Số bài viết: 3,329
Өнгөрсөн Нагоя башёд түрүүлсэн озэки Харүмафүжиг есдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл, эсвэл 14 ялсан тохиолдолд ёкозүна цол олгоно гэдгээ Сүмогийн холбооны Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос мэдэгдсэн. Сүмогийн холбооны дүрэмд “Хоёр тэмцээн дараалан түрүүлэх буюу үүнтэй адилтгаж болохоор амжилт үзүүлбэл ёкозүна цол олгоно” гэж заасан байдаг. Гэвч ганц ч удаа түрүүлж байгаагүй Фүтабаямаг 1987 онд ёкозүна болгосон бөгөөд тэр нь хэл ам таталж, хэрэг төвөг тарьсаар холбооноос хөөгдсөн байна. Үүнээс хойш заавал хоёр дараалан түрүүлсэн бөхөд аварга цол хүртээхээр болсон билээ.

Гэхдээ энэ удаа сүмогийн ертөнц Хакүхо гэсэн ганц аваргатай жил хагас болж, бөхийн хорхойтнууд шинэ ёкозүна төрөхийг харах хүсэлтэй байгаа, Хакүхо ч өөрөө “Шинэ аваргатай болмоор байна. Хоёр дараалан түрүүлэх гэдэг болзлыг зөөллөвөл яасан юм бэ” хэмээснээс үүдэн Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хороо Харүмафүжиг сайн барилдвал үзүүрлэсэн ч хамаагүй эрхэм хүндтэй цол өгнө гэж шийдсэн хэрэг. Гэвч энэ саналыг эсэргүүцэж байгаа олон хүн Сүмогийн хол боонд байгаа.

Японы “Шьюкан жицүва” сэтгүүлд бичсэнээр зарим ояката ёкозүна болох болзлыг хөнгөлөх биш харин гадаадын бөхчүүдэд зориулан улам чангатгах ёстой гэж үзэж байгаа гэнэ. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ояката тус сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Японы ганц арслан байсан Кайо зодог тайлчихаад байхад ёкозүна болох шаардлагыг сулруулбал сүмогийн ертөнц гадаадын бөхчүүлийн “диваажин” болно гэсэн үг. Сүмогийн найрааны хэргийн үеэр бөхчүүд ажил хаялт зарлах санал тавихад Хакүхо ч зөвшөөрч байсан.

Кайо л тэднийг номхотгосон. Хэрэв хоёр монгол ёкозүнатай болчихвол Сүмогийн холбоо тарахад хүрнэ байх” хэмээжээ. Мөн зарим ояката Харүмафүжиг Асашёорюүтэй адилхан зан ааштай болж байна хэмээн шүүмжилжээ. Тэд “Асашёорюү эхнэр хүүхдээ Монголд байлгаад дандаа эх орондоо харьдаг байлаа. Тэгвэл Харүмафүжигийн гэр бүл бас л Монголд. Нагоягийн тэмцээн дуусангуут тэр шууд л нутаг буцсан” гэж шүүмжилжээ.
List of Articles
STT Tiêu đề Ngày gửi Đã xem
789 Н.Алтанхуяг: Тавантолгойн ордыг хуваагаагүй 02-09-2011 6812
788 ЭРДМИЙН УУРХАЙГААС ЭРДЭНЭ ШҮҮРДЭХЭЭ ТАНГАРАГЛАЛАА 02-09-2011 6954
787 ИХ АВАРГА CNN-Д ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ 02-09-2011 6841
786 ДЭЛХИЙН АВАРГА хэмээх эрхэм цолыг эх орондоо авчирна гэдэгтээ итгэл төгс байна 01-09-2011 7397
785 Сюрприз дүүрэн мэдээллээр Ерөнхий сайд эрдмийн баярыг угтав 01-09-2011 7077
784 Ц.ГАНХҮҮ: ЖУРАМД “ЗЭЭЛ” ГЭДЭГ ҮГ НЭМЖ ОРУУЛСАН 01-09-2011 6837
783 БАЛИАШИГГҮЙ БОЛ БАЛАРНА 31-08-2011 7039
782 Хил хамгаалах үйлст Т.Ариунаа, Б.Сарантуяа нар “хүчин зүтгэнэ 31-08-2011 7694
781 DJ Өөжий 12 жилийн хорих ял сонсов 31-08-2011 7263
780 Дэлхийн мөрөөдлийн гүнжээр монгол бүсгүй тодров 30-08-2011 7241
779 С.Эрдэнэ: Бид аль нэг намын эрх ашиг харж Ерөнхий сайдыг огцруулахыг зориогүй 30-08-2011 6639
» ХОЁР МОНГОЛ ЁКОЗҮНАТАЙ БОЛОХООС ЭМЭЭЖ БАЙНА 30-08-2011 7061
777 Дэлхийн цомын тэмцээн эхэллээ 29-08-2011 6823
776 Улаанбаатарынхан 08.00 цагаас ажилдаа явдаг болно 29-08-2011 6571
775 Чанартай, хямд орон сууцны “Шинэ яармаг” хорооллын шавыг тавилаа 29-08-2011 7612
774 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАРЛАА 26-08-2011 6718
773 ПРОКУРОР ОО, ӨНӨӨДӨР 1937 ОН БИШ ШҮҮ 26-08-2011 6710
772 Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв. 26-08-2011 6949
771 98 насандаа жүдогийн Х дан авав 25-08-2011 6998
770 Кэмбрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд 250 сурагч элсэнэ 25-08-2011 7875
배너신청
자생병원

배너신청