
Д.Дамдинжав эх орондоо болсон тэмцээнд 9.30.00 амжилтаар барианд оржээ. Тэмцээний өдрийг тулгаж очсон учраас цагийн зөрүүнд дасах хугацаа түүнд байсангүй. Мөн хоол хүнс нь төдийлэн тохироогүй аж. Гадаадын тамирчид замдаа зориулалтын бэлдмэл хэрэглэж байсан бол Д.Дамдинжавт тийм нөөц байсангүй. Гэхдээ манай гүйгч энэ бүхнээс шантарч, бэрхшээгээгүй. Эхний 50 км-т тэрбээр өрсөлдөгчдөө өнгөлж явлаа. Замынхаа хагасыг хамгийн түрүүнд туулсан тэрбээр хэмнэлээ алдахгүйг хичээсэн ч шөрмөс нь татсаны улмаас иллэг хийлгэхээр болж хэсэг саатжээ.
Хүйтэн ундаа хоолойг нь давахгүй болохоор юм уугаагүй тул шингэний дутагдалд орж халуурсан гэнэ. “Би юуны төлөө энд ирлээ. Иймхэн зүйлээс болж зорилгоосоо няцах эрхгүй гэсэн бодлоор өөрийгөө хүчилсэн” хэмээн тэрбээр өгүүлсэн. Винсхотен хотноо уралдсан олон тамирчин замын дундаас буцжээ. 99 км гүйгээд уралдааныг орхисон хүн ч байсан гэнэ. Толгойн хэсэгт яваагаа төдийлэн мэдээгүй түүний хувьд гол “буруутан” нь бугуйн цаг. “Ойчсон бөхөд шалтаг мундахгүй гэгчээр бугуйн цаг нь уралдааны үеэр ажиллахаа больсон учраас хугацаагаа зөв хуваарилж амжаагүй” хэмээн тайлбарлана билээ.
Дашрамд өгүүлэхэд, тэмцээний турш түүнийг балиашигласан монголчууд хандивын сан ажиллуулан, техник хэрэгсэл бэлэглэжээ. 100 км-т уралдсан тамирч дын пүүзний үдээсэнд дохиолол тавьдаг учраас хэрхэн уралдаж байгаа мэдээлэл, хэн нь замаа орхиж байгааг төвөггүй мэдэж болно. Энэ төхөөрөмжийг эх орондоо нэвтрүүлэх хүсэл түүнд төрсөн аж. 27 настайгаасаа хөнгөн атлетикаар хичээллэ сэн Д.Дамдинжав 1992 онд Японд болсон мара фоны ОУТ-д долдугаар байр эзэлж, Афины паралимпэд Лхагважавын хөтчөөр оролцохдоо шагналт байрт шалгарч байв. Тэрбээр ирэх жил Италид болох ээлжит ДАШТ-д дахиад даагаа нэхнэ. 2013 онд ахиад Голландад очиж, богино хугацааанд ижилдэн дассан нөхөдтэйгээ уулзана. Монголчууд 100 км-т амжилт гаргах цаг ойрхон байна.