Бичлэгийн тоо 3,329
Монголын уран зохиолын ертөнцөд .muzo.mn  цахим номын сан нээлтээ хийлээ. Соёл яруу найргийн академиас хэрэгжүүлсэн уг төслийн хүрээнд энэхүү ажлыг хийжээ. Тус цахим хуудас ардын аман зохиол, эртний уран зохиолын дээжис, орчуулгын бүтээлүүд, орчин цагийн Монголын уран зохиолын бүхий л төрлийг багтаасан баялаг сан хөмрөгтэй аж. Тухайлбал, “Монголын нууц товчоо”,”Алтан товч”, ”Чингисийн есөн өрлөгтэй өнчин хүүгийн цэцэлсэн шастир” В.Инжиннашийн “Хөх судар”-аас эхлээд Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” зэрэг роман гээд уран зохиолын бүхий л төрлөөр бичсэн тууж, өгүүллэг, шүлэг яруу найргийг багтаажээ. Мөн судлал шүүмжийн төрлөөс академич Д.Цэрэнсодном, доктор, профессор Л.Хүрэлбаатар нар бүтээлээ оруулжээ. Одоогийн байдлаар 500 гаруй зохиолчийн 3000 шахам бүтээлийг унших боломжтой. Өөрийн уран бүтээлийг байрлуулахыг хүссэн хэний ч өмнө тус хуудас нээлттэй гэж зохион байгуулагчид нь мэдээлсэн. Нээлтийн үеэр яруу найрагч Г.Мэнд-Ооёогоос хэдэн зүйлийг тодрууллаа.
-Цахим номын сан нээх ажлыг хэрхэн эхлүүлэв. Гол онцлог, ач холбогдол нь юу вэ?
-Соёл яруу найргийн академи сүүлийн хэдэн жилд Монголын уран зохиолын сан хөмрөгийг баяжуулах, дэлхий нийтэд сурталчлах ажлын явцад томоохон нөөц сан хөмрөгтэй болсон. Энэхүү нөөцдөө тулгуурлаж цахим номын сан төслийг Соросын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Монголын ард түмнийн оюуны бүтээл болсон ардын аман зохиол, эртний уран зохиолыг уншигчдын хүртээл болгож байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдолтой. В.Инжиннаш, Данзанравжаагийн зохиолоос гадна залуучуудын бүтээлүүдээс багтаасан. Бид номын тавиураа өрчихлөө. Барилгаар бол суурь нь бэлэн боллоо гэсэн үг юм. Одоо  зохиолчдоо бүтээлээ байрлуулахыг нь хүлээж байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй роман багтсан. Тус цахим номын сан ашгийн төлөө биш юм шүү гэдгийг онцолж хэлье.
-Цахим номын санд зохиол бүтээлээ байрлуулахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Нэгдүгээрт зохиолчдын эвлэлийн гишүүн байх, хоёрдугаарт хоёроос дээш ном хэвлүүлсэн байх шаардлагатай. Үүнээс өөр шаардлага байхгүй. Зохиолч, яруу найрагчид өөрсдөө зохиол бүтээлээ байрлуулах, номоо бүрэн хэмжээгээр оруулах гэхчилэн өргөн боломжтой. Мөн утга зохиолын ертөнцөд болж буй шинэ мэдээ, мэдээллийг ч оруулж болно. Багтаамжийн хувьд хязгааргүй. 
-Оюуны өмчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-Хуулийн дагуу 50 жилийн өмнөх зохиол бүтээлийг шууд оруулж нийтэлсэн. Зохиолчид өөрт нь болон хэвлэлийн газруудад хадгалагдаж байгаа бүтээлүүдийг зөвхөн эздийх нь зөвшөөрлийн дагуу оруулсан. Цахим номын сангаас аливаа бүтээлийг хуулбарлаж болохгүй, зөвхөн унших  боломжтой. 
Нээлтийн үйл ажиллаагаанд оролцохоор  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, зохиолч До. Цэнджав, судлаач Л.Хүрэлбаатар нарын эрдэмтэн, зохиолчид хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү Монголын уран зохиолын цахим номын сантай болж буй нь бичгийн дурсгалыг хадгалж үлдэх, хойч үедээ өвлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой боллоо.Тус цахим номын санг англи, монгол хэлээр ашиглаж болох юм билээ. Энэ нь гадаадад амьдарч буй монголчуудад зохиол бүтээлээ оруулах, мөн өөрийн орны зохиолч, яруу найрагчдийн бүтээлүүдийг англи хэлээр унших боломжийг нээж өгөх аж.
Г.Нямгэрэл
 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5436710/0df/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
949 Монголоос 750 гаруй буган хөшөө олджээ 2011-11-22 7731
948 Эрдэнэ, эрдмийн хайгуулчдын 90 ЖИЛИЙН ТҮҮЧЭЭ 2011-11-22 7248
947 Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна 2011-11-21 7689
946 “Millennium IT” системийг арванхоёрдугаар сард багтаан ашиглаж эхэлнэ 2011-11-21 6684
945 СҮХБААТАРЫН ТАЛБАЙД 1000 ЦЭРЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ 2011-11-21 7184
944 Буудлагынхан ганзага дүүрэн ирлээ 2011-11-16 7274
943 Л.ДҮГЭРЖАВ: Хэн түрүүлж хөл тавьж, хөрөнгө зарж чадна, тэр улс Антарктидаас хувь хүртэх боломжтой 2011-11-16 7359
942 Манай залуу цаначин ИНСБРУКИЙН ОЛИМПОД ОРОЛЦОНО 2011-11-16 6967
» Монголын бүх цаг үеийн уран зохиолыг багтаасан цахим номын сан нээлтээ хийлээ 2011-11-15 8352
940 Б.ОЮУНСҮРЭН: МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ШАРГАЛ БОЛГОХЫГ ХИЧЭЭНЭ 2011-11-15 6820
939 ТЕХНОЛОГИД СУУРИЛСАН БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ТУСАЛНА 2011-11-15 7415
938 Морин хуурыг цахилгаан хөгжимтэй хослуулсан шинэ хэв маягийг Азид таниулна 2011-11-14 7753
937 Д.СУМЪЯА ДЭЛХИЙН ЦОМООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2011-11-14 6788
936 Энэ онд 58.8 мянган хүүхэд мэндэлжээ 2011-11-14 7063
935 МАНАЙ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ХАМГИЙН ТОМ ТҮНШ НЬ БНХАУ ХЭВЭЭР БАЙНА 2011-11-11 7256
934 2012 онд автоматжуулсан системээр сонгууль явуулахаар боллоо 2011-11-11 7586
933 Галт тэрэгний зүтгүүрийг бүжиглүүлэв 2011-11-11 7241
932 Хонконгт Монгол тосгон байгуулжээ 2011-11-09 6887
931 “Trafigura” Монголд 2011-11-09 9490
930 Бороогийн ордоос жилд 150 мянган унци алт олборлоно 2011-11-09 7402
배너신청
자생병원

배너신청