Moderator: mgl_300

Д.Ганцэцэг: Гурван эр хүнээр хайрлуулж амьдарна гэдэг их аз жаргал


Д.Ганцэцэг: Гурван эр хүнээр хайрлуулж амьдарна гэдэг их аз жаргал

УДЭТ-ийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, драмын “алаг нүдэн” гэгддэг Д.Ганцэцэгийг “Сайн өдрийн зочин”-оор урилаа.


-Жүжигчин хүний амралтын өдөр хэрхэн өнгөрдөг бол. Уран бүтээлийн бэлтгэл гэрт ч гэсэн өрнөдөг л биз дээ?

-Амралтын өдөр уран бүтээлдээ цаг зав гаргахаас илүү гэртээ өнгөрөөх дуртай. Гэр бүлээрээ гарынхаа хоолыг хийж идээд амрах сайхан. Манайхан надаар төмсний хучмал л хийлгэдэг юм. Сүүлийн үед утаа ихтэй хотоос зугтаж амралтын өдрөөр цэвэр агаарт гарахыг эрхэмлэх болсон. Эрүүл мэндэд ч тустай, бас алжаал тайлагддаг.

-Гэхдээ л урлагийнхны ажил цаг наргүй шүү дээ. Уран бүтээлийн хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?

-Би ч сүүлийн үед их амарч байгаа шүү дээ. /инээв/ Өнгөрсөн жил хоёр дахь хүүхдээ төрүүлээд саяхнаас ажилдаа орсон. Бүтэн хоёр жил шахуу амарлаа. Гэртээ суухаар сүүлдээ ажлаа их санадаг юм байна. Тайзан дээрээ сургуулилтаа хиймээр санагдана гээч. Гэхдээ хоёр дахь хүүхдээ төрүүлж байж л ээж болсноо илүү мэдэрдэг юм шиг ээ. Анхны хүүхдээ гаргачихаад хоёр сартайд нь ажилдаа орж байсан.

Гэтэл одоо хүүгээ хоёр гурван цаг орхиод явахаар л яаж байгаа бол гэж бодогдоод бүр яардаг болсон. Ажилдаа орсноос хойш цаг зав бага болсон ч аль болох ажлаа зохицуулаад амрахаа л боддог.Учир нь өмнөхөөсөө илүү хариуцлага үүрч байгаагаа ухамсарлаж байна. Ажлаа сайн хийхийн зэрэгцээ ар гэрээ авч явна. Хоёрын хоёр хүүхдийг ирээдүйд нийгэмд эзлэх байр суурьтай, боловсролтой иргэн болгож хүмүүжүүлэх үүрэг хүлээж байна шүү дээ. Урьд нь ажил гээд л гүйдэг байсан бол одоо аль алиныг нь зохицуулах гээд л явж байна.


-Удаан хугацаанд амарсан болохоор эрч хүч ихтэй байгаа юм байна. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Одоогоор “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хэмээх жүжигт Ану хэмээх хүүхдийн дүр дээр ажиллаж байгаа. Бид театрынхаа 80 жилийн ойг угтан “Ромео Жулетта”-г тавих гэсэн боловч төсөв мөнгөний асуудлаас түр хойшлогдсон. Удахгүй Б.Шүүдэрцэцэгийн зохиол “Ану хатан” жүжгийг тоглохоор бэлтгэж байна. Одоохондоо фондод байгаа жүжгүүдээсээ тоглож байгаа.

Ирэх есдүгээр сараас Хүннү гүрний тухай шинэ жүжиг тоглохоор төлөвлөж байна. Саяхан бид Сэлэнгэ аймагт “Надаар тоглосон хайр”, “Ээж ээ”, “Бардам туулай”, “Шөнө амталсан нулимс”, “Хунгийн дуу”, “Эхнэрээ зээлээч” гэсэн жүжгүүдийг тоглосон. Ирэх сарын дундуур Дарханд очиж тоглоно доо.

-Удахгүй “Гэгээн Муза” наадам болно. Та энэ жил нэр дэвшиж байгаа юу?

-Миний хувьд уран бүтээлээс бага зэрэг хол байсан учраас энэ жил хараахан оролцож чадахгүй. Тухайн жилийн шинэ уран бүтээл шалгаруулах наадам шүү дээ. Энэ жилийн хувьд театрынхаа хамтран ажилладаг уран бүтээлчдэд үзэгчдийн суудлаас баяр хүргээд л оролцох байх.

-Жүжигчин болсноосоо хойш хэчнээн дүр бүтээсэн бэ. Тоолж үзсэн үү?

-Анх 2000 онд УДЭТ-т орж байлаа. Жил гаруй дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад 2001 онд жинхэлсэн. Театрт ороод 10 жил болжээ. Бас л багагүй хугацаа өнгөрсөн байгаа биз. Энэ хугацаанд 30 гаруй жүжгийн 28-д нь гол дүр, долоо найман жүжигт туслах, тав зургаан жүжигт олны хэсэгт тоглосон байна. Ихэвчлэн эерэг талын дүр бүтээдэг. Хайр дурлалын баатрын дүр бүтээж, цөөхөн хэдэн дүрд л эсрэг дүрд тоглосон. Мэргэжлээрээ удаан ажиллах тусам улам өөрийгөө мэдэрч яаж хөгжих вэ гэдгээс эхлээд олон зүйлд суралцаж байна. Жүжиг болгон шинэ байдаг болохоор дүр бүрээс шинэ юм сурдаг.

-Таны хувьд санаанаас гардаггүй хамгийн хайртай дүр тань юу вэ?


 

-Дүр бүр дээрээ л их хөдөлмөр гаргаж ажилладаг учраас бүтээсэн дүр бүхэндээ л хайртай. Онцолж хэлбэл, театрт орсныхоо дараахан сонгодог жүжигт том жүжигчидтэй анх хамтран тоглосон “Цахлай” жүжгийн Машагийн дүрдээ илүү хайртай. Мөн “Шөнө амталсан нулимс” жүжгээр бахархдаг. Дандаа гавьяатуудтай хамтарсан болохоор тэр л дээ. “Надаар тоглосон хайр” жүжигт залуу үеийнхэн гар нийлж бүтээсэн. Ер нь бүтээсэн дүр бүхэн минь сайхан.

Сүүлд тоглосон “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээ их буян дагуулсан жүжиг гэж эрхэмлэдэг. Яагаад гэвэл энэ жүжигт тоглосны дараа би хоёр дахь хүүхдээ төрүүлж, манай театрын энэ жүжигт оролцсон залуу уран бүтээлчдийн ихэнх нь анхныхаа хүүхдийг төрүүлэн эцэг эх болцгоосон.

-Жүжигчин бүрт бүтээх юмсан гэж хүсдэг дүр бий. Таны хувьд ямар дүрд тоглохыг илүү мөрөөддөг вэ?

-Би түүхэн монгол хатны дүр бүтээх сэн гэж хүсдэг. Бид хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан Мандухай хатныг хэн нь ч харж байгаагүй хэрнээ Сувд эгчээр төсөөлдөг шүү дээ. Яг л тийм сайхан түүхэн дүр бүтээх сэн гэж хүсч байна. Гэхдээ жүжигчин хүн найруулагчийн эрхшээлд л уран бүтээлээ туурвидаг. Найруулагчаас л команд хүлээж байдаг.

-Жүжигчний амжилт гэдэг дан ганц өөрөөс шалтгаалдаггүй. Хамгийн ойр дотно зөвлөгч нь найруулагч байдаг байх?

-Тэгэлгүй яахав. Найруулагчтайгаа нягт ажиллаж, тэр хүний хэлэх гэж байгаа санааг мэдэрч дүрээ гаргана гэдэг жүжигчин, найруулагч хоёроос маш их хөдөлмөр шаарддаг. Найруулагчаас бид их зүйл сурдаг, яг л анх удаа сургуульд орж байгаа хүүхэд шиг. УГЗ, Ардын жүжигчин Мөнхдорж багштай хамтран “Бооцоо” жүжигт ажиллаж байсан. Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Наранбаатартай “Надаар тоглосон хайр” жүжгээр хамтран уран бүтээлээ эхэлж байлаа.

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатартай “Цахлай” жүжигт хамтран ажилласан. Найруулагч болгон өөрийн гэсэн онцлог, арга барилтай. Энэ багш, найруулагчдаас гадна өөр олон сайн багш, найруулагчидтай хамтарсан. Тэдэндээ үргэлж талархаж явдгаа хэлмээр байна.

-Театр нэг үеэ бодвол залуу уран бүтээлчид олонтой болжээ. Таны бодлоор театр ямар байвал илүү хөгжих вэ?

-Энэ жил театрын маань 80 жилийн ой тохиож байгаа. Өгүүлэх түүхтэй, байгуулсан гавьяатай тийм л сайхан ариун сүм. Үе үеийн гавьяатууд энэ л тайзан дээр амьдарч, уран бүтээлээ туурвиж ард түмэндээ үнэлэгдсэн. Зөвхөн уран бүтээлийн төлөөл нэг насныхаа амьдралыг зориулсан хүмүүс. Ийм сайхан түүхтэй газар ажиллахаар орж ирсэн залуучууд илүү сайн ажиллах хэрэгтэй.

Миний бодлоор Драмын театр сэргэж байгаа. Залуу, чадварлаг, уран бүтээлчид ажиллахаар ирж байгаад баяртай байдаг. Хамгийн гол нь урлагийн, оюуны бүтээлийг төр засгаас үнэлдэг байгаасай гэж хүсдэг. Бүх уран бүтээлч, хамт олондоо баярын мэнд хүргэе. Ийм сайхан хамт цэнхэр эмжээртэй бүч зүүдэг байлаа. Ахлах ангид ороод л жүжигчин болохоор шийдсэн Тэр үед манай ангийн багш “Эдийн засагч мэргэжил эзэмших ёстой хүн жүжигчин болох гэлээ” хэмээн уурлаж байсан.

Би их кино үздэг, ном уншдаг, уран уншлагын уралдаанд дандаа тэргүүлдэг хүүхэд байлаа. Энэ бүхэн нөлөөлсөн байх л даа. Мэргэжилдээ хайртай, сэтгэл хангалуун яваа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний нөхөр Батболд хувиараа бизнес эрхэлдэг. Том хүү маань хоёрдугаар ангид сурдаг, бага хүү маань ой өнгөрч байгаа. Анхны хүүхдээ хүү байгаасай гэж их хүсч байсан маань биелсэн. Хоёр дахь хүүхдээ ч гэсэн битүүхэндээ хүү байгаасай гэж бодож байсан минь ч хүслээр болсон. Би багаасаа л хоёр хүү, нэг охинтой болно гэж мөрөөддөг байсан.

Энэ хорвоо дээр би ганцаараа ирсэн бол одоо дөрвүүлээ болсон. Намайг гэх хүн аав ээж, ах дүүгээс минь өөр хүн байгаагүй бол одоо гурвын гурван хүн нэгдүгээрт Ганцэцэгийг гэнэ гэж бодохоор сайхан шүү дээ. Ялангуяа гурван эр хүнээр хайрлуулж амьдарна гэдэг их аз жаргал шүү.

-Тэгвэл охиноо хэзээ төрүүлэх төлөвлөгөөтэй байна?

-Хоёр ахыг нь жаахан том болохоор л. Тэгэхээр тав, зургаан жилийн дараа юм уу даа.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/4355747/5c7/trackback

хосзүрх

2011.03.26 21:13:52
*.255.167.149

ene manai surguuliin В BULEGT BSAN OHIN SHDEE IH SERGELEN NIITECH SURLAGATAI OHIN BSIIN EGCH NI BAS UURTEI NI TUSTEI EGCH BAS MANAI SURGUULID BSAN ODOO ZAN AASH NI YAMAR BOLSIIN BGAA YUM 

sooton888

2011.03.26 21:42:25
*.127.66.202

aytaihan goe yriltslaga bn saihan ymaa ger bultei ur huuhedtei kkk bi ch gsn udahgui iim jargaltai amidarnaa gej.....

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211397
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239304
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366785
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365278
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524315
26076 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** tsasaahai Mar 27, 2011 443
26075 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** b_shuuderhen Mar 27, 2011 440
26074 helj uguuch. [1] narnibusgui Mar 27, 2011 544
26073 eej naraa tuslaarai asuuh yum bnaaa [4] chinii tuluu Mar 27, 2011 927
26072 YUM ASUUYA ZUVLUJ TUSLAACH?!?!?!? [3] ganbatmng Mar 27, 2011 1585
26071 hvvhdiin ymar tsai baidag ym be. helj uguuch [1] tsonkh Mar 27, 2011 878
26070 Бариа засал хийж байна МонголТв Mar 27, 2011 481
26069 ХЭЛЖ ӨГЧ ТУСЛАНА УУ [3] erhtsas Mar 27, 2011 921
26068 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт shinesoel Mar 26, 2011 450
26067 xuuxdiin tsai [2] duck duck Mar 26, 2011 633
26066 huuhnuudee asuult bnaa [4] uniabo Mar 26, 2011 987
26065 hariulj ugnu uu? [1] daldagnuur Mar 26, 2011 656
26064 bicheed baigaarai huuhnuudee [12] uniabo Mar 26, 2011 1611
26063 55% ХЯМД СОЛОНГОС ГОО САЙХАНЫ ЭМНЭЛЭГ /ОРЧУУЛГА VНЭГVЙ/ 010-7566-7074 zax-zeel Mar 26, 2011 503
26062 ***БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН*** b_shuuderhen Mar 26, 2011 466
26061 hachin ym asuuya!!! [2] enkh___1021 Mar 26, 2011 1006
26060 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 Mar 26, 2011 442
26059 BANKNII BATALGAA GARGANA MONGOLD sormuusmaa Mar 26, 2011 444
26058 gereenii 2em ajil xaij bna xaalt xangalttai ogieeeeeeeeeeee uka888 Mar 26, 2011 453
26057 namaig bitgii zagnaarai [2] OUYNTYLXYYR Mar 26, 2011 1371
26056 hool iddeggvi huuhedㅜㅜ [1] manuka Mar 26, 2011 1092
26055 Eh ornii hishig Mgld huruuniihaa heeg ugson hun zaanii tugalhan Mar 26, 2011 871
26054 BIOVITA asuuy [3] duck duck Mar 26, 2011 1044
26053 Бариа засал хийж байна МонголТв Mar 26, 2011 562
26052 Narantsetseg5509 ID tai hunees asuuya suren9 Mar 26, 2011 565
26051 asuuya eej nar bolon egch naraas [1] goodoo Mar 26, 2011 743
26050 magistiriin surgalt hamgiin hymdaar hed baidag yum bol........... [1] inchon_8888 Mar 26, 2011 885
26049 OWDOOD BN YAH WE? ZOWLOJ TUSLAACH ... [4] suren9 Mar 26, 2011 1311
26048 davhraa hiilgesen busguichuudees asuuy [2] gteba Mar 26, 2011 2067
26047 Helj ogch tuslaach [1] bvjin tuulai Mar 26, 2011 674
26046 С амин дэм эрт хөгшрөлтөөс сэргийлдэг Ээж минь Mar 26, 2011 732
26045 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд Ээж минь Mar 26, 2011 1064
26044 Архаг ядаргаа гэж юуг хэлэх вэ? Ээж минь Mar 26, 2011 729
26043 Гинж бугуйвч хосоороo даралт хэвийн байлгах,зүрхэндэх өвчний ачаалалыг мэдэгдэхүйц багасгах зориулалттай file chevon Mar 26, 2011 557
26042 BIOVITAgiin talaar asuuyaa ejjvde? [1] mcblog Mar 26, 2011 731
» <<НЭГЭН БҮСГҮЙ 3- ЭР ХҮНЭЭР ........ [2] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Mar 26, 2011 1013
26040 ЧИНИЙ ЧИХЭН ДЭХ ЭЭМЭГ .......!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Mar 26, 2011 1691
26039 ҮҮНИЙГ ТА БҮГД МЭДЭХ ҮҮ ?????? **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Mar 26, 2011 809
26038 eh orni hishig [2] teko Mar 26, 2011 1493
26037 soosogo??? [1] joons Mar 26, 2011 797
26036 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP Mar 26, 2011 505
26035 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ...ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP Mar 26, 2011 474
26034 Toos sorogch ........ [3] mymik Mar 26, 2011 1031
26033 швед улсад үйлдвэрлэгдсэн байгалийн цэвэр бүтээгдэхүүн ОРИФЛЭМ компаний гоо сайхны бараа борлуулалт shinesoel Mar 26, 2011 514
26032 Бариа засал хийж байна МонголТв Mar 26, 2011 633
배너신청
자생병원

배너신청