Бичлэгийн тоо 3,329

 Монголын иргэн болоод удаагүй байгаа IX богд Жавзундамба хутагтыг Бурхан шашны тэргүүнээр залах ёслол өчигдөр боллоо. Уг ёслолын үеэр шашны тэргүүний тамгыг гардуулсан юм. IX Богд Жавзундамбыг Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр залж, бат оршил өргөх ёслолд хамба лам Д.Чойжамц, УИХ-ын гишүүд, Энэтхэг улсын Элчин сайд Сатбир Сингх болон Гандантэгчэнлин хийдийн лам хуваргууд оролцсон юм. Энэ үеэр IX Богдод зориулан ном айлтгаж, ном хаялцсан нь сүсэгтэн олны талархлыг хүлээв.

Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Жавзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсигт төрсөн бөгөөд дөрвөн настайд нь Халх Монголын VIII богд Жавзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна. 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарч, 2010 оноос Монгол Улсад заларч ирээд байгаа нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн жил Монгол Улсын албан ёсны иргэн нь болжээ.

Гандантэгчэнлин хийдийн хамба Д.Чойжамц “Манай улс өмнө нь шашин болоод төрийн найман Богдоор удирдуулж байсан. Харин миний бие шашны тэргүүнээр нэлээд хэдэн жил ажиллалаа. Миний багш IX Богд Жавзундамбыг бурхан шашинтны тэргүүнээр залах ёслол болж байгаад сэтгэл өндөр байна” гэлээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5296432/680/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
929 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн СЭРГЭЭХ ТӨВИЙГ ТӨР ИВЭЭЛДЭЭ АВЛАА 2011-11-08 7127
928 Хүүхэд хулгайлсан гэх хүмүүсийг УМБГ-т шилжүүллээ 2011-11-08 7254
927 2014-2017 он гэхэд Кэмбрижийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлнэ 2011-11-08 7123
926 ШИЙДВЭРЛЭХ МӨЧ ИРЛЭЭ 2011-11-04 8088
925 Нийслэл хот 2013 оноос хэрэгцээндээ зориулж бонд гаргана 2011-11-04 6823
924 Монгол гэр Торонтод 20000 ам.долларын үнэ хүрэв 2011-11-04 7521
923 ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ МОНГОЛ ИРГЭНЭЭР ХОЁР ХҮҮ ТОДОРЧЭЭ 2011-11-03 6786
» МОНГОЛЫН БУРХАН ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭР IX БОГДЫГ ЗАЛЛАА 2011-11-03 7656
921 Ж.Нарантунгалаг MMA-гийн дэлхийн аварга болсон анхны монгол тулаанч 2011-11-03 7193
920 ЯПОН ОЗЭКИТЭЙ БАШЁ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13-НД ЭХЭЛНЭ 2011-11-02 6882
919 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 2011-11-02 7878
918 Чөлөөтийнхөн түүхт ойгоо хөлтэй, хөөртэй тэмдэглэлээ 2011-11-02 7109
917 “Bloomberg” Монголд салбараа нээнэ 2011-11-02 7004
916 Урд хөршид улаан буудай, мах махан бүтээгдэхүүн экспортлохоор тохиров 2011-11-01 7704
915 ӨВӨРМОНГОЛ ДУУЧИН “ЭЗЭН ЗАЯА”-Г ДУУЛАХ ЭРХТЭЙ БОЛЖЭЭ 2011-11-01 8191
914 МОНГОЛ ЭМЧ НАР БИЕ ДААН ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ 2011-11-01 6839
913 НҮБ –ын Ерөнхий Ассамблейн чуулганы танхим Монголоор амьсгаллаа 2011-10-31 6905
912 "МОНГОЛЫН ДАЙЧИН"-Ы ЭЭЛЖИТ ЯЛАЛТ 2011-10-31 6784
911 Байгалийн эрдэнэсийн Сан-Чендү 2011-10-31 8455
910 Монгол Австралийн нүүрсний зах зээлийг булаав 2011-10-28 7425
배너신청
자생병원

배너신청