Бичлэгийн тоо 3,329
 600 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий нүүрсний цахилгаан станц байгуулах тусгай зөвшөөрлийг Канадын уул уурхайн “Prophecy Resource” компанид Монголын Эрчим хүчний зохицуулах газраас олгосон талаар “Reuters” уламжлав. Улаан-Овоо, Чандгана тал, Чандгана хавтгайн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг тус компани цахилгаан станцынхаа барилгын ажлыг 2013 оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөжээ.

150 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэх уг станцын эхнийх нь 2016 оны нэгдүгээр сард ашиглалтад орох аж. Харин эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах нүүрсийг 141 сая тонн нүүрсний нөөцтэй Чандгана талын ордоос нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Уг станцыг Хэнтий аймгийн Өндөрхаан хотоос 60 км, нийслэлийн Багануур дүүргээс 150 км-ийн зайд байгуулах аж. Олон улсын валютын сангийн шинжээчдийн тооцоолсноор манай улс 2016 он гэхэд 600 мВт эрчим хүчний хомсдолд орох бөгөөд “Prophecy Resource” компанийн байгуулах уг станц нь хувийн хэвшлийн анхны нүүрсний цахилгаан станц болох аж.

Уг цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг энэ оны эцэс гэхэд бэлэн болгохоор төлөвлөсөн бөгөөд 600-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн тооцоолж буй гэнэ. Уг төсөлд хөрөнгө оруулахаар БНХАУ, АНУ-ын төрийн өмчийн компаниуд болон хөрөнгө оруулалтын банкууд саналаа ирүүлээд буйг тус компанийн захирал Жон Ли онцолжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5470098/f04/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
969 Монгол тулаанч дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөнө 2011-11-30 7016
968 ТАМХИНЫ УТААГҮЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУД ТОДОРЛОО 2011-11-30 9393
967 “Erdene Resource” хувьцаагаа арилжиж эхлэв 2011-11-30 7585
966 Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэлээр тодров 2011-11-29 7365
965 Хараагүйчүүдэд зориулсан компьютерийн программыг шинэчилнэ 2011-11-29 6909
964 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарамгай бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ 2011-11-29 7645
963 М.И.Глинкийн уралдаанд Монголоос олон дуучин оролцоно 2011-11-28 7457
962 МОНГОЛЧУУД ХОЁР ЗИНДААНД ТҮРҮҮЛЭВ 2011-11-28 6687
961 Монгол Улс Хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно 2011-11-28 7054
960 “Агаарт хэмнэл” ахмадуудыг баярлуулав 2011-11-25 7565
959 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7879
958 “Эрдэнэт” үйлдвэр технологийн усаа ашиглан эрчим хүч гаргаж эхэллээ 2011-11-25 7230
957 Улаанбаатарыг метротой болгох төслийг танилцуулав 2011-11-25 6983
956 Б.Эрхбаяр хүрэл медаль хүртэв 2011-11-24 6981
955 ЕВРОПЫН 22 ОРНЫ ЭЛЧИН САЙД ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХЛАА 2011-11-24 7503
954 Монгол Улсыг зах зээлийн бус эдийн засагтай орнуудын жагсаалтаас хасуулахаар Европын холбоо хүчин чармайлт гаргаж байна 2011-11-24 6690
» “Prophecy Resource” цахилгаан станц байгуулах зөвшөөрлөө авчээ 2011-11-23 7266
952 ЦАГААН ОЛИМПОД ОРОЛЦОХ ХҮҮД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА 2011-11-23 7163
951 МАЙКРОСОФТ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА 2011-11-23 7071
950 Улс тунхагласны ойгоор 256 бөх зодоглоно 2011-11-22 7015
배너신청
자생병원

배너신청