Монгол
хүн сансарт ниссэний 30 жилийн ой удах гүй болно. Энэ ойг тэмдэглэн
өнгө рүүлэхийн тулд Засгийн газ раас тогтоол гаргаж, комисс байгуулан
ажиллаж буй билээ. Комиссын даргаар Батлан хамгаалахын сайд Л.Болд,
ерөнхий нарийн бичгийн даргаар БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын
газрын дарга Ш.Сүхбаатар нарыг томилсон бол гишүүдээр БСШУ-ы дэд сайд
Ч.Куланда, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар ажиллах
болсон.
Ойг зохион байгуулах Засгийн газрын комиссын хуралдаан БХЯ-нд болж, ойн арга хэмжээний ажлын нарийвчилсан төлөвлөгөөг хэлэлцэн баталжээ. “Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлах үеэрээ хоёр орны хамтарсан нислэгийн 30 жилийн ойг хамтран тэмдэглэх, мөн хамтарсан нислэг дахин хийх асуудлыг хөндөж, тус улсын тал нааштай хариу хэлж, дэмжсэн” гэдгийг комиссын дарга уламжлав.
Тиймээс энэхүү ойг хоёр орны найрамдалт харилцаанд үндэслэж илүү өргөн цар хүрээтэй тэмдэглэх нь зүйтэй хэмээн комиссын гишүүд санал нэгдсэн байна.
Монгол хүн сансарт ниссэний ойн хүрээнд явагддаг Монгол Улсын баатар Ж.Гүррагчаагийн нэрэмжит хурдач радистын тэмцээн, Москвагийн радиотай хамтран зохион байгуулдаг “Сансрын хамтарсан нислэгийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт радио зохион бичлэгийн уралдаан, сансрын нислэгийн тухай вэб хуудас хийх гэх мэт хүүхэд залууст чиглэсэн олон арга хэмжээг уг комиссоос зохион байгуулахаар төлөвлөжээ.
Одоогоос 30 гаруй жилийн тэртээ Ж.Гүррагчаа Москвагийн ойролцоох Оддын хотхонд сансрын нислэгийн бэлтгэл хийж, 1981 оны гуравдугаар сарын 22-нд “Союз-39” хөлгөөр В.А.Жанибековын хамт сансарт нисэж, дэлхийн улс орнуудаас сансарт хүнээ нисгэсэн 10 дахь, сансарт ниссэн 101 дэх нисэгчтэй орон болсон нь Монголын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн билээ.