Бичлэгийн тоо 3,329


 Монголын хөрөнгийн бирж энэ оны дөрөвдүгээр сард Лондоны хөрөнгийн биржтэй гурван жилийн хугацаатай “Ажлын мастер гэрээ”-г үзэглэсэн билээ. Гэрээний дагуу дэлхийн 25 гаруй орны 30 орчим томоохон бирж, арилжааны төвд ашигладаг “Millennium IT” арилжааны системийг энэ онд багтаан үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэнэ. Энэхүү систем нь мэдээлэл дамжуулах хурд, багтаамж, хэрэгцээг өргөтгөх боломжтой бөгөөд гар ажиллагааг хялбаршуулж олон төрлийн мэдээллийг автоматаар боловсруулан систем хооронд, гаднын мэдээллийн агентлагууд руу чөлөөтэй урсдаг гээд олон давуу талтай аж. Уг системийг суурилуулах ажил одоогоор 90 гаруй хувьтай байна. Энэ мэт биржийн технологийг өөрчлөх олон ажлыг биржийнхэн хийж байгаа юм байна. Тухайлбал, биржийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг гаргажээ. Мөн биржийн хаалтын ханшийг тооцох механизмыг өөрчилж, хувьцааны үнийг тухайн өдрийн жигнэсэн дунджаар тооцдог болох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Лондоны хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд, Дэлхийн банк, дотоод болон гаднын хуульч нартай хамтран Хөрөнгийн биржийн баримтлах дүрэм журмыг боловсруулж, энэ онд багтаан батлах тө лөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ. Үүнээс гадна олон улсын стандартад нийцсэн хууль зүйн орчинг бүрдүүлэх үүд нээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг шинэчлэн найруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм билээ. МХБ-ийн гүй цэтгэх захи рал Х.Алтай “Монгол Улс Гаднын хөрөнгө оруулагчдад хэдийнэ танигдсан. Манайд уул уурхайн олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани Лондон, Австрали, Торонто, Хонконгийн биржид үнэт цаасаа арилждаг. Тэдгээр компаниудын зах зээлийн нийт үнэлгээ 30 орчим тэрбум ам.доллар бөгөөд тэд бас Монголын хөрөнгийн биржид хувь цаагаа арилжих сонирхолтой.

Мөн Таван толгойн хувьцааг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тараах, эзэмшүүлэхэд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг шинэчлэн, хөгжүүлэх шаардлага бий” гэв. Монголын хөрөнгийн биржийн дэд захирал Г.Саруул Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг энэ оны есдүгээр сарын 1-нд ХЗДХЯнд өргөн барьсныг дуулгасан. Шинэ хууль, журам батлагдвал хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын шалгуурыг өндөрсгөж магадгүй юм байна. Тухайлбал, зах зээлийн үнэлгээний доод хэмжээг нарийвчлан заах гэнэ. Биржид хийгдэж буй бас нэгэн томоохон шинэчлэл нь Ази, АНУ, Европын бүх оронд ашигладаг Т+3 хугацаан дахь төлбөрийн автомат системийг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Зах зээлийн уян хатан байдлыг бий болгодог давуу талтай гэх энэхүү системийг нэвтрүүлэхэд тодорхой хэм жээний эрсдэл бий ч техник, технологийн хүрээнд шийдэж болох гэнэ.

Энэхүү системийг нэвтр үүлс нээр цагийн зөрүү бүхий орнуудын хө рөнгө оруулагч арилжаанд оролцох бо ломж бүрдэх бөгөөд олон улсын жишигт нийцсэн Т+3 хугацаанд буюу хувьцаа худалдан авснаас хойш гурав хоногийн дотор төлбөрөө шилжүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр бид шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, хөрөнгийн урсгал нэмэгдэх давуу талтай гэнэ. Учир нь одоогоор хөрөнгө оруулагчид үнэт цаасны арил жаанд оролцохын тулд дансандаа заавал бэлэн мөнгөтэй байх ёстой болдог юм. МХБ-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төвөөс олон нийтэд Тавантолгойн хувьцааны талаарх мэдээлэл олгодог байна. Мөн өөрсдийн цахим хуудсаар олон нийтэд байнга мэдээлэл өгдөг гэсэн.

Г.Саруулын хэлснээр Тавантолгойн хувьцааг ирэх оны эхний хагаст биржид гаргаж магадгүй гэнэ. “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” компанийн Дотоод хяналтын албаны менежер Т.Батжаргалын хэлснээр Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, Таван толгойн хувьцааг эзэмших эрх бүхий 2.798.507 иргэний бүртгэл мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлжээ. Үүнээс энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны байдлаар 95.5 хувь буюу 2.673.186 иргэний үнэт цаасны бүртгэлийг хийсэн гэж байна. Тодруулбал, насанд хүрсэн 1.813.603, насанд хүрээгүй 859.583 иргэний бүртгэлийг хийжээ. Одоогийн байдлаар дээрх иргэдээс 353.858 нь Төвлөрсөн хадгаламжийн дансанд “Эрдэнэс Тавантолгой” ХКийн дансаа нээлгэсэн байна.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5461041/e67/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
» “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
941 Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청