Бичлэгийн тоо 2,391
Дэлхийн өнцөг булан бүрээр тархсан Монгол туургатны
Цахим Өртөө сүлжээний дэргэдэх Цахим Өртөө Холбоо ТББ-аас төр засгийн эрх баригчидад хандаж гаргасан УРИАЛГА

2008 оны 07 сарын 01-ний өдөр болсон иргэд, сонгогчдын тайван жагсаал цуглаан нь сүүлдээ хүчирхийлэл халдлагын үйл ажиллагаа болж хувирсныг Цахим Өртөө Холбооны бүх гишүүд бид эрс буруушааж байна. Үүний уршгаар энгийн иргэдийн амь нас хохирч, тэдний эд хөрөнгө, Монголчуудын урлаг, түүх соёлын үнэт зүйлс устан үгүй болсонд Цахим Өртөө Холбоо ТББ гүн харамслаа илэрхийлье.

Болж өнгөрсөн энэ бүх үйл явдалд зүгээр нэг харамсаад өнгөрч хэрхэвч болохгүй юм. Бид зөв дүгнэлт хийж, гарцаа зөв олох ёстой. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгэмд шударга бус, хариуцлагагүй, ёс суртахуунгүй байдал хавтгайрсан нь энгийн иргэдийн дотор бий болсон улам бүр ихэсч буй бухимдлыг хүнлэг бус зэрлэг авираар тэсэрч гарахад хүргэлээ.

Ард түмэнд үндсэн хуулиар олгогдсон эрхийг хэн нэгэн төрийн дээд албан тушаалд санаархагчид зөрчин, сонгуулийн дүнг будлиантуулснаар шударга сонгууль, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүллээ. Улс төрийн намуудын хариуцлагагүй амлалт, иргэдийн саналыг мөнгөөр худалдан авах явдал хирээс хэтэрчээ. Бүх нийтийг хамарсан намчирхлын эрүүл бус үзэгдэл, төрийн эрх мэдэлтнүүдийн албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан, байгалийн баялаг, газар нутгаа лиценз нэрээр замбараагүй тараасан, байгаль орчныг сүйтгэсэн, хордуулсан зэрэг явдлуудын улмаас хуримтлагдсан нийгмийн бухимдал дээр энэхүү сонгуулийн булхай галд тос нэмсэн хэрэг болов.

Сонгуулийн будлиантай холбоотойгоор дэгдсэн дээрх үйл явдлын эцсийн үр дүнд энгийн ард иргэд хохирон үлдэж байгаа нь нэн харамсалтай байна.

Үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулж болзошгүй хэмжээнд гүнзгийрсэн системийн энэ хямралын үед харьяалагддаг нам бүлгийнхээ, тэр тусмаа хувийн цаг зуурын явцуу эрх ашгаа урьдал болгох биш, улс үндэстнийхээ хувь заяа, язгуур эрх ашгийн үүднээс асуудалд өргөн хараатай, уужуу хандаж үүссэн бүх гажуудал, согогуудыг үндэс ёроолоос нь засан эрүүлжүүлэх дорвитой, зөв арга хэмжээ авч ажиллахыг УИХ, ЗГ болон улс төрийн нам, эвслүүдэд уриалъя.

Эх орныхоо хөгжил дэвшил, нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд хувь нэмрээ оруулан ажиллаж, тэмцэж буй иргэд, залуусыг аливаа намын харьяалал, улс төрийн үзэл бодлын ялгаанаас үл хамааран Цахим Өртөө ТББ дэмжиж ажилладаг билээ. Эдгээр залуусын дунд манай байгууллагын гишүүд ч олон бий. Иргэний Хөдөлгөөний Намын дарга Ж. Батзандан ч тэдний нэг. Ж. Батзандан болон түүний хамтран зүтгэгч О. Магнай нарыг баривчлан хорьсоор байгаа нь тэдний эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж байгаад манай байгууллагын гишүүд санаа зовниж байна. Нөгөө талаар өмч хөрөнгө галдан шатаасан, устгасан үйл ажиллагаанд тэд оролцсонгүй. Иймд тэднийг шалгах шаардлага байгаа бол намын нөхдийнх нь батлан даалтад гаргаж, цагдан хорихгүй байхыг холбогдох байгууллагуудад уриалж байна. Асуудлыг ард түмний эрх ашиг, шударга ёсонд нийцүүлж, хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэнэ гэдэгт манай байгууллагын гишүүд итгэлтэй байгаагаа илэрхийлж байна.


Цахим Өртөө Холбоо ТББ
www.tsahimurtuu.mn
2008-07-17
Улаанбаатар хот
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/531320/828/trackback

profile

halkh

2008.07.25 21:24:24
*.9.7.85

Сайн уу!
 
ИХ намын дарга Батзандангын цахим єртєє дээр бичиж байсан нийтлэл болон бичлэгvvдийг энд тавих болон надад илгээх боломж байна уу?
 Энэ талаар мэдээлэл авах гэсэн юумаа!  Баярлалаа!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24534
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28055
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115808
96 Харийнхан монгол газар, [1] 96843226 2008-07-30 6153
95 ЭР ХҮН ТАНАА. [2] Мичидмаа 2008-07-28 6515
94 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 12003
93 l[] Klady 2008-07-28 3262
92 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5128
91 Номын сангууд хаана? хаана? бнаа? [2] halkh 2008-07-20 4354
90 Солонгос дахь Монгол Номын санд ном хандивлах хүмүүс 96843226 2008-07-19 4706
89 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3630
88 Өмнөд Солонгост байгаа Монголчуудад өөрсдийн юм гэх зүйл бараг байхгүй. [2] 96843226 2008-07-19 5760
87 Өмнөд Солонгост гэрээний ажилчин нэрээр Монголын үнэмлэхүй эрүүл чийрэг залуусыг гарган,. [2] 96843226 2008-07-19 6499
86 mongolchuudiig nomiin cagaan buyan vndesnii vildver avrah boltugai bilgesh 2008-07-19 1908
85 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8558
84 Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж огцрох бодолтой байгаагаа илэрхийллээ 96843226 2008-07-18 4586
83 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5302
» ЭРХ БАРИГЧИДАД ГАРГАСАН УРИАЛГА. [1] Мичидмаа 2008-07-17 5367
81 Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. [1] 96843226 2008-07-16 5508
80 УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5240
79 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4821
78 Юу бодож буйгаа анхаар ч бай , учир нь бодол үг болдог [1] 96843226 2008-07-14 5916
77 naadam байлдагч 2008-07-11 3956
76 크로싱(Crossing) kino [2] 미인 2008-07-11 4312
75 УЛС ТӨРЖӨӨД НЭГ ҮЗЭХ ҮҮ? [2] 96843226 2008-07-10 5868
74 тусгай албаны ажилтны үг baassaa 2008-07-10 4231
73 НААДАМ [1] 이주&#48 2008-07-09 3174
72 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3426
71 Unen unen777 2008-07-09 3788
70 Намаар талцаж чулуугаар байлддаг дайны талбар монгол минь бишээ!!! daruuhan01 2008-07-08 6601
69 Mongolchuudaa. Khezee ta bukhen bukh zuilsee kharamgui mongoldoo [1] 20080701 2008-07-08 2195
68 Choijilsuren ni [1] namjil 2008-07-07 3856
67 mongol utas solongost WWW>g-tel.mn [1] ebatsan 2008-07-06 5967
66 bair Oddiinzug 2008-07-06 4877
65 Юу болов, юунаас болов, одоо юу болж байна вэ? oronzai 2008-07-06 6846
64 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5268
63 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5249
62 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3611
61 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3527
60 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3433
59 관리자님 [1] narao 2008-07-05 5199
58 ***НААДАМЫН БЭЛЭГ**** MGLгишүүн* 2008-07-05 6893
57 Лэвэл ба Пойнт систэм мөн нууц баримт -IRMUUN- 2008-07-05 27640
56 MONGOL FOTO [1] *MGL гишүүн* 2008-07-04 6009
55 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7089
54 Barivchilgaa 96843226 2008-07-04 5344
53 irex doloo xonogiin 1-dexi 2-daxid irex xvn baina yy too_much 2008-07-04 2624
52 viz&urilga zuuchlan tov tammy 2008-07-04 2366
배너신청
자생병원

배너신청