Số bài viết: 3,329
“Улаанбаатар-2010” кино академийн тэргүүн бүтээл шалгаруулах наадамд баримтат киноны төрөлд түрүүлсэн “Тайгын дууч” бүтээл ирэх сард Нью-Йорк хотод болох олон улсын кино наадамд оролцох эрх авлаа. Уг кино “Тop notch and exellent” буюу дээд зэрэглэлийн гэсэн үнэлгээ авчээ. Жил бүр болдог Нью-Йоркийн (NYIFF) олон улсын кино наадамд 36 улсаас шалгарсан шилдэг бүтээлүүд өрсөлддөг юм байна. “Тайгын дууч” баримтат киног соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Золжаргал, зураглаач, найруулагч З.Батбилэг нар энэ оны нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүтээсэн аж.

Хөвч тайгын хүйтэн жаврын догшин хатууд ахуй заншлаа марталгүй авч яваа дархад ястны өдөр тутмын амьдралыг үзүүлдэг уг бүтээлд даяаршиж буй ертөнцөд цөөн хүн амтай бага ястны хэдэн зуун жилийн турш өвөг дээдсээс бий болгож өвлүүлсэн хамгийн эрхэм нандин бүхэн устаж үгүй болох аюул нүүрлэснийг анхааруулахыг зорьжээ. Сэтгүүлч Г.Золжаргал, найруулагч З.Батбилэг нар сүүлийн таван жилд 20 гаруй баримтат кино бүтээсэн бөгөөд АНУ-ын Колорадогийн Теллюрайд хотноо болсон олон улсын кино наадам, Чикагод болсон дэлхийн хүүхдийн кино наадамд “Нарны тоостой морины хүүхдүүд” киногоороо амжилттай оролцсон юм.

Мөн Кыргыз улсад болдог Хүний эрхийн олон улсын кино наадмын тусгай шагналыг хоёр жил дараалан хүртжээ.

А.АМИНА

List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
909 Хелен Кларк тахийн унаганд нэр өгч, хоёр бөхтэй тэмээ унав 28-10-2011 6996
908 Монголын хөгжмийн зохиолчийн тоглолт хилийн чанадад болно 28-10-2011 8757
907 ГЭР ХОРООЛОЛД ТӨВЛӨРСӨН ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛЛАА 27-10-2011 7551
906 Б.Урантунгалаг Лондоны олимпод оролцоно 27-10-2011 7270
905 БНСУ-д нэг цэгийн үйлчилгээний төв ажиллана 27-10-2011 7322
904 УЛСЫН НАЧИН Ц.ОДБАЯР: ПҮҮЖЭЭ АХАД УНАЧИХГҮЙ ЮМСАН ГЭЖ ҮЗСЭЭР БАЙГААД ДАВСАН ДАА 26-10-2011 6941
903 АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД ДУОБУС НЭМЖ ҮЙЛДВЭРЛЭНЭ [1] 26-10-2011 6001
902 УЛААНБААТАРЫН ХОГ ХАЯГДЛЫН 80 ХУВИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛНА 26-10-2011 7603
901 C.Баярцогт: Оюутолгойн ордын ашгийн 59 хувийг монголчууд хүтэхгүй бол би хариуцлага хүлээнэ 25-10-2011 6456
900 МОНГОЛЫН АНХНЫ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2015 ОНД АШИГЛАЛТАД ОРНО 25-10-2011 7138
» “Тайгын дууч” Нью-Йоркийг зорино 25-10-2011 7249
898 Т. СҮХБААТАР:ОНГИРСОН БОЛОХ БАЙХ ДАА, ГЭХДЭЭ ҮНЭН Л ЮМ ЧИНЬ 24-10-2011 6940
897 “Тоттенхэм”-ийнхэн манай уншигчдад мэндчилгээ илгээв 24-10-2011 7154
896 Хийн гар буучид хүрэл медаль хүртлээ 24-10-2011 7146
895 Дэлхийн цөлжилттэй тэмцэх 10 жилийг Монголд зохион байгуулна [1] 21-10-2011 6596
894 Малын эм, вакцин үйлдвэрлэдэг “Женера” компанитай хамтран ажиллана 21-10-2011 7839
893 Ерөнхийлөгч мөрөөдлөө биелүүлэв 21-10-2011 7486
892 ХООЛООР “ТОГЛОСОН” СИМФОНИ 20-10-2011 8146
891 “Хөх толбот хүмүүс” киноны нээлт Францад болно 20-10-2011 7423
890 Монгол бүсгүй НҮБ-ын эксперт зөвлөхөөр АЖИЛЛААД ИРЭВ 20-10-2011 7122
배너신청
자생병원

배너신청