Moderator: mgl_300

Яадаг юм миний ээж охиндоо эрхэл
Яг л намайг эрхлүүлсэн шигээ эрхэл
Янзын сайхан залуу насыг чинь
Ямарч жаргалгүй зовоож байсан охиндоо Яадаг юм одоо л эрхэл
Яг л намайг эрхлүүлдэг шиг тань би таныгаа эрхлүүлье
Өвлийн шөнөөр босч намайг хөхүүлэхдээ
Өөрөө ч мэдэлгүй даараа байлгүй ижии минь
Өр өвтгөх үгийг минь сонсоод
Өөрөө ч мэдэлгүй гомдоо байлгүй ижий минь
Өмөөрч хайрлахдаа муухай харчихаад
Өр нь өвдөж байсан шүү дээ миний ижий
Хүн орчлонд жаргах гэж төрдөг юм
Хүслийнхээ дураар жиргэх гэж төрдөг юм
Хүй салгаад үрээ тэвэрсэн ижий нь
Хожим нь үрээрээ хайрлуулах эрхтэй байдаг юм.

Ижийгээ хайрлаж яваарай залуусаа!

 

 

 

Эгшиглэхүйеэ чихнээ энэрэл хайраар хүмүүний сонорыг мялаадаг
     Харахуйя нүднээ
     Халуун хайр энхрийллийг хүн төрөлхтөнд түгээдэг
     Хан хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэгс бүсгүйчүүд билээ.

    Энэ хорвоогийн бүх сайхан бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн
                                 баярын  мэндийг дэвшүүлэе.!

 

 

 


 

profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Trackback :
http://www.mglclub.com/4285555/b3a/trackback

mongo999

2011.03.07 22:32:22
*.130.5.220

goe shuleg bna bayarllaa


profile

goch

2011.03.07 22:35:30
*.168.175.7

naizaa tasarchijee shvleg chin estoi goe bolj 

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.03.07 22:37:26
*.196.74.61

За би нэг сайхан уянгын юм бичээд уралдаанд оролцох гэсэн юм биш л дээ. Ээжийнхээ тухай биш ээжүүдэд зориулаад нэг юм бичнэ дээ гэж бодож явдаг байлаа.  Хүн болгон ээжтэй, ээждээ дэндүү хайртай,  хүн хүний хамгийн дээд гэж магтдаг. Би ээжийгээ тэд нараас бүүр илүү гэж магтвал та яаж хүлээж авах бол, гэхдээ би тэхгүй ээ. Ээж минь намайг айлын гуравдах хүү болгон төрүүлж, дараа нь надаас доошоо хоёр дүүтэй болгосон алдарт эх хүн. Насаараа боловсролын салбарт зүтгэж ардын гэгээрлийн `Тэргүүн`  болсон  гавьяатай багш хүн.

Аав минь бурхан болоод 20 жил өнгөрсөн ч ахиж нөхөрт гараагүй үнэнч хань. Өнгөтэй өөдтэйг авч өгөх чадвар муутай байсан ч өмд, цамцны минь онгорхой цоорхойг өөрөө бөглөчихдөг үйлчин хүн. Өөр хүүхдүүдтэй муудалцах тохиолдолд өмөөрч хашгирдаггүй тэвчээртэй хүн, өрөөлийн хүүхдийг над шиг боддог өр нимгэн зөөлөн ээж. Ах минь буруу замаар будаа тээж буцах замгүй эвдэрч орон шоронгын хаалгыг олон удаа татсаар сэтгэлийн зовлонд ээжийг минь унагааж явсаар нэг өдөр бүрмөсөн яваад өгсөн юм. Чухам тэр цагаас л би ухаан сууж архи ууж, хэрэгт орооцолдохгүй, хэл ам таталгүй явах ёстойгоо яс махандаа шингэтэл ойлгож  авсан юм. Өглөө босоод шүүдэр цуглуулж аяга цай чанаад өгвөл өмөлзөх аманд  минь ангир уураг амлуулсан  ганцхан өдрийн ачийг хариулахтай зүйрлүүлж бичдэг. Сэтгэлийг нь зовоож, нойргүй хонуулалгүй явах юмсан гэж л хичээх юм. Амьдралын шаардлагаар хүний нутагт ээжээсээ хол байгаа болохоор ижийдээ тусалж түшиг болж чадахгүй байгаадаа үргэлж өөрийгөө зэмлэж явна даа. Насаараа энд байх биш ямар,  намайг үргэлж чирдэг сэтгэл минь нутаг руу, өөрөө би аав болохоор орхиж бас чадахгүй байна охидуудаа, өвчин танаас холуур зугтааж, өрөө өвтгөлгүй зүрхээ чагнаарай өрөвгөр хүү нь удахгүй очноо  ЭЭЖ минь гэж өөртөө би амалж байна.

Таягаа тулаад хөлөө зөөсөн тамир муутай настанг анзаарч тохойг нь тулаад гарцаар хөтөлж явсан уу та нэг удаа, тансаг хоргоны ард горьдсон харцтай саатсан эмээ таарч байвуу тантай, хөлс нь бурзайж ачаандаа түүртэн ядарсан хөгшинд хүүе би туслаадхий гэж хэлж үзсэн үү амьдралдаа, халуун нартай өдөр сүүдэр бараадаж суугаад амьсгаа нь өндөрсөж аньсгандаа нулимс гялтгануулсан азай бууралыг анхаарч түр зогтусав уу хэзээ ч юм, автобусанд чирэгдэх нь холгүй аахилж орсон  ахмадад алив ийшээ гээд суулгаж байвуу та?

Хэрвээ тийм боломж таарвал хэрэг болгож туслаарай та заавал, тэр чинь миний ээж байж магад, танилын чинь ээж магад танихгүй ч байлаа хамаагүй бас л хэн нэгний ээж. Ээж гэдэг чинь эрхэм дээдээс эрхэм, ийм болохоор ээжтэй минь , ээжтэй тань зүйрлүүлж элгэн төрсөн нутгийг Эх орон гэдгийм.

Нэг ийм шүлэг тандаа өргөе!                                                     

                                                   AАВ, ЭЭЖ   ХОЁР

Яг над  шиг залуу байхдаа яаж танилцсанаа хэлээгүй тэд надаа
Ямарч атугай хайр зарлаж аав минь гүйсэн нь мэдээж
Миний ээж сайхан бүсгүй байсан залуудаа
Магад гологдоогүй болохоор аав маань бас дажгүй байжээ
Хайр сэтгэлийн сэвгүй  учгаар холбогдож
Ханан гэрт толгой холбож  бүл үүсгэжээ
Нандин холбоогоо батжуулж надаас гадна дөрвийг төрүүлж ээж минь
Нартын жамаар бид өсөж,  бас үржиж
Одоо аав минь холоо яваад хорин жил нэгэнтээ өнгөрчиж
Дандаа хамт байх шиг санаж дэндүү анзааргагүй байсандаа гаслана
Орь ганцаараа ээж минь үлдээд он цагын эрхээр одоо буурал эмээ болчиж
Би өөрөө бараг өвөө болох гэж байхад  бие нь  тэнхлүүн гэлээ ч ээжийгээ
Битгий гэнэт явчхаарай гэж битүүхэн дандаа залбирч байна
Ээж минь тандаа хүү нь хайртай
Ажлаа тараад ороод ирэхийг чинь хүлээж
Аймаар санадаг байсан хүүхэд насаа дурсана
Айнуу гээд сайхан инээмсэглээд амтат хоол хийдэг тань  харагдана
Хүнд атаархахыг үзэн ядуулж, хөрөнгөнд дурлахыг заагаагүй өсгөсөн
Хүний орчлонд зөв хүмүүжүүлсэн хүндэт багш, ээждээ баярлалаа.
                                                                
                                                 2011 он 2 сар 25   Швейцарь улс,    ( Өгөөмөр)

Өвдөж байсан ч биднээс шаналснаа нууна, өлсөж байсан ч мөнгө гуйж царай алдахгүй бас, өөрөө идчихэж болох амттанг өттөл нь шахуу бидэндээ хадгална, эвий дээ миний ээж. Өөрөөсөө харамлаж хэдий хүртлээ явах вэ дээ , Та минь, өгсөн, олдсоныгоо үрж сурахгүй юунд ингэнэм. Тиймээ, ийм л байдаг шүү дээ ээжүүдийн маань ихэнх нь, ийм л агуу сэтгэлтэй тийм л сайхан буянтнууд шүү дээ. Болдогсон бол урт наслуулж удаан жаргал амсуулан эрүүл биетэй энх тунх байлгах бурхан хүн шүү дээ, ээж минь.

Улс орны удирдагчийг төрүүлсэн ээж мундаг, урагш муутай хэрэгтэнг өсгөсөн ээж тааруу гэж байдаггүй юм, миний ээж, миний хадам , бас чиний ээж бултаараа сайн хүмүүс, сайхан бүсгүй, цагтаа гунхалзсан цахилдаг цэцгүүд, одоо бол биднийг үгүйлсэн, үзэгдээд л байвал магнай нь тэнийдэг  өнчин сэтгэлтэй буянтай буурлууд. Мөнхийн ус хайж төөрч битгий гүй, мөнгөтэй түрийвчинд шунаж сэтгэлээ бүү бузарла, албан тушаал ач биш, арван төгрөг сэтгэл биш түүнд чиний үнэр эрхэм, тонгойж үнсүүлэх хацар чинь үнэтэй, тоолох хоногоор нас нь хорогддогийг толгой оюундаа сайтар ухаар, зав байвал гүйгээд оч  залбирч мөргөөд духаа өгөөрэй, хүмүүн минь.


zzooll

2011.03.07 23:57:05
*.207.136.25

za  chi  dutaa  elgemsuu

profile

Таалагдах албагүй

2011.03.08 08:50:26
*.31.95.3

eooe elgemsuu eejdee zoriulaad ooroo 5n ug ewluulchij chadku bna uu dandaa l ene tendees copy hiih yu

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211398
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239304
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366800
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365278
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524316
25266 ~Бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе!~ file [4] oh my god Mar 07, 2011 1540
25265 Olon Ulsiin Emegteichvvdiin bayariin mend bvsgvichvvddee..... [2] itgel.mn Mar 07, 2011 884
25264 ҮҮНИЙГ МАЯГЛАЛГҮЙ САЙН ХИЙВЭЛ УРТ НАСЛАНА ҮНЭН ШҮҮ !!!!!!!!!! **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Mar 07, 2011 1013
25263 БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА [1] МонголТв Mar 07, 2011 600
» Яадаг юм миний ээж охиндоо эрхэл [5] МАРАЛГОО Mar 07, 2011 2418
25261 hun yrih talaar asyya ??? [4] mongo999 Mar 07, 2011 1066
25260 HERA & AMORE ГИЙН ГОО САЙХНЫ БАРАА БОЛОН ВИТАМИНЫГ БАЙНГА ХУДАЛДААЛЖ БАЙНА. darling Mar 07, 2011 754
25259 helj uguuch [2] UUKANAA Mar 07, 2011 732
25258 asuuya eejvvdees [4] bolorgoo Mar 07, 2011 740
25257 viznii talaar [4] 수영 Mar 07, 2011 896
25256 hi. ELGEMSUU asuuya.. [4] montaem Mar 07, 2011 807
25255 Sonata 3 mashin zarna dulduu Mar 07, 2011 480
25254 ЖИРЭМСЭН БҮСГҮЙЧҮҮҮД АНХААР !!!!!! [1] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Mar 07, 2011 885
25253 Нүхжилттэй ,холимог болон батгатай арьсыг арчлах тухай зөвөлгөө [4] MAKE-UP Mar 07, 2011 1527
25252 ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БЭЛДМЭЛ .... Та өөртөө хөрөнгө оруулалт хий !!! Эрүүл явбал их мөнгө хураана MAKE-UP Mar 07, 2011 501
25251 ТҮНДЭМҮН ОХУЙ САЛОН ... ГОО САЙХНЫ ШИВЭЭС ...массажиндаа 50% SALE ЗАРЛАЖ БАЙНА ( хугацаатай ) MAKE-UP Mar 07, 2011 474
25250 Хувцсаа гамтай эдлэе гэвэл file [1] Ээж минь Mar 07, 2011 933
25249 helj ogooch [2] chi bi Mar 07, 2011 633
25248 **СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *55% sale*( гоо сайхны мэс засалд орчуулга үнэгүй )** 010-7566-7074 zax-zeel Mar 07, 2011 555
25247 Elgemsuu bolon busad ulsaas asuuya? [2] karmaanii Mar 07, 2011 613
25246 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew1 Mar 07, 2011 458
25245 hooloi bainga uvduud bn [3] hiyubn Mar 07, 2011 2568
25244 ORIFLAME buteegdehuunee catalogiin unenees ni dahiad 20% hyamdraltai avaarai shinesoel Mar 07, 2011 456
25243 hi. yaraltai asuuya.. [1] montaem Mar 07, 2011 568
25242 suwond baidag egch naraa tuslaachee [2] jargallllllllllllllllllllllllll Mar 07, 2011 685
25241 Шулуун хамар хувирамтгайн шинж [2] Ээж минь Mar 07, 2011 853
25240 bi 27toi nas oiroltsoo eejuudtei...... [1] zul247 Mar 07, 2011 558
25239 Бүсгүйчүүддээ Мартын 8 ныг тохиолдуулан !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! herasalon22 Mar 07, 2011 726
25238 asuuh ym baina [4] bolorka Mar 07, 2011 1287
25237 1 em buudliin ajil bn G_t_s Mar 07, 2011 448
25236 AMORE,HERA ,sulwhasoo GOO SAIHANII BARAA BITAMINUUD ZARJ BN junia Mar 07, 2011 921
25235 <<<СОЛОНГОСТ --МОНГОЛ ОХИНДОО БҮГДЭЭРЭЭ ТУСЛАХСАН >>> **Ц.ЭЛГЭМСҮҮ ** Mar 07, 2011 962
25234 ind ADMINAAS DAHIN 1 ZUILIIG LAVLAH GESIINMAA [2] 2424mgl Mar 07, 2011 734
25233 hi elgemsuugees asuuy [2] gss Mar 07, 2011 755
25232 Сайхан хөлтэй байхын нууц [23] ***12-р***сар Mar 07, 2011 7981
25231 jargalllllllllllllllllllll idtai hund $$ Mar 07, 2011 574
25230 asuuyaa eejuudee? [2] my husel Mar 07, 2011 667
25229 urilganii talaar asuuy [2] gss Mar 07, 2011 830
25228 ASUUH ZUIL BNA. MEDEH HUN BAIVAL HELJ OGCH TUSLANA UU!!! [8] 2424mgl Mar 07, 2011 1854
25227 MADE IN KOREA БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭРХудалдагдаж байна SAMSUNG NOTEBOOK Mar 07, 2011 489
25226 sge id tei hund gteba Mar 07, 2011 466
25225 Hi.busguichuudee. asuuh zuil bna [1] nabor Mar 07, 2011 652
25224 Гинж бугуйвч хосоороо\даралт хэвийн байлгах file chevon Mar 07, 2011 460
25223 asuuya [1] nimbeg Mar 07, 2011 615
25222 hi eejuud bolon elgemsuugees asuuyaaaaaa [1] 사랑 Mar 07, 2011 568
배너신청
자생병원

배너신청