Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Холбоо, тус холбооны гишүүн 20
гаруй орны Элчин сайд нар өчигдөр бараалхав Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Европын холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нартай уулзаж буйдаа
таатай байгаагаа илэрхийлээд өөрийн орны улстөр, эдийн засгийн байдлыг
танилцууллаа. Тэрбээр “Европын орнуудтай Монгол Улс хоёр талын харилцаа,
хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Монгол Улсын
гадаад бодлогод танай орнуудыг гуравдагч түнш хэмээн тодорхойлсон. Энэ
оны сүүлийн хагаст Финландын Ерөнхийлөгч Таръяа Халонен, ХБНГУ-ын
Канцлер Ангела Меркель нарыг хүлээн авлаа. Эдгээр айлчлал хоёр талын
болон Европын Холбоо, Монголын харилцааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр
оруулсан. Түүнчлэн аравдугаар сард би Итали, Их Британид айлчиллаа.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж санал солилцсон. 2011 он бүхэлдээ Монголын хувьд ихээхэн чухал жил байлаа. Олон түүхт ой тэмдэглэсэн. Манай Засгийн газар Европын Холбооны стандартыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс энэ асуудлаар нөгөө талаас санаачилга гаргавал манай Засгийн газар тун таатай хүлээн авах болно. Тавантолгойн асуудал та бүхний сонирхлыг татаж байгаа байх. Уул уурхай манай оронд том боломж, шинэ өөрчлөлтийг авчирч байна. Монголын өмнөх үеийнхэнд ийм том боломж хэзээ ч гарч байгаагүй юм. Энэ нь манай руу чиглэсэн эдийн засгийн их сонирхол, том хөрөнгө оруулалт, орчин үеийн техник технологийг Монголд бий болгож байна. Тэдгээр их сонирхол, боломжийг зөв хослуулах асуудалтай бид тулгараад байна. Тавантолгойн гэрээг сонгуулийн өмнө эцэслэнэ гэж бодож байгаа.
Өнгөрсөн хорин жилд алдаа, оноон дээрээ бид багагүй туршлага хуримтлуулсан. Европт бид 11 Элчин сайдын яамтай болсон. Сүүлчийнх нь саяхан Италид нээгдлээ. Энэ оноос Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Та бүхний дэмжлэгийг хүлээсэн нэг асуудал байна. Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхлээд байгаа. Үүнийг баталсны дараа холбогдох хуулиудад оруулах хуулийн төслүүдийг би бэлтгэж парламентад оруулах болно.
Эцэст нь хэлэхэд Европын Холбоо, Монголын түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулах асуудал чухал байна. Энэ нь хамтын ажиллагааны олон үүд хаалгыг нээх болно” гэв. Элчин сайд нар өөрсдийг нь хүлээн авч улс орныхоо улстөр, эдийн засгийн асуудлуудаар мэдээлэл өгсөнд хариу талархаад уул уур хай, сонгуулийн хууль, эрх зүйн шинэчлэл, НАТО, Монголын түншлэл, Европын Холбоо, Монголын харилцаа, цаазаар авах ялаас татгалзах санаачилгатай холбоотой асууд луудын талаар асууж сонирхлоо гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ОНХМБА-наас мэдээлллээ.