Бичлэгийн тоо 3,329

Манай орон далайд гарцгүй ч өдгөө далай тэнгист Монголын далбааг мандуулсан 300 гаруй хөлөг онгоц ачаа, бараа тээвэрлэдэг. Мөн дотоодын далай, гол, мөрнөөр 120 гаруй усан онгоц улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг билээ. Монгол Улсын Засгийн газар болон Далайн захиргаанаас далайд гарцтай орнуудтай хамтран ажиллаж, өөрийн нэр дээр хөлөг онгоц, цаашлаад боомттой болох талаар ярьж эхэлсэн хэмээн Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Галсандондог ярьсан юм.

Мөн дотоодын усан замын тээврийн үйл ажиллагааг сайжруулахын тулд мэргэжлийн боловсон хүчнээр хангах шаардлагатай байгаа бөгөөд 100 гаруй хүнийг БНСУ-ын Их сургуульд далайн мэргэжлээр суралцуулахаар холбогдох байгууллагуудтай зөвшилц өөд байгаа аж. Энэ талаар Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Галсандондогоос тодрууллаа.

-Хэдэн хүнийг ямар мэргэжлээр БНСУ-д суралцуулах гэж байгаа юм бэ?

-Японы “Жайка” байгууллагын төслөөр манайхаас далайн инженер, тээврийн хяналт, зохион байгуулалт болон далайчин зэрэг мэргэжлээр ойролцоогоор 100 хүн БНСУ-ын Их сургуульд, Сингапурт 10 гаруй хүн суралцуулахаар яригдаж байна. Яг тодорхой болоогүй ч нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байгаа. Эхний хоёр хүн хөлөг онгоц жолоодогчийн мэргэжил эзэмшихээр явсан.

-Далайд гарцгүй, ажлын байргүй байхад далайн мэргэжилтэн бэлтгэх шаардлага бий юү. Өмнө нь далайн чиглэлээр гадаадад суралцсан хүмүүс одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Манайх далайд гарцтай болох бүхий л боломжит арга, хэлэлцээрийг хийж байгаа. БНСУ, Сингапур, Япон гээд далайд гарцтай орнууд манайхтай хамтран ажиллах сонирхол их болсон. Тиймээс манай залуус энэ чиглэлийн мэргэжлийг эзэмшихэд буруудах юм байхгүй. Хэрвээ энэ хэлэлцээр амжилттай болж, хүмүүс суралцахаар явбал тэдэнд маш том боломж нээгдэнэ гэсэн үг. Магадгүй тун удахгүй Монголын гэх боомттой болж, тэд хөлөг онгоцоо эзэмших ч юм билүү. Далайн мэргэжил эзэмшиж, ОХУ-д сурч төгссөн хүмүүсийн ихэнх нь Хөвсгөл болон бусад усан тээвэр эрхэлдэг гол, мөрөнд ажиллаж байгаа. Цөөн тооны хүн хувиараа ажиллаж байгаа гэж байсан.

-Сургалтын төлбөр болон бусад зардлыг суралцагч өөрөө гаргах уу?

-Хэлэлцээр амжилттай болвол БНСУ-ын Засгийн газраас бүх зардлыг даана.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4217095/ac4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
469 Монгол Улсын Ерөнхийлөгчтэй CNN-ийн Стэн Грант ярилцав 2011-03-04 6390
468 “Тавантолгой” компанийн хувьцаа 4.1 хувиар хямдрав 2011-03-03 6839
467 Эхнэрийнхээ компанийг тендерт ялуулсан инженерийг ажлаас халав 2011-03-03 6654
466 БЯЦХАН ҮРСИЙН МАГНАЙ ТЭНИЙХ НЬ 2011-03-03 6615
465 Орцонд хонолоо гэж хүний амь бүрэлгэжээ 2011-03-02 7818
464 Н.Энхбаяр мэлрэг импортлохоор шулууджээ 2011-03-02 6531
463 Мянганы замын чиглэлийг өөрчлөх гэж байна 2011-03-02 7039
462 Монголчууд тамхиа хаяж байна [1] 2011-02-28 7074
461 Хэрэгтэн баригдсан ч хохирогч алга болжээ 2011-02-28 7364
460 Жирэмсэн бүсгүйг хөнөөж, худагт булсан хэргийг прокурорт шилжүүллээ 2011-02-28 7568
459 Уул уурхайн компаниудын хувьцаа хямдарчээ 2011-02-22 6991
458 Монголын түүхийг олз хайгчид устгаж байна 2011-02-22 8392
457 Шинээр байгуулах усан санд ажиллах мэргэжилтэн алга 2011-02-22 6205
456 Засаг даргын эхнэрийг батлан даалтад гаргажээ 2011-02-21 6900
455 Москва ханиаж, Улаанбаатар найтааж, ЭМЯ дуугүй сууна 2011-02-21 6331
454 Монголд улаан буудайн үнэ 33 хувиар өсчээ 2011-02-21 6633
453 82 хүн H1N1 вирусийн халдвар авчээ 2011-02-18 6592
452 МОНГОЛЫН ТҮҮХ СОЁЛЫН БҮТЭЭЛИЙГ ШВЕЙЦАРЬТ ДУУДЛАГААР ХУДАЛДАВ 2011-02-18 8854
» БНСУ-д 100 гаруй хүнийг далайн мэргэжлэр суралцулна 2011-02-18 8283
450 Шинэ үеийнхний давалгаа 2011-02-17 6757
배너신청
자생병원

배너신청