Бичлэгийн тоо 3,329

Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж буй боксын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр доод таван жингийн тамирчид олимпийн эрхийн төлөөх тулааныг хийснээс гавьяат тамирчин П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар учраагаа ялж, Лондонд зодоглох эрхээ аваад байлаа. Манай бусад боксчны мэдээлэл хараахан ирээгүй байв. Аваргаа хамгаалан тоглож буй П.Сэрдамба (49 кг) эхний даваандаа гоц мөргөж, шилдэг 32-д үлдсэн. Үүний дараа Камеруны Т.Эссомбаг 11:6-гаар зовлон багатай буулган авсан манай аварга өчигдөр Колумбын С.Авилатай хүнд хэцүү тулаан хийж, 13:12-оор хожсоноор жингийнхээ шилдэг наймд шалгарч, Лондоны олимпод оролцох эрхээ авлаа.

Тэрбээр өнөөдөр Кубын Ё.Веитатай медалийн төлөө тоглох юм. Түүний өрсөл дөгч нь 19 настай бөгөөд өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль авч байжээ. 52 кг-д хүч сорьж буй гавьяат тамирчин Н.Төгсцогт Болгарын С.Иванов, Энэтхэгийн С.Сингх нарыг угсруулан “өвд өг шороодуулж” мөн 16-д шалгарсан. Тэр өчиг дөр олимпийн эр хийн төлөөх чухал тулааныг Азербайжаны Э.Мамишзадегийн эсрэг хийсэн. Энэ тамир чин өнгөрсөн жил Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай. Мэдээж Төгс цогт түүнийг ялах магадлал илүү ч эзэн орны боксчдод шүүгч талтай ханддагийг мартах ёсгүй. Тиймээс илт давуу тоглохгүй бол бо лохгүй. Хожлоо гэж бодоход Орос, Кубын аль нэг түүнийг хүлээж байх болно.

ДАШТ-д анх удаа орж буй ОУХМ Д.Отгондалай (56 кг) Армений Х.Бачков, БНСУ-ын Ли Жин Ён нарыг дараалан хожиж, 16-д үлдээд байна. Манай хүн өчигдөр Ирландын Ж.Невинтэй тоглосон. Ирланд залуу Бээ жингийн олимпод манай Э.Бадар-Ууганд ялаг дан хоосон хоцорсон ч дараа жил нь ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Д.Отгондалайгийн нэгэн адил ДАШТ-ий утааг анх удаа үнэрлэж буй Б.Жавхлан давг үй урагшилж байгаа. Тэрбээр Колумбын С.Вилларрага, Венесуэлийн Э.Манзаннилла нарыг буулган авлаа. Өчигдөр тэрбээр Казахс таны Г.Жаилаувтай нударга зөрүүлсэн юм. Хож вол Лондонг зорих эрхтэй болох билээ. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (64 кг) эхний гурван учраагаа илт давуу хожиж Сэрдамбын нэгэн адил олимпийн эрхээ авлаа. Тэрбээр Камеруны Б.Смаилаг 20:10, Сент Лю сигийн Л.Марчеллинийг 20:6, Ираны М.То лоу ти бандбийг 24:9-өөр буулгаж авсан юм.

Өнөөдөр манай тамирчин хүрэл медалийн төлөө Италийн В.Мангиакапретай нударга зөрүүлнэ. Энэ боксчин 1989 онд төрсөн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард болсон тивийнхээ АШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5187431/cc9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
869 “Монголд ургамлаас түлш гаргаж авах боломжтой” 2011-10-11 6844
868 “Itunes store”-д монгол дуу байршуулах санал ирүүлжээ 2011-10-11 7531
867 ХУБИЛАЙ ХААНЫ ҮҮСГЭСЭН ХУТОН ДАХЬ АЯЛАЛ [1] 2011-10-10 6745
866 БОКСЧИД НЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ, ОЛИМПИЙН ХОЁР ЭРХТЭЙ ИРЛЭЭ 2011-10-10 7127
865 ЭМШУИС-ийн хөтөлбөрийг олон улсад хүлээн зөвшөөрлөө 2011-10-10 7567
864 Д.ОТГОНБАЯР: “BEST OF KHURD” ТОГЛОЛТ ХИЙЖ МАГАДГҮЙ 2011-10-07 7423
863 ХБНГУ-д “ Зөгийн үүр” чуулга уулзалтыг зохион байгууллаа 2011-10-07 6682
862 СПОРТЫН МАСТЕРТ СЭТГҮҮЛЧДИЙН ДЭЭД ШАГНАЛ ОЧЛОО 2011-10-07 8252
861 “Tokyo Open”-оос хос алттай 2011-10-06 7254
860 МЭДЛЭГИЙГ БАЯЛАГ БОЛГОХ ТӨВ БАЙГУУЛЛАА 2011-10-06 7467
859 Хөдөөгийн эмнэлэгт ажиллах 37 оюутанд тэтгэлэг олгов 2011-10-06 7380
858 ГЭР ХОРООЛЛЫН БАГАЧУУД ПАРКТАЙ БОЛЛОО [1] 2011-10-05 6399
857 ЯПОН УЛС ЗҮҮ, ТАРИУР УСТГАДАГ АППАРАТ БЭЛЭГЛЭВ 2011-10-05 7129
» П.СЭРДАМБА, У.МӨНХ-ЭРДЭНЭ НАР ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА 2011-10-05 7173
855 “Тамгагүй төр” тэргүүн шагнал хүртэв 2011-10-04 7358
854 Монголын хамгийн том авто вокзалыг нээлээ 2011-10-04 6740
853 Монгол хүүхдүүд Азийн кино наадамд оролцоно 2011-10-04 7778
852 3D төхөөрөмжөөр машин жолоодож сурна 2011-10-03 7564
851 Ардын бүжигчид гран притэй ирлээ 2011-10-03 7281
850 “ЭРЧИМ” МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН “PRESIDENT’S CUP”-Т ОРОЛЦОНО 2011-10-03 8454
배너신청
자생병원

배너신청