Número de documentos 3,329

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд саяхан тус шүүхийн шүүгчээр томилогдсон Цэвэгмэдийн Зоригийг нэр дэвшүүллээ. Улсын Дээд шүүхийн шүүгчид хуралдаж, ерөнхий шүүгчээр нэр дэвшүүлэх хуулийн дагуу өчигдөр уг шийдвэрийг гаргасан байна. Өмнөх долоо хоногт болох байсан нийт шүүгчдийн хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон бөгөөд шүүгчдийн олонхийн санал буюу 58 хувиар Ц.Зоригийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилсон байна.

Тэр даруй түүнийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон юм. Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийл өгчийн тухай хууль, Шүүхийн тухай хуульд заасны дагуу Ц.Зоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчид томилсон зарлигт Ерөнхийлөгч өчигдөр 17.30 цагийн үед гарын үсэг зурлаа. Ц.Зориг хүний эрхийг дээдэлж, хуулиа баримталж ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 1982 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсчээ. Сэлэнгэ аймаг болон хуучнаар Октябрийн район, Арбитрын шүүх, Нийслэлийн шүүхэд нийт 29 жил шүүгчээр ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм.

Ц.Зориг Нийслэлийн шүүхэд 18 жил ажилласнаас таван жилд нь Ерөнхий шүүгчээр ажиллажээ.

Дашрамд дурдахад, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч асан С.Батдэлгэр тус шүүхдээ шүүгчээр ажиллах юм байна.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

List of Articles
Título Fecha Leídos
269 Их аваргын эх орноо гэсэн халуун сэтгэлээр нь дэлхийн үзэгчид бахархжээ [1] Nov 13, 2010 9739
268 МАН-ынхан нэрээ Социнтернд баталгаажуулахаар мордоно Nov 13, 2010 6259
267 Долдугаар сарын 1-ний хэрэгт дахин мөрдөн байцаалт явуулахаар боллоо Nov 12, 2010 6228
266 “Чат”-ны гэх хэрэг үйлдэгч ах дүү хоёрт 16 жилийн ял оноов Nov 12, 2010 6912
265 ЧИ ЧАДНА Nov 11, 2010 5846
264 Их сургуулиудын хотхоны цахилгаан станцыг БНСУ-ын компани барина Nov 11, 2010 6903
263 Ерөнхий сайдынх хүн ам орон сууцны тооллогод хамрагдлаа Nov 11, 2010 5808
262 С.БАЯРЦОГТ: Иргэн бүрт 21.000, оюутнуудад 500.000 төгрөг өгөх боломж бий Nov 10, 2010 7812
261 БНСУ-ын компани Монголын баруун хойд нутагт олборлолт хийнэ Nov 10, 2010 6942
260 Тагнуулынхан дахиад БНСУ-ын дөрвөн иргэнийг шалгаж эхлэв Nov 10, 2010 7580
259 “Монголын нууц товчоо” судлаачид хуралдаж байна Nov 09, 2010 6853
258 24 мянган мал устгав Nov 09, 2010 6485
257 Алт хилээр авч гаргахыг завдлаа Nov 09, 2010 6681
256 Асашёорюү Дагвадорж гэр бүлтэйгээ Америкт амьдарна Nov 08, 2010 7253
255 Засгийн газар ИРГЭДИЙН САНАЛЫГ АВНА Nov 08, 2010 6527
254 Хий үнэртсэн хүү амиа алдсан Nov 08, 2010 6347
253 Азийн наадамд оролцох тамирчдаа үдэв Nov 06, 2010 6745
» Ц.Зориг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч боллоо Nov 06, 2010 6657
251 Солонгос иргэн амиа хорложээ Nov 06, 2010 8624
250 Америк загварын харуулын байртай болов Nov 05, 2010 7165
배너신청
자생병원

배너신청