Бичлэгийн тоо 3,329

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлыг “эргэн дурсав”. Үймээний дараа баривчилсан хүмүүсийг мөрд өн байцаах явцад хууль, хяналтын байгууллагынхан эрүүдэн шүүж, хүний эрх зөрчсөн эсэхийг тогтоохоор Хүний эрхийн дэд хорооны ажлын хэсэг ажилласан. Тэд энэ асуудлаар тогтоолын төсөл боловсруулснаа өчигдөр тус Байнгын хороонд танилцуулсан юм.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж цагдаагийн ажилтнуудын эрх зөрчигдсөн байхад түүнийг дурсалгүйгээр асуудалд өрөөсг өл хандсан хэмээн Ажлын хэсгийнхнийг шүүмжлэв. Тэдэнд болон хохирсон иргэдэд төрөөс нөхөн олговор олгож дуусчээ.

Ц.Нямдорж “Тэр үед машинаар чулуу зөөж зохион байгуулалттай ажилласан. Энэ хэргийн ард хэн байгааг олж тогтоох учиртай. Ард түмэн биш хэдхэн улстөрч сонгууль будилаантуулсан шүү дээ” гэлээ. Асуудлыг цогцоор нь авч үзэх саналыг Д.Тэрбишдагва гаргав.

Харин Ч.Сайханбилэг түүний эсрэг саналтай байгаа аж. Хүндхэн давааг давж долдугаар сарын 1-ний хохирогчдод нөхөн олговор олгох асуудлыг УИХ шийдсэн. Бага багаар урагшлуулж, шийдэж байхгүй бол С.Зоригийг хөнөөсөн хэрэг шиг сонгууль бүрээр сөхөгддөг асуудал болж хувирна, цогцоор гэж алгуурлах хэрэггүй гэж тэр санууллаа. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь үймээний үеэр цагдаа нар ямар арга хэмжээ авсныг биш, дараа нь баривчлагдсан хүмүүсийн эрхийг зөрчсөн эсэхийг тодруулах явдал байсан гэж ахлагч Х.Тэмүүжин хэлэв.

Мөн тэрбээр “Хүний эрх гэдгийг олон улсад төрийн дур зоргоос иргэнээ хамгаалах гэж ойлгодог. Цагдаа нар төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд ч бид судалж байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Танд болон ЦЕГ-ын дарга Сандаг-Очирт бичиг хүргүүлж, хохирсон албан хаагчдын талаар асуусан.

ЦЕГ-ын дарга нь асуудал шийдээгүй гэсэн бол Та нөхөн төлбөрийг олгох гэж байгаа гэсэн. Өөрсдөө ажлаа хийгээгүй байж биднийг буруутгах хэрэггүй” гэлээ. Энэ үйл явдал аль аль талдаа томоохон сургамж болсон, дахин давтуулахгүй байх талаас ажиллах ёстой гэдэг дээр гишүүд санал нэгдлээ.

Ажлын хэсгийн танилцуулсан тогтоолд хууль, эрх зүйн реформын шинжтэй томоохон асуудал тусгасан, судалж, лавламаар зүйл ч бий гэнэ. Байнгын хорооноос тусдаа Ажлын хэсэг байгуулж, дараа дахин энэ талаар хэлэлцэхээр болов.


www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3956981/5e4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
329 Монгол малын махыг хятад шошготойгоор гадаадад гаргаж магадгүй байна 2010-12-14 6678
328 “Алтан үзэг”-ийн эзэд тодорлоо 2010-12-13 7583
327 Америк дахь монгол хүүхдүүд эх хэлээ судална 2010-12-13 6402
326 28 дахь цомын эзэн тодорлоо 2010-12-13 6528
325 “Оросын төмөр зам” 300-600 сая долларын бонд гаргана 2010-12-10 7118
324 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжжээ 2010-12-10 6756
323 МУИС “Оюутолгой”-д ажиллах боловсон хүчнийг хангана 2010-12-10 7032
322 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 57.1 хувийг залуус эзэлж байна 2010-12-10 6865
321 Ш.Сайхансамбуу: “НАРАНТУУЛ” ЗАХАА ЗАРААГҮЙ ЭЭ 2010-12-08 7458
320 Quiza:Хөндөж байгаа сэдэв маань С.ЖАВХЛАН бид хоёрыг нэгтгэсэн 2010-12-08 8348
» “ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРЭГ”- ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ 2010-12-08 6398
318 БИЗНЕСМЕНҮҮД заган ой байгуулахаар нэгдэв [1] 2010-12-07 6763
317 М.Энхсайхан Азид АН-ыг “орложээ” 2010-12-07 6532
316 НИКОЛЬГҮЙ Ч НЭЭЛТЭЭ ХИЙНЭ 2010-12-07 6740
315 Ч.Санжаадамба ес даван түрүүллээ [1] 2010-12-06 6908
314 Ерөнхий сайд Twitter-ээр ард иргэдтэйгээ харилцана [1] 2010-12-06 6313
313 СОЛОНГОСЧУУДАД АЛТ ХУДАЛДСАН МОНГОЛЧУУДЫГ ОЛЖЭЭ [1] 2010-12-06 7670
312 Шилдэг 10 улстөрчийг С.Батболд тэргүүлж, С.Баяр удаалжээ 2010-12-04 6472
311 ГАХИТ өөрчлөлт хийгээгүй 2010-12-04 7619
310 МОНГОЛЧУУД ШИНЭ ОРДНОО ХҮЛЭЭН АВЛАА 2010-12-03 7621
배너신청
자생병원

배너신청