Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Sanjjav Dashmaa (06.04.2011 13:25:28): bi hunii nutagt uhmeergui bna
Энэ үгийг тэр бүсгүй миний яахүү-жоорт бичиж үлдээсэн байлаа. Нутгийн маань нэг дүү хүү надтай хамт ажиллаж байхдаа элдвийг хөөрч, сонин хачин дэлгэж ярихын далимд өөрийнхөө хамаатныхаа эгчийг Турк улсад зовж байгаа тухай ярьсан юм.
Энэ эмэгтэй түүний ээжийнх нь төрсөн дүү бөгөөд зээ дүүдээ зовж яваа тухайгаа дэлгэрэнгүй ярихаас ичсэн үү эсвэл нэрэлхсэн үү мэд *энд хэцүү байнаа* гэж бүдэг бадаг тоймлоод орхисон бололтой. Нэг монгол хүүхний хамт турк айлд гэрийн ажил хийдэг, нөгөөдөх нь их дарамталдаг бололтой, өөрийнх нь бодлоор монгол руугаа буцмаар байна, даанч эндээс гарч чадахгүй байна гэж хэлснийг нь дуулаад түүнтэй холбогдож хэрвээ үнэхээр явах санаатай, байгаа газраасаа гарч чадахгүй нь үнэн юм бол туслая гэж бодоод цахим шуудангийн хаягийг нь авч холбогдсон юм. Санжжав овогтой Дашмаа гэж өөрийгөө танилцуулсан тэр эмэгтэй өдгөө 40 гарсан, гурван хүүхдийн эх нэгэн бөгөөд үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хэдэн халтар төгрөг ахиу олчих зорилго өвөртлөн дүүгийнхээ хамтаар Турк улсад ирсэн юм байна.
Ажил хийх болзол, ажлын нөхцөл, цалин хөлсний хэмжээ, хүн зоных нь харьцаа соёл нь таалагдаагүй тул дүү нь удаж төдөлгүй монгол руугаа буцаж харин Дашмаа зуучилж өгсөн монгол хүний хэлснээр айлд ажил хийхээр үлдсэн байна. Түүний хэлснээр зовж зүдэрч байж олсон хэдэн цаасаа том хүүдээ зориулж монголд нэгэн дээд сургуулийн бараа харуулсан гэж надад ярьсан юм. Ингээд өөрийнхөө амьдарч байгаа тухай : Анх ирээд хүүхдүүдийнхээ төлөө энд ирснээ бодоод ядарч сөхрөхийг мэддэггүй ажилласан.
Өөрийнх нь үеийн монгол хүүхэнтэй хамт ажилладаг боловч тэр хүүхэн нь арай эрт энэ айлд орсон болохоор Дашмааг дээрэлхэж илүү ажил хийлгэж үйлийг нь үзэж, ясыг нь цайлгадаг бололтой. Өглөө эрт ажил эхэлж үдэш 22 хүртэл ажилладаг. Авдаг хөлс нь сардаа ердөө 400$ боловч сүүлчийн 6 сарынхаа цалинг аваагүй гэж байна. Цалингаа нэхэхээр өгнө л гэдэг. Хамт ажилладаг бүсгүй нь юм л бол *ална шүү, чамайг хэн мэддэг юм* гэж байнга загнадаг. Гадаа гарах гэхээр цагдаа чамайг бариад авна, хэдэн жил шоронд суух гээ юу гэж айлгадаг. Хэд хэдэн удаа толгой руу балбаж, мангар тэнэгээр нь дууддаг нь намайг түүнтэй чаатлаж байх хооронд нөгөөдөх ирлээ гээд байн байн тасалж компьютерээ унтрааж байснаас үзэхэд арай худлаа бичээд байгаагүй болов уу гэж би хувьдаа таамаглалаа.
Дараа холбогдоё гээд алга болоод хэд хоногийн дараа дахин таарсан юм. Гэтэл айлынхаа комьпютерийг байхгүй хооронд нь ашиглаад авах боломж гардаг ч нөгөө айхтар атмаанаасаа (монгол хүүхэн) айгаад бас тухтай сууж чаддагүй юмаа гэж байх юм. Дахиад л тас... овгор нь дуудсан байх. Ийм л зовлонтой амьдралтай, айж бүлтийсэн нэг эмэгтэй надад чи тусалж эндээс гаргаж өгөөч гэж гуйсан юм. Байгаа газрынхаа хаяг, нэр усыг өгвөл би олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагад хандаж тэндээс Турк улсын холбогдох байгууллагуудад факс илгээж өөрийг чинь гаргуулах нэг арга байна, эсвэл Туркэд байдаг Монгол улсын консулын газарт хандаж бас болох юм гэсэн, гэтэл: Ээ, манай консулаас тэгээд намайг хайгаад гаргаад авчихна гэдэг чинь нэг л санаанд буухгүй байна. Xаягаа өгчихөөр чинь энэ хүүхнээ бас хорлосон болчих гээд байна, бас заримдаа өрөвдөөд байх юмаа, гээд надад хаягаа тодорхой хэлэхгүй байсан болохоор би ч хоосон хий үзэгдэл хөөцөлдөж явахгүй нь мэдээж, тэгэсхийгээд л орхисон юм. Гэтэл саяхан долоо хоногийн өмнө тэр айлынхаа нохойд хазууллаа, 12 шүд зоогдож орсон, ямарч эмнэлгийн тусламж аваагүй хамаг бие хөндүүр, хөх няц болчихоод сууж байна. Дээр нь намайг ажил хийхгүй байна гэж дарамтлаад нулимсаа дуслуулаад хивс арчлаа гэсэн захиаг жооронд үлдээсэн байв.
Үзгээ нэг шүүрч авсан боловч ахиад л хий үзэгдэлтэй кинонд тоглох гэж байгаа биш дээ гэж бодоод орхисон юм. Гэтэл өнөөдөр *би хүний нутагт үхмээргүй байна* гэсэн таван үгийг сонсоод өөрийн эрхгүй та бүхэн, төр засагт үүнийг яаралтай дуулгаж байна. Энэ хүний амь нас үнэхээрийн үхлийн ирмэг дээр ирчихсэн болоод л энийг бичиж үлдээжээ гэж бодогдлоо. Аливаа хүн хараар амьдарч байна уу, аялж жуулчилж байна уу ялгаагүй тухайн улсынхаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Консулын газартаа өөрийгөө бүртгүүлж байгаарай! Консулын ажилчид гэж хамраа сөхсөн их зантай төрийн жижиг албатууд иргэддээ ихэмсэг дээрэнгүй хандсаар л ирсэн болохоор иргэн чинь хүртэл итгэж чадахаа больсон гэдгийг мэдэрч буй заа. Гэхдээ бүх газарт адилхан бишээ, цагийн аясаар хуучны юм өөрчлөгдөж цагаан захтангууд үүргээ ухамсарлаж эхэлж байгааг би үгүйсгээгүй. Чи надтай адилхан монгол хүн байж яахаараа ингэж намайг дээрэлхээд байдаг юм бэ гэсний хариуд : Олон юм битгий хуцаад бай, алаад хаячихна шүү, явж ажлаа хий гээд нүд рүү чичиж, толгойг нь цохидог атмааны нэр Намсрайн Эрдэнэцэцэг. За тэр туркуудэд хайртай атмаан тэндээ үлдэнэ л биз харин тусламж эрсэн иргэнээ татаж авах тал дээр Монгол улсын холбогдох байгууллагууд нэн даруй яаралтай арга хэмжээ авна уу!
Жич: Дашмаа, холбогдох утас ч надад байдаггүй гэж байсан боловч, 0090 53 76 050 412 гэсэн дугаарыг бичиж үлдээжээ (хуулбарыг Турк дахь Монголын Элчин сайдын яаманд илгээв) гэж Швейцарь улсад амьдардаг Монгол иргэн Өгөөмөр блогтоо бичсэн байсан.
Тэгвэл Өгөөмөрийн нийтэлсэн мэдээллийн дагуу Турк улсад байдаг Монгол улсын консул Энхбаяр хариу ирүүлсэн байна.
Тэрбээр "Tanii yavuulsan mailiig avch tuund durdsan utsaar holboo barih gesen bolovch bolomjgui bna. Ug irgen ali hotod baidag, oor holboo barih bolomjiin talaar medeelel bval iruulne uu. Mon 05548262080 dugaariin utsaar nadtai holboo barij bolno. Tanii zahiand irgeddee ogt tusaldaggui, anhaardaggui gej bichsen bna. Bid ali boloh irgedee oilgoj ajillahiig hicheej bgaa, Nohtsol baidal tanii oilgoj baigaagaas arai oor baidag. Irged hudal medeelel taraah n elbeg bgaa... Konsul Enkhbayar.
Embassy of Mongolia Address: A.Fethi Okyar Sokak No.4, Oran, Chankaya 06450 Ankara, Turkey
Tel: 0090-312-4921027, Fax: 0090-312-4921064 E-mail: mogolelc@yahoo.cом гэжээ.
Харин Өгөөмөр "Юуны түрүүнд түгшүүрт мэдээг авсан даруйд шуурхай арга хэмжээ авах оролдлого хийсэн Консулд баярласнаа илэрхийлье! Тухайн утас руу миний бие холбогдох гээд үргэлж хаалттай байсан тул та нарт хандсан юм. Ямар ч байсан төрийн байгууллагын алба хашиж буй олон зуун хүнд сурталтангуудаас нийгэм маань цэвэршиж эхэлж байгааг харуулж тодоос тод үлгэр жишээ үзүүлж буй Энхбаяр нь Монгол улсыг төлөөлөн Турк улсад албан үүргээ гүйцэтгэж байгаа юм байна гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Энэ мэдээллийн үнэн зөв болох талаар хариуг та бүхэндээ дуулгах боломж олдоно хэмээн найдаж байна.
Жич: Иргэн С.Дашмаа энэ мэдээг олж уншвал дээрхи дугаарт холбогдоорой, Монгол улсаа төлөөлөн суугаа консул танд туслахад бэлэн байна" гэжээ.

ingej yasaa gartal hunii nutagt hunii hartsan dor dalidarch sardaa 400$ avj bhaar mongoldoo ajilaa hiigeed 200$ avj bvl ene amidral bishuu, yalgaagui l 2 hooloo ideed l amidarna yaj iij bgaad l bolgood l bna, mongolchuud bid sologosiig zugledeg bolson geh tsagaas hoish hezee ch haana ch hend ch darluulj bgaaguigeeree darluulj zuhuulj solongosiin zahiin uildveriin amidralgui yuchgui alkaash baagii nart deerelhuulj bgaagaa sanaj yvah heregtei , ene osh sanaj bgaa yum bish, daraa urgeljluulj bichye
tsagdaad barigdaj heden jil shorond suuh gee yu gedeg daramt visa-gui hund ymar hetsuu sonsogddog boloo ter tusmaa heden tsaas hiih gej hicheej bgaa hund..