Moderator: mgl_300
СОЛОНГОС НӨХӨРТЭЙ БҮСГҮЙЧҮҮДИЙН АМЬДРАЛ ИЙМ Л ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ БАЙНА ЯАНА ДАА ТАМИНЬ!!!!!!!!!!!!!!!!!!
Views 1020 Votes 0 2010.12.16 11:46:10 Талийгаач Б.Ганцэцэгийн ар гэрийнхнийх нь хүсэлтээр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч О.Баасанхүү саяхан тус улсыг зориод иржээ. Түүнтэй ярилцлаа.
-Талийгаачийн амь насыг хөнөөсөн сэжигтний шүүх хурал өчигдөр болсон байна. Үүнд та оролцож амжив уу?
-Талийгаачийн ээж Д.Нарантуяатай би БНСУ руу яваад өнгөрсөн даваа гаригт ирлээ. Ар гэрийнхэн нь шүүх хурлын тухай болон тэнд болсон хэргийн талаар тодорхой ойлголтгүй байсан учир надад хандсан юм. Нэг ёсондоо ар гэрийнхнийх нь хүсэлтээр хэд хэдэн асуудлыг цэгцлэхээр тус улс руу явсан юм.
-Чухам ямар асуудлаар вэ. Энэ тухайгаа дэлгэрэнгүй яриач?
-Дээрх хэрэг шударга шийдэгдэх нь үү, тэндхийн хууль цагдаагийнхан ямархуу хандлагатай байна. Талийгаачийн долоон сартай хүүхдийн иргэншлийн асуудал цаашид хэрхэн шийдэгдэх вэ. БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яамны байр суурь ямархуу байгаа зэргийг тандахаар явсан. Талийгаачтай хамгийн ойрын хүн нь болох төрсөн эгчтэй нь уулзлаа. Хэрэг болоход чухам юу болсон гэдгийг ч мэдэж чадлаа. Хэвлэлийн мэдээллээс ч илүү онц ноцтой хэрэг тэнд болжээ.
-Хэвлэлээр мэдээлэгдсэнээс илүү хэргийн тухай онц ноцтой зүйл олж мэдсэн гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Энэ талаар дэс дараалалтай ярья л даа. Гэмт хэрэг үйлдэгдэхээс дөрөв хоногийн өмнө БНСУ-д амьдардаг Э талийгаач РУУ утасдаж "Манай нөхөр намайг алах гээд байна. Туслаач" гэсэн аж. Тэр хоёр нэг дүүрэгт амьдардаг байсан юм билээ. Э солонгос хэлэнд тааруухан тул талийгаачаас өөр хандах хүн байгаагүй аж. Иймд талийгаач Ганцэцэг тэнд ажилладаг төрсөн эгчдээ энэ тухай дуулгаж Э-д туслахыг хүссэн байна. Ингээд эгч нь түүнийг ажил дээрээ түр нуухаар тохиролцжээ. Гэтэл Э-гийн нөхөр Ян эхнэрээ нуусан газрыг олж мэдээд орон нутгийнхаа цагдааг дуудсан аж. Дуудлагаар ирсэн цагдаа нар "Гэр бүлийн асуудал бидэнд хамаагүй" гээд яваад өгчээ. Ян ч "Миний эхнэрийг гаргаад өг" хэмээн тэр хавиар хашгичиж байгаад явжээ. Талийгаач Э-гийн тухай тус улсын Хүчирхийллийн үндэсний төвд хандсан боловч тус газрынхан "Түүнийг нөхөртэй нь хамт авчир" гэжээ. Ингээд Э-г талийгаач гэртээ авчрахаас өөр арга олдсонгүй. Ян талийгаачийн эгчийн ажил дээр очин "Манай эхнэрийг гаргаад ир" хэмээн ойр тойронд нь асуудал үүсгээд байсан тул Э-г "Одоо яв" гэж талийгаач хэлэхэд "Би буцаж очвол нөхөр, хадам ээж хоёр ална" хэмээн туслахыг гуйсан тул байлгахаас өөр арга олдоогүй байна. Эцэст нь хэрэг гардаг өдөр талийгаачийн гэр рүү Э-гийн нөхөр дайрч орон талийгаачийг 13 удаа хутгалан хөнөөсөн байдаг.
-Тэр үед талийгаачийн нөхөр, Э хоёр байгаагүй юм уу?
-Байсан.
-Тэгээд тэд талийгаачийг хамгаалах ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэсэн үг үү ?
-Талийгаач руу дайрч байхыг нь харсан ч Э айгаад хөдөлж чадаагүй бололтой. Яныг гэмт хэрэг үйлдээд гарч явахад нь талийгаачийн нөхөр зогсоох гэсэн боловч түүний биед нь хутгаар гурван удаа гэмтэл учруулсан байдаг.
-Э солонгос хэлэнд тааруухан байсан гэхээр тэнд очоод удаагүй байсан уу?
-Тэндхийн бэр болоод жил орчим л болж байсан юм билээ. Талийгаач харин хоёр жил орчим болсон байв. Тэд гэрээний ажилтнаар бус гэр бүл зуучлалын төвөөр дамжуулан БНСУ-д очсон.
Хүн амынхаа тоотой харьцуулбал тус улсын эрчүүдэд эмэгтэйчүүд нь хүрдэггүй. Бас сүүлийн үед бүсгүйчүүд нь хүнтэй суухыг чухалчлахаа больсон. Тэр тусмаа эдийн засгийн чадамжгүй эрчүүдтэйгээ суудаггүй. Тэд нь гэр бүл зуучлалын төвөөр дамжуулан гадаадаас эхнэр авдаг. Гадаад ч юу байх вэ, Хятад, Вьетнам, Монгол гэсэн гурван орноос бэр буулгадаг юм билээ. Тухайн улс нэгэнт гэр бүл зуучлалаар эрчүүдээ гадаадаас эхнэр авахыг зөвшөөрдөг бол буцаад үүндээ тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээдэг байх ёстой.
-Манай орны хувьд?
-Манай орон гэр бүлийн зуучлалыг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол хууль бус үйлдэл. Гэр бүлийн тухай хуульд үүнийг тодорхой заасан нь бий. Хууль бус энэ явдлыг мэдсээр байж ИБМУТ, ГИХАЭГ зэрэг байгууллагууд иймэрхүү асуудалд нүдэн балай чих нь дүлий өнгөрч буйгаас бүсгүйчүүд хүний газар очоод, ёс заншил, хэл соёл, тухайн улсын ахуй амьдралыг мэдэхгүйн улмаас амь насаа алдах нь энүүхэнд боллоо. Энэ тал дээр анхаарал тавих цаг болжээ гэж хэлмээр байна.
-Э одоо хаана байгаа вэ?
-Түүнийг тус улсын Хүчирхийллийн үндэсний төв хамгаалалтандаа авсан байгаа. Шүүх хурал дуустал тэнд байна. Ян шоронд хоригдож байгаа. БНСУ-д дээрх хэргийг шүүх хурал уржигдар болсон. Хэргийг дахин шалгаж, баримт цуглуулах ёстой гээд шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулсан дуулдлаа.
-Талийгаачийн ар гэрийнхэн нь мэдээж гомдолтой байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ, тэд гомдолтой байгаа. Талийгаач ар гэрийнхнээ ганц тэжээж авч явдаг байсан юм билээ. Тус улсын хуулиар энэ хэргийн хохирогчоор нь нөхөр нь тогтоогдсон. Хохирогч хүсэх юм бол түүний нөхөн төлбөрөөс ар гэрийнхэнд нь өгч болох юм билээ. Талийгаачийн хүүхэд одоо долоон сартай. Хохирогчийн ар гэрийнхэн хүүхдээс нь хүйн холбоогоо салгах бодолгүй байгаа. Тийм учраас гэрээ байгуулах талаас нь бид хөөцөлдөж байна.
-БНСУ-д суугаа Элчин сайдын яамныхантай уулзсан гэсэн, тэд юу гэж байх юм?
- Дэд консултай уулзсан. Түүнд ар гэрийнхнийх нь хүсэлтийг тавьсан. Монгол Улсын иргэн гадаадын нутаг дэвсгэрт тухайн улсын иргэний гарт хэрцгийгээр хөнөөгдсөн үед байр сууриа албан ёсоор мэдэгдэх учиртай гэдгийг дамжуулсан.
-Э гэр бүл зуучлалаар явахдаа 20 сая вонын гэрээгээр явсан гэдэг. Хэдэн настай юм бэ?
-Тэр 19 настай. Зуучлалаар явахдаа хийсэн гэрээ нь байдаг юм билээ. Гэхдээ энэ бүсгүйн нас бага. Магадгүй эх орондоо ирээд шинэ амьдралтай золгоно. Тийм болохоор түүний талаар дэлгэрэнгүй яриад яах вэ. Талийгаач 24 настай. Хадамд гараад жил зургаан сар болсон. Энэ хэргээс харж байхад солонгос хүнтэй суусан бүсгүйчүүд гэрээслэл бичиж, амь даатгалд хамрагдах ёстой мэт санагдсан.
БНСУ нэгэнт иргэдээ гадаадын хүнтэй гэр бүл болохыг зөвшөөрч байгаа юм бол хуулиараа амь насны нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэргийг бас оруулж өгөх шаардлагатай. Манай Улсын иргэд гадаадад явж байгаад янз бүрийн байдлаар эндэж, бэртсэн тохиолдолд тэр орныхоо жишгээр нөхөн төлбөр олгуулдаг байх талаас нь төр засгийнхан анхаарч эх зүйн орныг нь бүрдүүлэх шаардлагатай байна.
COMPUTER ZASVAR VIRUS USTGAX 01075158223
AМЕРИКИЙН МАШ САЙН ЧАНАРЫН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛДМЭЛҮҮД БАЙНА. МӨН ТУРААХ БҮРЭН СЕТ БҮТЭЭГДЭХҮҮН БАЙНА. ХАМГИЙН ГОЛ НЬ ТА БҮХЭНДЭЭ ЧАНАРЫН ӨНДӨР ТҮВШИН БОЛОН БАТАЛГААГ АМЛАЖ БАЙНА.
УТАС: 010-7515-8223 begin_of_the_skype_highlighting 010-7515-8223 end_of_the_skype_highlighting
http://v.youku.com/v_show/id_XMjI4MTY0MjAw.html