Moderator: mgl_300
Яадаг юм миний ээж охиндоо эрхэл
Яг л намайг эрхлүүлсэн шигээ эрхэл
Янзын сайхан залуу насыг чинь
Ямарч жаргалгүй зовоож байсан охиндоо Яадаг юм одоо л эрхэл
Яг л намайг эрхлүүлдэг шиг тань би таныгаа эрхлүүлье
Өвлийн шөнөөр босч намайг хөхүүлэхдээ
Өөрөө ч мэдэлгүй даараа байлгүй ижии минь
Өр өвтгөх үгийг минь сонсоод
Өөрөө ч мэдэлгүй гомдоо байлгүй ижий минь
Өмөөрч хайрлахдаа муухай харчихаад
Өр нь өвдөж байсан шүү дээ миний ижий
Хүн орчлонд жаргах гэж төрдөг юм
Хүслийнхээ дураар жиргэх гэж төрдөг юм
Хүй салгаад үрээ тэвэрсэн ижий нь
Хожим нь үрээрээ хайрлуулах эрхтэй байдаг юм.
Ижийгээ хайрлаж яваарай залуусаа!
Эгшиглэхүйеэ чихнээ энэрэл хайраар хүмүүний сонорыг мялаадаг
Харахуйя нүднээ
Халуун хайр энхрийллийг хүн төрөлхтөнд түгээдэг
Хан хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй цэцэгс бүсгүйчүүд билээ.
Энэ хорвоогийн бүх сайхан бүсгүйчүүддээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн
баярын мэндийг дэвшүүлэе.!
За би нэг сайхан уянгын юм бичээд уралдаанд оролцох гэсэн юм биш л дээ. Ээжийнхээ тухай биш ээжүүдэд зориулаад нэг юм бичнэ дээ гэж бодож явдаг байлаа. Хүн болгон ээжтэй, ээждээ дэндүү хайртай, хүн хүний хамгийн дээд гэж магтдаг. Би ээжийгээ тэд нараас бүүр илүү гэж магтвал та яаж хүлээж авах бол, гэхдээ би тэхгүй ээ. Ээж минь намайг айлын гуравдах хүү болгон төрүүлж, дараа нь надаас доошоо хоёр дүүтэй болгосон алдарт эх хүн. Насаараа боловсролын салбарт зүтгэж ардын гэгээрлийн `Тэргүүн` болсон гавьяатай багш хүн.
Аав минь бурхан болоод 20 жил өнгөрсөн ч ахиж нөхөрт гараагүй үнэнч хань. Өнгөтэй өөдтэйг авч өгөх чадвар муутай байсан ч өмд, цамцны минь онгорхой цоорхойг өөрөө бөглөчихдөг үйлчин хүн. Өөр хүүхдүүдтэй муудалцах тохиолдолд өмөөрч хашгирдаггүй тэвчээртэй хүн, өрөөлийн хүүхдийг над шиг боддог өр нимгэн зөөлөн ээж. Ах минь буруу замаар будаа тээж буцах замгүй эвдэрч орон шоронгын хаалгыг олон удаа татсаар сэтгэлийн зовлонд ээжийг минь унагааж явсаар нэг өдөр бүрмөсөн яваад өгсөн юм. Чухам тэр цагаас л би ухаан сууж архи ууж, хэрэгт орооцолдохгүй, хэл ам таталгүй явах ёстойгоо яс махандаа шингэтэл ойлгож авсан юм. Өглөө босоод шүүдэр цуглуулж аяга цай чанаад өгвөл өмөлзөх аманд минь ангир уураг амлуулсан ганцхан өдрийн ачийг хариулахтай зүйрлүүлж бичдэг. Сэтгэлийг нь зовоож, нойргүй хонуулалгүй явах юмсан гэж л хичээх юм. Амьдралын шаардлагаар хүний нутагт ээжээсээ хол байгаа болохоор ижийдээ тусалж түшиг болж чадахгүй байгаадаа үргэлж өөрийгөө зэмлэж явна даа. Насаараа энд байх биш ямар, намайг үргэлж чирдэг сэтгэл минь нутаг руу, өөрөө би аав болохоор орхиж бас чадахгүй байна охидуудаа, өвчин танаас холуур зугтааж, өрөө өвтгөлгүй зүрхээ чагнаарай өрөвгөр хүү нь удахгүй очноо ЭЭЖ минь гэж өөртөө би амалж байна.
Таягаа тулаад хөлөө зөөсөн тамир муутай настанг анзаарч тохойг нь тулаад гарцаар хөтөлж явсан уу та нэг удаа, тансаг хоргоны ард горьдсон харцтай саатсан эмээ таарч байвуу тантай, хөлс нь бурзайж ачаандаа түүртэн ядарсан хөгшинд хүүе би туслаадхий гэж хэлж үзсэн үү амьдралдаа, халуун нартай өдөр сүүдэр бараадаж суугаад амьсгаа нь өндөрсөж аньсгандаа нулимс гялтгануулсан азай бууралыг анхаарч түр зогтусав уу хэзээ ч юм, автобусанд чирэгдэх нь холгүй аахилж орсон ахмадад алив ийшээ гээд суулгаж байвуу та?
Хэрвээ тийм боломж таарвал хэрэг болгож туслаарай та заавал, тэр чинь миний ээж байж магад, танилын чинь ээж магад танихгүй ч байлаа хамаагүй бас л хэн нэгний ээж. Ээж гэдэг чинь эрхэм дээдээс эрхэм, ийм болохоор ээжтэй минь , ээжтэй тань зүйрлүүлж элгэн төрсөн нутгийг Эх орон гэдгийм.
Нэг ийм шүлэг тандаа өргөе!
AАВ, ЭЭЖ ХОЁР
Яг над шиг залуу байхдаа яаж танилцсанаа хэлээгүй тэд надаа
Ямарч атугай хайр зарлаж аав минь гүйсэн нь мэдээж
Миний ээж сайхан бүсгүй байсан залуудаа
Магад гологдоогүй болохоор аав маань бас дажгүй байжээ
Хайр сэтгэлийн сэвгүй учгаар холбогдож
Ханан гэрт толгой холбож бүл үүсгэжээ
Нандин холбоогоо батжуулж надаас гадна дөрвийг төрүүлж ээж минь
Нартын жамаар бид өсөж, бас үржиж
Одоо аав минь холоо яваад хорин жил нэгэнтээ өнгөрчиж
Дандаа хамт байх шиг санаж дэндүү анзааргагүй байсандаа гаслана
Орь ганцаараа ээж минь үлдээд он цагын эрхээр одоо буурал эмээ болчиж
Би өөрөө бараг өвөө болох гэж байхад бие нь тэнхлүүн гэлээ ч ээжийгээ
Битгий гэнэт явчхаарай гэж битүүхэн дандаа залбирч байна
Ээж минь тандаа хүү нь хайртай
Ажлаа тараад ороод ирэхийг чинь хүлээж
Аймаар санадаг байсан хүүхэд насаа дурсана
Айнуу гээд сайхан инээмсэглээд амтат хоол хийдэг тань харагдана
Хүнд атаархахыг үзэн ядуулж, хөрөнгөнд дурлахыг заагаагүй өсгөсөн
Хүний орчлонд зөв хүмүүжүүлсэн хүндэт багш, ээждээ баярлалаа.
2011 он 2 сар 25 Швейцарь улс, ( Өгөөмөр)
Өвдөж байсан ч биднээс шаналснаа нууна, өлсөж байсан ч мөнгө гуйж царай алдахгүй бас, өөрөө идчихэж болох амттанг өттөл нь шахуу бидэндээ хадгална, эвий дээ миний ээж. Өөрөөсөө харамлаж хэдий хүртлээ явах вэ дээ , Та минь, өгсөн, олдсоныгоо үрж сурахгүй юунд ингэнэм. Тиймээ, ийм л байдаг шүү дээ ээжүүдийн маань ихэнх нь, ийм л агуу сэтгэлтэй тийм л сайхан буянтнууд шүү дээ. Болдогсон бол урт наслуулж удаан жаргал амсуулан эрүүл биетэй энх тунх байлгах бурхан хүн шүү дээ, ээж минь.
Улс орны удирдагчийг төрүүлсэн ээж мундаг, урагш муутай хэрэгтэнг өсгөсөн ээж тааруу гэж байдаггүй юм, миний ээж, миний хадам , бас чиний ээж бултаараа сайн хүмүүс, сайхан бүсгүй, цагтаа гунхалзсан цахилдаг цэцгүүд, одоо бол биднийг үгүйлсэн, үзэгдээд л байвал магнай нь тэнийдэг өнчин сэтгэлтэй буянтай буурлууд. Мөнхийн ус хайж төөрч битгий гүй, мөнгөтэй түрийвчинд шунаж сэтгэлээ бүү бузарла, албан тушаал ач биш, арван төгрөг сэтгэл биш түүнд чиний үнэр эрхэм, тонгойж үнсүүлэх хацар чинь үнэтэй, тоолох хоногоор нас нь хорогддогийг толгой оюундаа сайтар ухаар, зав байвал гүйгээд оч залбирч мөргөөд духаа өгөөрэй, хүмүүн минь.

eooe elgemsuu eejdee zoriulaad ooroo 5n ug ewluulchij chadku bna uu dandaa l ene tendees copy hiih yu
goe shuleg bna bayarllaa