Бичлэгийн тоо 3,329

 Хан-Уул дүүргийн БуянтУхаад барьсан спортын шинэ ордныг өчигдөр манай улсад хүлээлгэн өглөө. Уг ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболд, Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны орлогч дарга, ЭМ-ийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт, БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Юй Хун Яао болон бусад төлөөлөгч оролцов.

БНХАУ-ын Засгийн газрын 111 сая юанийн буцалтгүй тусламжаар “Шанхай констракшн”-ы барьсан энэхүү ордон 5045 хүний суудалтай, 2950 ам метр талбайтай, 260 ам метр талбай бүхий бэлтгэлийн хоёр заал, 104 өрөөтэйгээс гадна урлаг соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулахад зориулсан гэрэлтүүлэг, техник технологиор тохижуулсан аж. Харин дулаан, цэвэр, бохир усны шугам болон 1000 автомашины зогсоолын ажлыг манай компаниуд хийж гүйцэтгэх юм байна.

Спортын ордныг хүлээлгэн өгөх үеэр Ерөнхий сайд С.Батболд “Цаашид эх орондоо зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулах хүчин чадалтай, 30.000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн бүхий спортын цогцолбор байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллана” хэмээн мэдэгдсэн нь спорт сонирхогчдын төдийгүй монголчуудын чихэнд чимэгтэй мэдээ байлаа.

Харин ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уг ордныг Төрийн өмчийн хороогоор батлуулж, төрийн өмчид бүртгэн авах юм байна. Энэ үеэр Гуанжоу хотноо болсон Азийн наадамд болон олон улсын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг Засгийн газраас шагнасан юм. Дэлхийн нэртэй одод оролцох “Ирмүүн” агентлагийн “Космополитан” сэтгүүлийн нээлтийн шоу ирэх долоо хоногт шинэ ордонд болно.

БТСГ-ынхан ордонд зохион байгуулж буй үйл ажиллагаанаас олсон мөнгөөрөө цахилгаан, дулаанаа хангах аж

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3940605/988/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
329 Монгол малын махыг хятад шошготойгоор гадаадад гаргаж магадгүй байна 2010-12-14 6678
328 “Алтан үзэг”-ийн эзэд тодорлоо 2010-12-13 7583
327 Америк дахь монгол хүүхдүүд эх хэлээ судална 2010-12-13 6402
326 28 дахь цомын эзэн тодорлоо 2010-12-13 6528
325 “Оросын төмөр зам” 300-600 сая долларын бонд гаргана 2010-12-10 7118
324 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахыг дэмжжээ 2010-12-10 6756
323 МУИС “Оюутолгой”-д ажиллах боловсон хүчнийг хангана 2010-12-10 7032
322 Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 57.1 хувийг залуус эзэлж байна 2010-12-10 6865
321 Ш.Сайхансамбуу: “НАРАНТУУЛ” ЗАХАА ЗАРААГҮЙ ЭЭ 2010-12-08 7458
320 Quiza:Хөндөж байгаа сэдэв маань С.ЖАВХЛАН бид хоёрыг нэгтгэсэн 2010-12-08 8348
319 “ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ХЭРЭГ”- ИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ 2010-12-08 6398
318 БИЗНЕСМЕНҮҮД заган ой байгуулахаар нэгдэв [1] 2010-12-07 6763
317 М.Энхсайхан Азид АН-ыг “орложээ” 2010-12-07 6532
316 НИКОЛЬГҮЙ Ч НЭЭЛТЭЭ ХИЙНЭ 2010-12-07 6740
315 Ч.Санжаадамба ес даван түрүүллээ [1] 2010-12-06 6908
314 Ерөнхий сайд Twitter-ээр ард иргэдтэйгээ харилцана [1] 2010-12-06 6313
313 СОЛОНГОСЧУУДАД АЛТ ХУДАЛДСАН МОНГОЛЧУУДЫГ ОЛЖЭЭ [1] 2010-12-06 7670
312 Шилдэг 10 улстөрчийг С.Батболд тэргүүлж, С.Баяр удаалжээ 2010-12-04 6472
311 ГАХИТ өөрчлөлт хийгээгүй 2010-12-04 7619
» МОНГОЛЧУУД ШИНЭ ОРДНОО ХҮЛЭЭН АВЛАА 2010-12-03 7621
배너신청
자생병원

배너신청