн түүх бичигдэж эхэлжээ. Түүхт ойгоо угтан ГХЯ-наас хийж буй олон ажлын нэг нь энэхүү марк юм. Энэ тухай Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Энэ сери марканд Монгол Улсын дипломат албаны олон үеийн түүхийг багтаан буулгахыг эрмэлзсэн.

Их эзэн Чингис хаан элчин харилцааг төрийн алтан аргамж хэмээн соёрхож, элч, төлөөлөгчдөдөө алт, мөнгөн гэрэгэ баталгаа бол гон гардуулж байсан нь манай дипломат алба олон зуун жилийн баялаг түүх, нандин уламжлалтайг гэрчилдэг. Ийм ч учир Монгол тө рийн алтан гэрэгийг түүхт ойн маркандаа дүрслэн үлдээлээ. Тасарсныг залгаж, эвдэрснийг эмхэлж, тусгаар тогтнолоо сэргээн мандаах их үйлсийг удирдаж явсан их хүмүүсийн нэг, Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны анхны сайд, орчин үеийн дипломат албыг үндэслэгч, хошой чин ван М.Ханддорж болбоос Монгол Улсын түүхэнд мөнх рөн үлдсэн төрийн том зүтгэлтэн. Түүний хөрөг зургийг түүхт ойн мар кандаа бас мөнхөллөө.

Манай улсын орчин үеийн гадаад харилцаа, дипломат албаны томоохон ололт, амжилтын нэг бол НҮБ-ын бүхэн эрхт гишүүнээр элссэн явдал. Тиймээс НҮБ-ын төв байрны дэргэд мандаж буй алтан соёмбот далбаагаараа маркаа чимсэн” гэж ярилаа. Уг маркны суурь дэвсгэрт ГХЯ-ны барилгын зургийг буулгасан байна. “Монгол шуудан”-гийн гүйцэтгэх за хирал Г.Чинзориг, тус ком панийн Шуу дангийн маркны газ рын захи рал Ц.Батсайхан, зураач Ц.Цэнгэл, Чимэд-Очир болон Элчин сайд Б.Батхишиг, ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл нар уг маркийг бүтээжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5508084/aa6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
989 М.И.Глинкийн нэрэмжит уралдааны шилдэг 15 дуулаачийн хоёр нь Монголынх 2011-12-14 7698
988 “ГАНЖУУР”, “ДАНЖУУР”-ЫГ КИРИЛЭЭР ХӨРВҮҮЛЭН, ШУА-Д ЗАЛЛАА 2011-12-14 8419
987 48 жилийн дараа Инсбрукийн олимп руу 2011-12-08 7219
986 Монгол 157 дахь улстайгаа дипломат харилцаа тогтоолоо 2011-12-08 7396
985 Монгол Улс аюулгүй байдлын бүс нутгийн хамгийн том хуралд оролцож байна 2011-12-08 6742
984 ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ШАТАРЧДЫН ЗУРГАА НЬ МОНГОЛЫНХ 2011-12-07 7337
983 Ерөнхий сайд С.Батболд Ардчиллын төлөөх Балийн IY чуулга уулзалтад оролцоно 2011-12-07 6983
982 АН-ынхан “Цэнхэр хивсний ёслол” хийлээ 2011-12-07 7004
981 АНХНЫ ДОТООДЫН СУРГАГЧ БАГШ НАР ТӨРӨН ГАРЛАА 2011-12-06 7377
980 МАНАЙ 9 ТАМИРЧИН ЛОНДОНЫ ОЛИМПИЙН ЭРХ АВААД БАЙНА 2011-12-06 7767
979 Монгол Улсын Ерөнхийлөгч Кувейтын Эмиртэй уулзав 2011-12-06 6863
978 ОН ГАРСААР 68071 ХҮН ШИНЭЭР АЖИЛТАЙ БОЛЖЭЭ 2011-12-05 7439
977 Олимпийн аварга Чэжүгийн Дэлхийн цомд түрүүллээ 2011-12-05 6639
976 Машбатын хөвгүүд америкт "Mashbat Brothers Film"-ээ байгуулав 2011-12-05 6825
» ДИПЛОМАТ АЛБАНЫ ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ БАГТААСАН МАРКНЫ АНХНЫХЫГ МУЗЕЙД ТАВИЛАА 2011-12-02 7541
974 Хонконгийн биржид IPO хийх 42 компанийн жагсаалтад Тавантолгой багтжээ 2011-12-02 7036
973 Монгол автобус удахгүй замд гарна [1] 2011-12-02 7279
972 Д.ЭРДЭНЭБИЛЭГ “SPORT ACCORD”-Д ОРОЛЦОНО 2011-12-01 7653
971 Монголчууд Лаост цагаан будаа тариална 2011-12-01 7104
970 Монгол бүсгүй “Miss international-2011”- ийн гуравдугаар байрт шалгарлаа 2011-12-01 7061
배너신청
자생병원

배너신청